|
Үндсэн хуудас » 2011 » Тавдүгээр cap » 19 » Компьютерын дуу таниулах
7:49 PM Компьютерын дуу таниулах |
Компьютерын дуу гарахгүй байх хэд хэдэн шалтгаан байж болно.
- Таны компьютерын үйлдлийн систем дууны төхөөрөмжөө таниагүй бол спикер болон чихэвчээр чинь огт дуу гарахгүй.
Энэ үед компьютер авахад дагалдаж ирсэн (Motherboard CD/Driver Installation CD) байвал хийгээд Sound Driver-г нь сонгон уншуулаарай.
- Дуугаа таньсан мөртлөө дуу гарахгүй байвал та спикерын оролт болон
компьютер дээрээ тохиргоогоор нь оролдон дууг нь хаасан байна уу гэдгийг
шалгаарай.
- Зарим үед компьютероос дуу тавихад гарч байгаа мөртлөө интернэтрүү
орон вебсайтаас дуу, видео үзэхэд гарахгүй тохиолдол ч бас байдаг. Энэ
үед веб хөтчийн нэмэлтүүд болон ActiveX, Player-үүдийг дахин суулгаад
үзээрэй. Жишээ нь: Adobe Flash Player гэх мэт
- Мөн драйвер нь буруу танигдсан үед дуу нь гарахгүй байж болно. Энэ
үед хуучин суулгасан драйверыг устган шинээр зөв драйверыг нь хайн олж,
суулган таниулах хэрэгтэй.
Санамж: Та компьютероо формат хийн дахин суулгах гэж
байгаа бол драйверуудаа нөөцөлж авах хэрэгтэй. Гэхдээ энэ нь Windows
XP-г устган Windows 7 суулгах нөхцөлд ашиггүй юм. Хэрэв танд
компьютертой дагалдаж ирсэн драйвер CD байгаа бол компьютерын дуу нь
асуудалгүй танина. Харин байхгүй бол дууны төхөөрөмж(sound card)-н
марк, төрлийг нь мэдэж аван интернэтээр хайж олох хэрэгтэй.
Одоо хэрхэн таниулах жишээ авч үзье!
Ямар драйвертай гэдгийг мэдэж болох маш олон програм байдаг ба ихэвчлэн хэрэглэдэг програмыг танилцуулъя. Энэ нь Everest гэдэг програм юм.
|
Ангилал: Компьютер эхлэн суралцагч |
Үзсэн: 26816 |
Нийтэлсэн: Захирал_Mongoloo
| Үнэлгээ: 3.5/2 |
|
|
|
|
Сайтын админ |
|
Статус |
» Гишүүдийн мэдээлэл Нийт гишүүд: 263 Энэ сард: 0 Энэ 7 хоногт: 0 Өчигдөр: 0 Өнөөдөр: 0 » Сайтад: Сайтын эзэн: 1 Хянагч админ: 2 >
Нийт: 5 Зочин: 5 Гишүүн: 0 |
|