Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Аравдүгээр cap » 20 » Одоогийн 7 гайхамшиг
7:07 AM
Одоогийн 7 гайхамшиг
Хүн төрлөхтөний Одоогийн 7н Гайхамшиг

1.Цагаан хэрэм

Цагаан хэрэм (Англи хэл:Great Wall of China; Хятад хэл:长城 "урт хот") нь МЭӨ 6-р зуунаас МЭ 16-р зууны хооронд барьж, сэргээн засварлаж, ашиглаж байсан чулуу болон шавраар барьсан хэрэм юм. Уг хэрмийг Хятадын хаант улсууд умард зүгийн нүүдэлчид буюу Хүннү болон бусад монгол овгийн нүүдэлчдээс хамгаалах зорилгоор умард хилийнхээ дагуу барьсан байна. Анх уг хэрэм нь тус тусдаа салангид хэрэмүүд байсныг Хятадын анхны нэгдсэн Цин гүрнийг байгуулсан Цин Ши Хуанди МЭӨ 220-200 оны хооронд нэгтгэж барьжээ[1]. Манж Чин улсын Энх амгалан хаан цагаан хэрмийг хамгаалалтын өртөг ихтэй, мөн найдваргүй бэхлэлт гэж үзэн цаашид засаж сэлбэх ажлыг зогсоосон байна. 1980-аад оноос эхлэн уг хэрмийг дахин шинэчлэн засаж, сэргээн босгож байна.
Цагаан хэрэм нь ойролцоогоор 6,700 км урттай[2]. Уг хэрмийг Өвөр Монголын өмнө талаар, зүүнээс баруун тийш барьсан байна. Хятадын Мин улсын үед уг хэрмийг сая гаруй цэрэг хамгаалж байв[3]. Уг хэрмийг барих явцад 2-3 сая хүн нас барсан гэж тооцдог байна[4].



2.Петра

Петра нь (Грек хэл: πέτρα; Араб хэл: البتراء, Al-Batrāʾ) Йордан улсын Маан амбан захирагчийн тойргийн Ваади Арабад орших археологийн бүс юм. Сөнөсөн тэнгисээс Арабын булан хүртэлх аварга хөндий Ваади Арабад сүндэрлэх Хор уулын энгэрт уг байгууламжийг барьсан байдаг. Петраг хадан ханыг цоолборлон байгуулсан байдаг бөгөөд Дэлхийн гайхамшгуудын нэгэнд зүй ёсоор тооцогддог. 1812 онд Швейцарийн аялагч Иохан Людвиг Буркхардт уг байгууламжийг нээх хүртэл хүртэл Өрнөдийн ертөнц Петрагийн талаар огт мэддэггүй байв.Ньюдигэйтийн шагналт Жон Ульяам Бургон Петраг үзснийхээ дараа "Ертөнцийн насны тэн хагастай хамт байсан Улаан сарнай лугаа хот ” хэмээсэн байдаг. ЮНЕСКО 1985 онд "Петра нь хүн төрөлхтөний соёлын өвийн хамгийн гайхамшигт шинж чанаруудыг агуулсан бүтээлүүдийн нэг” хэмээн үзэж, Дэлхийн өвд бүртгэн авчээ.
Петрад хийсэн олон тооны археологийн шинжилгээний үр дүнд нэн эртнээс хүн амьдарч ирснийг нотолсон байдаг. Неолитийн үеийн хүний зурсан гөрөөс агнаж буй хадны сүг зураг олдсон нь үүний нотолгоо юм. Египетийн найм дахь улсын үед Петра нь байнгын оршин суугчидтай байсны нотолгоо олддог. Балар эртний үеэс Петра нь шашин мөргөлийн чухал төв, ариун газар байсан байсан тухай хуучин гэрээнд өгүүлсэн байдаг. Библид тэмдэглэснээр Петрад анх Хоритууд амьдардаг байсан бөгөөд хожим нь Эмодитууд суурьших болжээ. Уугуул оршин суугчдын ийм зан заншил нь Набатейчуудад нөлөөлж, нөгөө ертөнцөд одогсодоо хагас агуй хэлбэрийн ухмал бунханд оршуулдаг болсон гэж үздэг. Петрагийн барилгуудын үлдэцийг харвал Набатей, Греко-Роман урлагийн аль алиных нь хэв маягийг агуулсан нь илт мэдрэгддэг байна. МЭӨVI зууныг хүртэл Набатейчуудын соёлын ул мөр олддог бол түүнээс хойш Греко-Роман хэв маяг давамгайлдаг.



3.Аврагч Христ (хөшөө)

2007 оны 7 сарын 7-нд албан ёсоор зарласан Дэлхийн 7 гайхамшигуудын нэг болох Бразил улсын бахархал нэрийн хуудас "Аврагч Христийн хөшөө”-ний тухай бүгдээрээ танилцацгаая. 1960 онд Бразил хот баригдах хvртэл Рио-де-Жанейро хот тус улсын нийслэл байсан билээ. Нэг талаасаа далайн булангийн номин хөх гvнээс шууд дvvлэн гарч ирж байгаа уулсаар тойрон хvрээлэгдсэн энэхvv vлгэрийн тансаг хотын нөгөө талд нь далайн эрэг дагуух далдуу моддын ногоон сvvдэрт умбасан элсэн хаялгана цайран харагдах нь vлэмжийн vзэсгэлэн төгс ажээ.
Корковаду довын орой дээр 704 метр өндөрт сvндэрлэх Аврагч Христ бурхны хөшөө тус хотын билэг тэмдэг билээ. Нисэх онгоцны цонхоор дээрээс харахад 7 метр өндөр тавцан дээр байрлуулсан 30 метр өндөр хөшөө сvрлэг сайхнаараа сэтгэл эзэмдэнэ. "Согсоvадо” гэсэн уг нь "тэмээний бөх” гэсэн утгатай болохоор энэхvv довын хэлбэрийг яг илэрхийлнэ.
1922 онд Бразил улсын тусгаар тогтнолын 100 жилийн ойг ёслон тэмдэглэж байх vед энэхvv хөшөөг босгох санаа анх төрж төслийн уралдааныг зарлажээ. Уралдаанд маш олон төсөл ирснээс дэлгэсэн гараараа хотыг алдлан тэвэрч байгаа Христос бурхны хөшөөний төсөл шалгарчээ.



4.Мачу Пикчу

Мачу Пикчу (Англи хэл:Machu Picchu) буюу Кечуа хэлээр "Хуучин оргил" хэмээн утгачилагддаг уг газар нь Кускогоос баруун хойд зүйгт 70 орчим км-т, Перугийн Урубамба хөндийн орчимд орших далайн түвшнээс дээш 2430 метр өргөгдсөн уулсын оргил хяр дээр байгуулагдсан Колумбын өмнөх Инкүүдийн хот юм. Уг газар нь Инкийн орхигдсон хот хэмээн нэрлэгдэж машид алдаршсан бөгөөд магадгүй дэлхийн дийлэнх хүмүүст Инкийн эзэнт гүрэнг дурсахад хамгийн түрүүнд санаанд нь ордог алдартай газар байж ч болох юм.
Уг хот нь 1450 он орчим баригдсан бөгөөд хүмүүс тэнд 100 гаруй жил оршин амьдарч байгаад Испаничууд Инкийн эзэнт гүрэнг байлдан дагуулах үеэр орхисон байна. Үүнээс хойш олон зууны турш уугуул нутгийнхнаас бусад хүмүүсийн хэн нь ч энэ хотын талаар мэдэхгүй байсаар хорьдугаар зуунтай золгосон байна. 1911 онд АНУ-ын түүхч Хирам Бинхам Мачу Пикчуг дэлхий дахинаа нээж өгсөн байна.



5.Чичен Ица

Чичен Ица (Англи хэл: Chichen Itza) нь өнөөгийн Мексикийн нутаг болох Юкатаны хойгийн умард хэсэг, умард Маяагийн нам дор газарт байрлах Маяагийн соёл иргэншлийн бий болгосон Колумбаас өмнөх үеийн археологийн аварга том төв юм. Тус төв нь сонгодог үеийн төгсгөлөөс постклассик үеийн эхэн хүртэл оршин байсан ба өөрийн гэсэн онцлог бүхий "мексикжүү” Маяагийн соёл иргэншлийг бий болгосон юм. Чичен Итцагийн археологийн олдворуудаас харахад олон чухал барилга байгууламжуудад шатсан ул мөр ажиглагдаж байгаа ньуг төвийн сүйрэл нь маш догшин ширүүн эмэгнэлтэй байсныг илтгэж байна. Чичен Итцагийн тэргүүлэх байр сурь алдагдаж ирэх үед тус бүс нутагт Майяпан төв мандан гарч ирж халааг нь авсан юм. Чичэн Итцагийн дурсгалт газар Бабачаногийн гэр бүлийн хувийн эзэмшил газар ордог ч Мексикийн Антропологи, Түүх судлалын Үндэсний институтын хяналтан дор холбооны өмч хэлбэртэйгээр оршдог байна.



6.Колизей

Колизей нь Ром хотноо орших аварга том амфитеатр юм. Ромын эзэн хаан Веспасианы зарлигаар эхлүүлсэн уг байгууламж Титусын үед буюу МЭ 70 – МЭ 72 оны хооронд баригдаж дуусчээ. Колизей 80000 үзэгчийн багтаамжтай бөгөөд уртасгасан дугуй хэлбэртэй, гадна талдаа нуман хаалганы хэлбэр бүхий гурван давхар нийтдээ 240 цонхтой юм. Эдгээр цонхны цаана үзэгчид амрах, жижиг худалдаа хийх өрөөнүүд байдаг. Уг байгууламжийн гадна талыг гантигаар өнгөлж 64 том хаалгаар нь үзэгчид орж ирэх ба тайзнаас 4 метр өндөр ханаар заагласан 80 эгнээ суудалтай. Театрын доод хэсэгт нь өндөр саравч дор хаан болон ромын язгууртнуудад зориулсан суудлууд байна. Тэдгээрийг хааны ордонтой газар доогуурх хонгилоор холбожээ. Колизей дээвэргүй учир бороо орсон юм уу халуун нар төөнөсөн үед зотон саравчийг татлага олсоор татаж театрыг бүрхдэг байжээ. Хоёр, гуравдугаар давхрууд эр зоригийг илэрхийлсэн гантиг баримлуудаар чимэглэгдсэн байдаг байв. Амфитеатр нь 846 тохой буюу 258 метр өргөнтэй байдаг. Энд гладиаторуудын ирүүл тулаан, махчин араатнууд хоригдлуудыг хэрхэн идэж байгаа болон мэсчин боолуудын амьтдын эсрэг тулалдаануудыг явуулдаг байв. Колизейд Ромын эзэнт гүрний иргэдийг хөнөөдөггүй байв



7.Таж Махал

Таж Махал (Хинди хэл: ताज महल; Перс хэл/Урду хэл: تاج محل) нь Энэтхэг улсын Агра хотод орших бунхан бөгөөд Их Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан өөрийн хайрт хатан Мумтаз Махалд зориулан бариулжээ.
Таж Махал нь Моголын архитектурын хамгийн тод жишээ гэж нэрлэгддэг бөгөөд Перс, Оттоман, Энэтхэг болон Исламын архитектурын хэв маяг шингэсэн байдаг. 1983 онд Таж Махал нь ЮНЕСКО-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд "Муслим урлагийн шигтгээ Таж Махал нь дэлхийн соёлын өвийн шагшин гайхагдах сод бүтээлийн нэг билээ.” хэмээн тэмдэглэгдсэн байдаг.
Цасан цагаан гантигаар бүтээгдсэн бөмбөгөр орой нь Таж Махалын цогцолбор байгууламжын хамгийн алдартай нь юм. Мянга мянган уран дархан, гар урлалчдын хүч хөдөлмөр шингэсэн Таж Махал нь 1632 оны орчимд баригдан эхэлж, 1653 оны орчимд дуусчээ. Персийн уран барилгач Устад Ахмад Лахаури Там Махалын ерөнхий дизайнераар ажилласан гэдэг.

Ангилал: Мэдээ мэдээлэл | Үзсэн: 1770 | Нийтэлсэн: Форум_хянагч_Heezgii | Үнэлгээ: 5.0/1
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
«  Аравдүгээр cap 2011  »
НяДавМягЛхаПүрБаБя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz