Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Дөрөвүгээр cap » 19 » Michael Dell амжилтийн түүх
2:37 PM
Michael Dell амжилтийн түүх

Бидний сайн мэдэх Dell компьютерийг үйлдвэрлэгч Dell inc компаны захирал Michael Dell-н амжилтийн түүхээр хамтдаа аялацгаая.

 

Michael Saul Dell

1965 оны 2-р сарын 23-нд төрсөн

Төрсөн газар: Texas муж Houston хот

Dell Inc компаны захирал

 

 

 

Бага насны тvvх
Арван хоёр настайдаа шуудангийн марк цуглуулж эхлээд тэрбээр мєнгєний эх vvсвэртэй болохын тулд ойролцоох хятад хоолны газарт хоол хvргэгчээр ажилд орсон байна. Марк єдєр ирэх тусам vнэд орж байгааг ном сэтгvvлээс уншиж олж мэджээ.

Тухайн vед уг нутгийн эдийн засаг цэцэглэн хєгжиж байсан учир марк цуглуулагчид идэвхжсэн байжээ. Маркны vнэ цаашид єснє гэсэн дvгнэлтэнд хvрсэн бєгєєд энэхvv боломжийг тэрээр алдахыг хvссэнгvй. Майкл ихэнхдээ маркийг дуудлага худалдаа дээрээс авдаг байлаа.Маркны худалдааг зохион байгуулагчид vйлчилгээнийхээ хєлсєнд нэлээд мєнгє авдаг байсан байна. Тэдэнд мєнгє тєлж байхын оронд єєрийн худалдааг зохион байгуулах нь зvйтэй гэж Майкл бодов. Тvvний урьдчилсан таамгаар бол маркны vнэ цаашид ч єснє, худалдан авагчдын тоо буурахгvй гэдэг нь ойлгомжтой байлаа.Vvнийг бий болгосноор тэрээр худалдаанаас комиссын мєнгє авахаас гадна єєрийн амьдрал дахь хамгийн анхны тєслийг хэрэгжvvлж эхэлжээ. Бичгийн машинаар 12 хуудас бvхий танилцуулга цохин бэлэн болгоод орон нутгийн сэтгvvлд "Деллийн маркууд” гарчигтай зарлал єгсєн нь удалгvй 2000 доллар олсон байна.

Сургуулийн ахлах ангидаа хотын "Хьюстон Пост” сонины захиалгын хуудсыг борлуулснаар мєнгєтэй болохоор шийдсэн аж. Майкл юу хийх ёстойгоо мэдэж байлаа. Хамгийн тvрvvнд захиалагч болох магадлал бvхий хvмvvсийн нэрсийг жагсааж хvн бvрт 2 долоо хоног vнэгvй сонин захиалах эрх олгосон захидал явуулав. Уг ажлаас Делл хvv 18.000 долларын ашиг олж тухайн vед Америкт ховор байсан BMW машиныг худалдан авч унасан гэдэг.


Амжилтанд хvрэх замнал


Майкл компьютерийн сэдэвтэй сэтгvvл тогтмол уншдаг байсны дээр хамгийн сvvлийн vеийн "Apple II” компьютерийг худалдан авахын тулд мєнгє цуглуулах болов. Харин эцэг, эх нь тєрсєн єдрєєр нь уг компьютерийг бэлэглэхэд тэр даруй нэг бvрчлэн задалсан нь эцгийнх нь уурыг маш их хvргэж байсан юм. Харин Майклд бол зєвхєн яаж ажилдагийг мэдэх нь чухал байлаа. Удалгvй єєрийн компьютерийн мэдлэг дээрээ тулгуурлан компьютерийн гол болон бvрэлдэхvvн хэсгvvд болох ой санамжийн микросхем, монитор зэрэг эд ангиудыг сольж туршилт хийсэн нь амжилттай болжээ. Туршилтын дvнд мэндэлсэн "компьютерийг” Майкл маш ашигтай борлуулсан бєгєєд олсон мєнгєєрєє єєр олон эд анги худалдан авч, дахин стандартын бус компьютерийг олон тоогоор зарснаар тооцоолон бодох техник зардаг дэлгvvрvvдтэй ширvvн єрсєлдєєн хийхээ залуу бизнесч ухаарав.


1983 онд Делл Остин хотын Техасын Их сургуульд элсэн оров тvvний эцэг эх нь эмч болно гэдэгт нь найдаж байжээ. Гэвч компьютер бvтээх хvсэл эрмэлзэлдээ бvрэн автсан байсан тул удалгvй 1-р курстээ сургуулиа орхисон байна. Бусад томоохон компьютерийн компаниуд зах зээлд єндєр vнээр компьютерээ борлуулж байсан нь Майклд харьцангуй санагдсан бєгєєд "Компьютерийн зах зээл ямар ч vр ашиггvй байсныг би ухаарсан. Тvvний бvтээсэн vнэнээс борлуулалтын vнэ хамаагvй єндєр байв. Дээр нь сервис vйлчилгээ нь тун тааруу байсан юм.


Тvvний бvтээсэн компьютерийн vнэ 600 доллар хvрэх ч vгvй байхад хvмvvс персонал компьютерийг 3000 доллараар худалдан авч байхыг би харсан. "IBM” л гэхэд эдгээр ангиудын дийлэнхийг бусад vйлдвэрлэгчдээс худалдан авч vйлдвэрлээд нэг компьютерийг тvгээгч нартаа 2000 доллараар худалдаж байсан” хэмээн Майкл єгvvлжээ. Харин тvvнийг тvгээгч нар нь нэг бvрийг 3000 доллараар худалдаж ашиг олж байжээ.


Эцсийн хэрэглэгч нарт тvгээгчийг алгасан vйлдвэрлэгчээс шууд нийлvvлэх санаа тvvний толгойд орж иржээ. Майкл тvгээгч нараас агуулахад нь байгаа илvvдэл эд ангиудыг худалдан авч оюутны дотуур байрны єрєєндєє бэлэн машин угсарч эхэлсэн ажээ. Эхэн vедээ тэрээр хєрш оюутнуудад худалддаг байсан бол удалгvй сонинд зар єгсєн байна. Тэрбээр "хэрэглэгчдэд зориулагдсан” компьютеруудаа зах зээлийн vнээс 15 хувийн хямдаар санал болгож байв.


Тєдєлгvй Делл компьютеруудаа бизнесчvvд, хувиараа эмчлэгч эмч нарт болон хууль зvйн товчоонуудад амжилттай борлуулж эхэлжээ. Нэг сарын борлуулалтын хэмжээ 25.000 орчим доллар байв.


Дєнгєж 19-хєн настай байхдаа тэрээр 1984 оны 5 дугаар сарын 3-нд "Делл Компьютер Корп.”-ыг vvсгэн байгуулжээ. Делл урьдын адилаар "IBM” персонал компьютерийн суурин дээр ажиллаж тэдгээрийг тухайн цагт эрэлттэй байсан эд ангиудаар шинэчилж байв.

Майкл хотод нь байх "Интел” корпорацийн салбарт хандан тухайн цагтаа хамгийн хvчин чадал сайтай байсан 286 процессорын суурин дээр персонал компьютер угсрах чадвартай хvнээр 10 хоногийн 2000 долларын хєлстэйгээр заалгуулсан байна. Ингэж 1985 онд анхны "Делл” загварын персонал компьютер бий болсон тvvхтэй.

"Делл” сард мянган компьютер борлуулан шинэ ажилтнуудаар эгнээгээ нэгтгэж байлаа. Харин сэлбэг хэрэгслийн хувьд урьдын адил захиалж байсан юм. Шинэ компанийн ашиг орлого зогсоо зайгvй єсч эхлэв. Тvvний зарчмууд тухайн vедээ хувьсгал байлаа.


Нэгдvгээрт, бусад vйлдвэрлэгч нарыг бодвол Делл єєрийн худалдан авагчдад мєнгийг нь буцаан олгох баталгаа єгєх болов. Хоёрдугаарт, эрт орой хэзээ нэгэн цагт компьютер нь эвдэрч магадгvй гэж бодоод эвдэрсэн даруйд засах vйлчилгээ хийж єгєхєєс гадна мэргэжлийн хvний зєвлєгєєг утсаар 24 цагийн туршид авах боломжийг нээж єгсєн байна.


"Делл Компьютер Корп.” нь АНУ-ын №1 компьютерийн компани бєгєєд дэлхийд 2-рт ордог.

Тус компанийн интернэт сайтаар єдєрт 50 сая орчим компьютер борлогддог байна. "Делл” дэлхийн персонал компьютерийн 5.3 хувийг хангаж байгаа бєгєєд дэлхийн 40 орчим улсад тєлєєлєгчийн газартай аж. Тэрээр 1989 оны 10 дугаар сард Сюзан Лиебермантай гэр бvл болж, тєрєлх нутаг Остин хотноо 4 хvvхдийн хамтаар энх тунх аж тєрєн суудаг юм байна.

 

Ангилал: Мэдээ мэдээлэл | Үзсэн: 971 | Нийтэлсэн: Орлогч_захирал_Love | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 3
Зочин: 3
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz