Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Хоёрдүгээр cap » 28 » Онигоо цуврал 2
6:14 PM
Онигоо цуврал 2

Би хотын хүүхэд

Нүүрсний утаа үнэртсэн
Хотын амьдралд төрсөн би
Хана нь хөгцөрсөн Төрөхөө
Өлгий минь гэж боддог
Цэнхэр утаа суунагласан
Хотынхоо гудамжийг ширтээд
Цээжний мэнгэрээ хөдөлгөн
Хортой угаараар амьсгалахад
Үнэртэж байгаа утаа нь
Илээд ч байгаа юм шиг
Өршөөлгүй Мэр-ийн гар
Зодоод ч байгаа юм шиг
Энэрэлгүй заяандаа гомдон
Эргэн тойрон харахад
Хосгүй гомдлын нулимс
Хоёр нүдийг минь хорсгодог
Хамар руу орох агаар нь
Өмхий ч гэсэн дотно
Аманд зажлагдах тоос нь
Нянтай ч гэсэн амттай
Өнгөр суусан уушиг минь
Өвчтэй ч гэсэн эрүүл.
Түмэн жорлонгийн өлгий болсон
Улаанбаатарын минь хөрс
Эцгийн гарнаас ялгаагүй
Буман бохирын цутгалан болсон
Тасархай Туулын минь шалбааг
Эхийн сүүнээс өөрцгүй.
Утаа тоосонд умбасан хотын хүү би
Нар салхинд үнсүүлсэн
Хөрслөг бор
Хөдөөний хүүхэд болж төрөх минь яав даа

Д.Доржсүрэн

Домогт дуу ба Утаанбаатарын болзоо

Уудамхан гудамжаар нь алхалж явахад
Улиангарын навчсаар салхин наадаад
Улаанбаатарын минь тунгалаг агаар
Уушиг цээжийг тэнийлгэн сэвших таатай?
Ай хө зэ хө
Улаанбаатар минь агаартай

Ариухан цэцэрлэгт нь амран суухад
Агарваа занданы анхилга сэнгэнээд
Аршаан оргих булгийн нь сангаас
Арван зүгтээ солонго татаад

Ай хө зэ хө
Улаанбаатар минь гэгээтэй…

Хоёр эр танилууд уулзав:
-За амьдрал ямар байна?
-Сайхан сайхан…
-Эхнэр хүүхэд?
-Сайхан гэж хэлээд байхад чинь! Юун эхнэр хүүхэд!

Сургуулийн үүдэн дэх зарлал:
"-Өнөөдрөөс эхлэн хичээлийн хонхны дууг стерео болголоо. Ангиуд хүссэн дуугаа багш нарын конторт ирж захиална уу. Нэг дуу захиалахад 5 доллар.

Галт тэрэгний билет шалгагч:
-Таны билет?
-Танай галт тэрэг чинь 3 цаг хоцорч яваа биз дээ?
-Тэр ямар хамаа байна?
-Хамаатай, цагийн хуваариараа бол би өдийд гэртээ очоод билетээ хогийн сав руу хаячихсан сууж байгаа.

Онцгой байдлын газарт:
-Дарга аа, хадгалсан өвснүүд маань хөгцөрчихөж, яах вэ?
-Малчдад үнэгүй өг.
-Нөөцөлсөн мах маань хатчихаж.
-Хиамны үйлдвэрт бөөндчих.
-Хүнсний зүйлүүдийн хугацаа нь дууслаа.
-Хүүхдийн үдийн цайнд шахчих!

Нэг эрийн бүдүүн авгай суултуурандаа шигдчихжээ. Аврах албаныхныг дуудав. Нөхөр нь тэдний ирэхээс өмнө санаа нь зовохдоо доод биен дээр нь том шляп малгай тавьчихаж.
Аврахынхан:
-Бид авгайг чинь татаад авчихна аа, харин дор нь байгаа мексик эрийг бол яагаад ч чадахгүй шүү, хэмээлээ…

Сармагчингууд дулаан оронд амьдарч бүтэн өдөржин идэх, сех хийхээс өөр ажилгүй. Харин хүн бол өдөржин хөдөлмөрлөж сех бараг хийж амждаггүй. Тэгэхээр тэд биднийг хульхидчихсан байгаа биз дээ?

Онгоцны үйлчлэгч:
-Эрхэм зорчигчид оо, манай онгоцны ачаа хүндэдсэн тул нэг хүнийг гадагш нь түлхэж унагах хэрэгтэй боллоо… Араас нэг зорчигч бувтнана
"- Манай хадам эх гэж нэг юм, хэрэггүй үед энд тэнд илүү үглээд л явж байдаг, яг хэрэг болохоор байхгүй шүү…”

Эмэгтэй хүн, амьдралынхаа эхний үедээ эцэг эхийгээ зовоож, дунд үедээ, нөхрөө зовоож, сүүлийн үедээ хүүхдүүд хүргэн бэрээ зовоох юм даа… Үнэн биз? Хэрвээ үнэн бол, ямар ч хүн зовоодоггүй хамгийн сайн эмэгтэй бол өнчин, нөхөргүй, хүүхэдгүй хүн болж таарч байгаа биз?

-Орос машиныг жолооч нар нь яагаад дандаа ухаж байдаг юм бол?
-Тэр их өндөр үнэтэй эд анги нь хаана байдгийг олох гэж л тэр.

-Би хэдэн доллар худалдаж аваад…
-Евро авахгүй яасан
-Доллар нь арай хямд юм аа…

Нэг шинэ грузин нэг шинэ оросод хэдэн тн банан бөөндөв. Хэд хоногийн дараа шинэ орос утасдана:
-Хай, энэ бананыг чинь хэн ч авч иддэггүй ээ! Грузин:
-Бананыг иддэггүй юм аа, зар зар, хурдан зар!

Аугаа их удирдагч Сталин шинэ фильмийг нийтэд гарахаас өмнө шалгалтын үзлэг хийж байна:
-Эсрэг талын дүрийн сахал нь яагаад нөхөр Сталингийнх шиг байгаа юм, нөхөр Берия, энэ киноны зохиолч найруулагч жүжигчинг бууд! Сандарсан найруулагч;
-Нөхөр Сталин, сахлыг нь аваад дахиад тоглуулчихъя л даа.
-…за, тэг дээ

Хоолон гэрний эзэн тогоочоо загнана:
-Вася, чи чинь гурван жил тогоотой зууралдсан гээгүй бил үү, энэ хоол чинь дандаа, түлэгдэж шатаад байх юм. Чи ер нь хаана юу хийж байсан юм?
-Хүн шатаах зууханд галч хийж байсан юм аа

Хаалга тогшив,
-Та алдсан нохойгоо олж өгсөн хүнд мөнгө өгнө гэсэн үү?
-Тийм ээ,
-Тэгвэл би одоо эрэхээр явлаа, урьдчилгаа өгчих.

Орос, Америкийн хоёр Ерөнхийлөгч, хэнийх нь зэвсэг хэрэгсэл сайн эсэх талаар ярьж байгаад зодолдох дөхөв. Орос Ерөнхийлөгч:
-За тэгвэл би чамаас нэг юм асууя. Америк автоматаар, америк сум нэвтэрдэггүй хантааз руу буудвал аль нь дийлэх вэ???

Шөнө, Майханд хэдэн шумуул ярилцана.
-Яахав, энд идэх үү, голын эрэг рүү аваачих уу?
-Голын эрэг дээр аваачихаар томчуул булаагаад авчихна аа…

-Ээж ээ, дахиад хэдэн чихэр өгчих л дөө.
-Түрүүчийнхийгээ яасан?
-Бүгдийг нь идчихсээн.
-Одоо болио, бөгс чинь задарна.
-Ээ ээж ээ, би амаараа идэж байгаа ш дээ.

Сурвалжлагч:
-Танай үнээнүүд яагаад дандаа мухар байгаа юм бэ, эвэр нь хаачсан юм? Фермер:
-Ер нь эвэргүй үнээ бусдыгаа мөргөж гэмтээдэггүй сайн талтай л даа. Гэхдээ энэ муусайн азарганууд гол буруутнууд нь!

Гар утасны оператор:
-Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Эр:
-Холбоод өгөхийг бод оо!

Кенгуру талаар давхина. Зогсов. Гэдсээ маажчихаад дахин давхив. Жаахан явж байснаа дахин зогсон гэдэснээсээ талхны үртэс гаргаж хаяад цааш давхив. Тэгснээ бас дахин зогсон гэдэснээсээ хүүхдээ гаргаж ирээд:
-Би чамайг хэвтэртээ битгий юм идэж бай гэж мөн ч олон хэлсэн дээ, хэмээн загналаа.

Эр томилолтоос ирээд шууд шкафныхаа хаалгыг онгойлгон дотор нь нүцгэн сууж буй эрд хэлж байна:
-Би чамд хэдэн удаа хэлдэг юм бэ, манай авгай надаас салаад явчихсаан, гэж!

Бенц жийп 2 тн, үнэ нь 40.000 доллар. Нэг кг-ын үнэ нь 20 доллар. Хонда унадаг дугуй 7 кг, үнэ нь 1.400 доллар. Нэг кг нь 200 доллар.
Дүгнэлт: Унадаг дугуй, жийпнээс 10 дахин илүү үнэтэй. Уриалга: Боссууд аа, унадаг дугуйгаар баярхацгаая!

Ганданд:
-Манай найзын бие нь тааруу, ямар ном уншуулъя даа…
-Алтанганжуур уншуулчихгүй юу.
-Ямар үнэтэй юм?
-10 мянган төгрөг.
-Үгүй ээ… юу… тэгтлээ дор ороогүй л дээ…

Эм:
-Чи яагаад надтай үнсэлцэж байхдаа яагаад миний гарыг бариад байдаг юм бэ? Эр:
-Аа, би урьд нь нэг охинтой үнсэлцэж байгаад түрийвчээ суйлуулчихсан юм аа.

Нэгэн англи эмэгтэй шинэ жилийн өдөр Москвагаас Лондон руу нисэхээр оросын онгоцны билет авсан байж. Тэрээр билет бүртгэгч дээр ирэв. Билет бүртгэгч эмэгтэй, согтуу байлаа. Зорчигч англи хүүхэн:
-Та чинь согтуу байгаа юм уу даа? Бүртгэгч эмэгтэй:
-Тэг..ээд яаад…гийм.. Англи эмэгтэй өөр бүртгэгч дээр ирэв. Бас л согтуу. Өөдөөс нь инээх гэж байгаа бололтой шүдээ ярзайлгав… Зорчигч уурлан дарга дээр нь оров. Дарга гэсэн хаягтай хаалгаар орвол, улаан хамартай бүдүүн шар орос пиджакныхаа товчыг зөрүүлээд товчилчихсон саравчтай малгайгаа буруу харуулаад өмсчихсөн өрөөсөн нүд нь хагас аниатай:
-Тан…д юу…гаар тус…лах вээ…ээ хэмээн, бувтналаа. Англи эмэгтэй:
-Таны бүртгэгч нар чинь согтуу, та бас согтуу байна шүү дээ, та нар арай хэтэрч байгаа юм биш үү? Дарга:
-Та…ны я..вах… онгоц…ны ни…сэгч нар…ын дэр…гэд бид нар цоо… эрүүл..эээ эээ…

Хоёр хүүхэн ярина:
-Чи юуны тухай мөрөөдөж байна?
-Нэг баян компаний захирал таараад надад зуун мянган доллар өгөөсэй гэж бодож байна.
-Яагаад сая доллар биш гэж?
-Яаж ч бодсон, огт танихгүй хүн чинь сая доллар өгнө гэж байхгүй биз дээ!

Нэгэн ухаантай эр гал тогооныхоо ширээг маш гялгар бүтээлгээр бүтээв. Шөнө нь гал тогооноос нь хальтирч унаж буй жоомнуудын чимээ, хараалын үгс сонсогдож байв…
Хэд хоногийн дараа тэшүүртэй жоомнууд үзэгдэж эхлэв…

-Би ном бичнэ ээ.
-Яагаад?
-Унших номоо дууссан.

Нэг эр найз дээрээ ирэв:
-Чи намайг яах гэж ирсэнийг тааж чадах уу, 1000 төгрөгөөр мөрийцчих уу?
-Чи надаас мөнгө гуйх л гэж ирээ биз?
-Үгүй ээ, таасангүй. За 1000 төгрөгөө өг!

-Миний хүү, манай хөршийн Маринатай уулзаад байна аа даа, хэмээн насанд хүрсэн хүүгээсээ аав нь асуув. Хүү:
-Тийм ээ, юу гэж?
-Аав нь бас залуу байхдаа Маринатай уулздаг л байсан юм…

Ангилал: Онигоо | Үзсэн: 887 | Нийтэлсэн: Харилцаа_Шидтэн | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
«  Хоёрдүгээр cap 2011  »
НяДавМягЛхаПүрБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz