Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Тавдүгээр cap » 29 » Monitor ХОЛБОХ
0:07 AM
Monitor ХОЛБОХ
Монитор буюу дэлгэцийг компьютерт суурилуулахын тулд видео адаптер байх шаардлагатай. Эхлээд видео адаптераа процессортоо суулгаад дэлгэцний арын хэсгээс гарч буй холбогч кабелыг видео адаптерний портонд, тэжээлийн залгуурыг тогонд тус тус залгана. Yүний дараа компьютерээ асааж дэлгэцтэй хамт дагалдаж ирсэн инсталл буюу драйвер дискийн тусламжтайгаар дэлгэцийг таниулна. Драйвер диск дагалдаж ирээгvй бол дэлгэцийг vйлдвэрлэсэн газрынх нь вэб хуудаснаас татаж авч болно.

Дэлгэцнийхээ төрлийг хэрхэн мэдэх вэ? Windows системээс Start->Settings->Control Panel-г сонгоод System цонхыг сонгоод хоёр дарахад System Properties цонх нээгдэнэ. Энэ цонхны Device Manager хэсгийг сонгоод Мonitor талбар дээр хоёр дарахад таны дэлгэцийн төрөл гарч ирнэ.

Дэлгэц өнгө болон хэмжээг хэрхэн өөрчлөх вэ? Windows системээс Start->Settings->Control Panel-г сонгоод Display цонхыг 2 дарж орно. Ерөнхий цэснээс Settings-г сонгоод Colors гэдгийн доор өнгөний хэмжээ, Screen area -гаас дэлгэц дүрслэгдэх хэмжээг сонгох замаар өөрчилж болно.

Дэлгэцний гэрэл нь анивчаад байгаа атлаа ажиллахгүй бол яах вэ? Энэ тохиолдолд компьютерээ унтраасны дараа дэлгэцээ салгаж аваад өөр зүгээр ажиллаж байгаа компьютерт холбоод үз. Ингэхэд ажиллахгvй байвал дэлгэц тань гэмтэлтэй байна гэсэн үг бөгөөд засуулах эсвэл солих шаардлага гарч ирнэ. Харин зүгээр ажиллаж байвал таны видео адаптер гэмтэлтэй эсвэл тохирохгүй байна гэсэн үг.

Иймд видео адаптераа өөр компьютерт суулгаад ажиллаж байвал таны видео адаптер, дэлгэц хоёр хоорондоо зохицохгvй байна гэсэн үг. Гэхдээ зарим тохиолдолд хятадын олон залгуурт нилээд олон зүйл зэрэг залгасан нөхцөлд тог хангалттай хүрэлцээгүйн улмаас дэлгэцийн гэрэл нь анивчаад ажилладаггүй юм.

Дэлгэцийн гэрэл нь асахгүй мөн ажиллахгүй байвал яах вэ? Энэ тохиолдолд дэлгэцнийхээ тэжээлийн залгуурыг солиод үз, болохгүй бол таны дэлгэц гэмтэлтэй байгаа учир засуулах эсвэл солих шаардлагатай.

Дэлгэц маань өнгөт атлаа хар цагаан өнгөөр гараад байна, үүнийг хэрхэн засах вэ? Windows системээс Start->Settings->Control Panel -г сонгоод Display цонхыг 2 дарж орно. Ерөнхий цэснээс Settings -г сонгоод Colors гэсний доор хар цагаанаар тохируулагдсан байвал өөрчлөх шаардлагатай.

Дэлгэц тань олон өнгө ялгаруулж чадахгүй байвал тохиргоог яаж хийх вэ? Start->Settings->Control Panel -г сонгоод Display цонхыг 2 дарж орно. Yүний дараа ерөнхий цэснээс Settings -г сонгоод Colors гэсний доорх өнгөний хэмжээг өөрчил.

Дэлгэц тань өнгөт боловч тоглоом тоглох гэхээр график дvрслэл муу байвал яах вэ? Ийм тохиолдолд тоглоом тоглоход хэрэглэгддэг DirecX программийн илүү сайн хувилбарыг олж суулгана уу. Дэлгэц гэдэг маань телевизортой адилхан зарчмаар ажилладаг учир телевизор үзэхэд ажиглагддаг нүд чилэх, аргах, хараа муудах зэрэг бэрхшээлүүд бүгд бий. Иймээс эхний ээлжинд дэлгэцний хаалт болох шилэн фильтер авч тавина уу. Мөн нүдээ үе үе амрааж ондоо зүг рүү хараагаа хандуулж бай.

Дэлгэц нь телевизортой адилхан зарчмаар ажилладаг учир телевизор шиг өндрийн тэжээлийн хэсэгтэй их хэмжээнмй хүчдэл хуримтлуулдаг учир хамаагvй арчиж цэвэрлэх юм бол дэлгэцэндээ гэмтэл учруулахаас гадна өөртөө гэмтэл учруулж болно. Иймээс дэлгэцээ унтраагаад нэлээд хугацаа өнгөрсний дараа бага зэрэг чийгтэй алчуураар эсвэл бvр их хиртэж загалтаагvй бол хуурай алчуураар арчиж бай. Хэрэв чийгтэй алчуурааар арчсан бол арчингуут яаралтай компьютерээ асаах хэрэггүй. 
Ангилал: Компьютер эхлэн суралцагч | Үзсэн: 1095 | Нийтэлсэн: Захирал_Mongoloo | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 3
Зочин: 3
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz