|
Үндсэн хуудас » 2011 » Гуравдүгээр cap » 29 » Mouse-ний тухай
|
Mouse гэдэг үгийг ямар ч хүн хоёр утгаар ойлгодог болсон. Ердөө 10
хүрэхгүй жилийн өмнө энэ англи үгийг "хулгана гэдэг амьтан” гэдгээр
орчуулдаг байлаа. Тэгвэл одоо хэл мэддэг мэддэггүй ямар ч хүнээс энэ
үгийг асуувал компьютерийн хулгана гэх байх. Мөн вирус гэдэг үг байна.
Энэ мэтчилэн нэр томьёо нь харьцангуй шинэд тооцогдож, хурдтай хөгжиж
байгаа шинжлэх ухаан бол Мэдээллийн технологи. Энэ чиглэлийнхэн эх хэл
дээрээ үзэх ном сурах бичиггүй учраас ёстой л бор зүрхээрээ зүтгэж, өөр
өөрийнхөөрөө орчуулан дотроо ойлгож ирсээр өдийг хүрчээ. Харин саяхнаас
мэдээллийн технологийн тайлбар толь онлайнаар бий болжээ. Энэ толийг
МХХТГ, их дээд сургуулийн багш нарын баг бүтээж, нэр томьёог олон
хувилбараар тайлбарлан оруулсан байна. Энэ салбарт ажиллагсад, ялангуяа
оюутан сурагчид ойлгохгүй нэр томьёо байвал толгойгоо гашилтал бодохын
оронд www.itdic.edu.mn сайт руу ороод үзэхэд гэмгүй шүү.
Эх сурвалж-www.kt.mn
|
Ангилал: Мэдээ мэдээлэл |
Үзсэн: 1899 |
Нийтэлсэн: Дэд_зөвлөх_Ponie
| Үнэлгээ: 0.0/0 |
|
|
|
|
Сайтын админ |
|
Статус |
» Гишүүдийн мэдээлэл Нийт гишүүд: 263 Энэ сард: 0 Энэ 7 хоногт: 0 Өчигдөр: 0 Өнөөдөр: 0 » Сайтад: Сайтын эзэн: 1 Хянагч админ: 2 >
Нийт: 1 Зочин: 1 Гишүүн: 0 |
|