|
Үндсэн хуудас » 2011 » Гуравдүгээр cap » 22 » Компьютероо зөв ашиглах хамгийн энгийн, сайн зөвлөгөө
8:31 PM Компьютероо зөв ашиглах хамгийн энгийн, сайн зөвлөгөө |
Компьютерыг илүү хурдтай ажиллуулах
1.Хэрэглэгдэхгүй програмыг хаа
Зарим програмууд нь Background-д ачаалагдсан үедээ системийн санах ойг
эзлэн компьютерт үргэлж ажиллаж байдаг. Background програм гэдэг нь
компьютер асахад системтэй хамт ачаалагддаг програмуудыг хэлнэ.
Интернетийн хамгаалалтын програм болон вирусийн програм нь системд
үргэлж
ачаалагдаж байх зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ нь компьютерыг вирус
болон хакеруудаас үргэлж хамгаалдаг. Харин хааяа нэг ашигладаг
програмуудыг авч хаях хэрэгтэй.
Яаж: Background програмууд байрлах баруун гар талын доод булан дахь
таскбарыг шалга. Танд яг одоо хэрэггүй байгаа програм дээр хулганын
баруун
товчийг даран Exit командыг хийж хаагаарай. Startup директорыг шалга.
Үүнийг шалгахын тулд Start/All Programs/Startup гэж орно. Танд хэрэггүй
програмуудыг зайлуул.
2. Хэрэггүй зүйлүүдээ нэг дороос харж нэг дор устга Ер
нь компьютер дээрх програмуудаа эргэж нэг харвал зүгээр, өөрөө мэдэхгүй
суусан илүү дутуу програмууд ч байж болно, эсвэл хэрэглэхээ больсон ч
юм уу? тиймэрхүү юмнуудыг цаг тухайд нь устгасан нь дээр
Яаж:
Start/Control Panel/Add or Remoүe Programs замаар орж танд хэрэгцээгүй
болсон програмын нэрийг сонгож Add/Remoүe товчийг дарна. Мөн хэрэгцээгүй
болсон нэмэлт төхөөрөмжүүдийн програмыг дээрх аргаар устгах хэрэгтэй.
3.Download болон хамгийн сүүлийн үеийн драйверийг ашигла
Ялангуяа график картуудад зориулсан сүүлийн үеийн драйвер их байдаг.
Ихэнх төхөөрөмжүүд нь үйлдвэрээс ирэхдээ драйвертайгаа хамт ирдэг. Эсвэл
тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн вэб сайт руу орж download хийж
болдог.
4.Defragment хийх буюу сул зайнуудыг шахаж цэгцлэх
Таны хард диск дээрх файлыг дахин зохион байгуулж хадгалдаг. Ингэснээр
мэдээллийг хялбар илүү хурдан олж авч чаддаг. Хард дискэнд байрлаж
байгаа өгөгдлийг устгасны дараа тухайн байрлалд санах ойн зай үүсдэг.
Ийм зай ихтэй байх тусмаа компьютерын хурд тодорхой хэмжээгээр
багасдаг. Defragment хийснээр эдгээр сул зайнуудыг шахаж эмх цэгцтэй
болгодог.
Яаж: Start/Accessories/System Tools/Disk Defragmenter замаар орж дискээ
сонгоод OK товчийг дарна. Yүнийг сард нэг удаа хийвэл тохиромжтой.
5. Компьютерийн бүрэлдэхүүн хэсгүүдийг шалга
Компьютерт дагалдах хэрэгсэл болон нэмэлт хэрэгслүүдийг шинээр
суурилуулдаг. Эдгээр суурилуулалт зөв болсон эсэхийг шалгах хэрэгтэй.
Яаж: Start/Control Panel/System замаар орж Deүice Manager таб товчин
дээр дарна. Таны компьютерт холбогдсон төхөөрөмжүүд харагдах болно. Үүнд
тухайн төхөөрөмжийн маркт тохироогүй програм суулгасан бол алдааны
тэмдэг байна. Ийм тохиолдолд дахин инсталл хийгээрэй. Жишээ нь лексмарк А
принтерт Лексмарк Б принтерийн инсталл хэдий таардаг боловч энэ нь
системийн хувьд зөрчилдөөн их үүсгэдэг.
6. Үйлдлийн системийг дахин инсталл хийх Компьютер
чинь өмнөхөөсөө илүү гацаад байвал хэрэгтэй юмнуудаа хадгалж аваад нэг
сайхан форматлаад дахин үйлдлийн системээ суулгах хэрэгтэй
Яаж: Хард дискэн дээрх мэдээллээ гадаад санах ой болох DVD эсвэл өөр
санах ойтой дискэн дээр хуул. Дараа нь хард дискээ форматлаад дахин
үйлдлийн
системээ суулга. Төгсгөлд нь өмнө нь байсан мэдээллээ буцааж компьютер
луугаа хуул.
7. Regisrty устгах
Ямар нэг програм устгасан ч registry гэгч зүйл нь заавал үлдсэн байх
тохиолдол бий үүнийг сайн цэвэрлэж байх хэрэгтэй, сүүлийн жилүүдэд
вируснээс илүү олон тооны Registry нь компьютерын
дайсан болоод байна
Яаж: Revo uninstaller ч юм уу ямар нэгэн сүпер устгагч програм олох
хэрэгтэй, иймэрхүү програмууд нь тухайн устгах гэж буй зүйлийг бараг ул
мөргүй устгадаг ачтай тул Regisrty гээс сэргийлэх боломжийг бүрдүүлнэ.
Мөн хэн бүхний компьютер дээр Registry хуралдсан байдаг учир registry
cleaner програм олж суулгах хэрэгтэй
8. Өгөгдлийг сэргээх
Компьютер дээр хийсэн таны файл огт ажиллахгүй эвдэрсэн байх тохиолдолд
та буцааж файл болон өгөгдлөө сэргээж болно.
Яаж: Roxio GoBack шиг програмаар таныг ажиллаж байхад хард дискний ямар
зам өөрчлөгдсөн болон эвдэрсэн байгааг шалгаж болно.
9.Таны компьютер буюу систем халаад байна уу?
Таны компьютерын санах ой буюу RAM тийм ч сайн биш байна уу? Үнэхээр
тийм бол компьютероо хөргөх хэрэгтэй.
Яаж: Системийн болон компьютерын дулааныг Hmonitor
(www.hmonitor.com)-аар шалга. Санах ойд буюу RAM-д асуудал үүсэж байгаа
бол memtest86–аар RAM-аа шалгаад таны системд тохирохгүй бол солих
шаардлагатай. (www.memtest86.com)
10. Програмуудын инсталлыг дахин татаж авч сэргээх
Ихэнх тохиолдолд компьютер нь програмын эвдрэл болон элэгдлээс болж
гацах, удах гэх мэт асуудлууд үүсдэг. Үүнээс гадна Background дахь
програмууд нь ажиллахгүй байдаг.
Яаж: Ямар учир шалтгаанаар таны компьютер ажиллахгүй байгааг таньж
мэдэх. Үүний тулд програмыг үйлдвэрлэгч компанийн веб сайтруу орж
хамгийн
сүүлийн үеийн хувилбарыг татаж авах эсвэл програмын ажиллах горимыг олж
ав.
11. Тогтмол ажиллагаа Компьютерынхноо вирусийг
үргэлж шалгаж байх хэрэгтэй. Хэрвээ танд Anti Virus програм байгаа бол
тогтмол цагт автоматаар шалгаж байх тохиргоон
дээр нь тааруулаарай.
Яаж: Anti Үirus програмыг олж ав. Эсвэл www.trendmicro.com ,
www.symantec.com вэб сайтуудаар орж вирус байгаа эсэхийг шалгаж болно.
Эдгээр вирусийн эсрэг програмууд нь вирус компьютерын санах ой уруу
нэвтрэхээс өмнө илрүүлж зогсоодог.
12. Хакераас хамгаалах
Хакер нь онлайн горимд байгаа ямар нэгэн хамгаалалтгүй компьютерыг хайн
олж түүний програмыг эвдлэх зорилготой байдаг. Үүнээс хамгаалахын тулд
Firewall програмыг ашиглах хэрэгтэй.
Яаж: Ихэнх Anti Үirus програмтай хамт Firewall програм нь дагалдаж
ирдэг. Мөн үнэгүй авч ашиглахад зориулсан www.zonealarm.com сайт байдаг
шүү. Гэхдээ Windows - т цаанаасаа энэхүү галт хана байдаг би одоо хүртэл
энэ ханандаа итгээд л явж байгаа
13. Дэлгэц дээрхийг хаа
Интернетээраялж байх үед чинь ямар нэгэн бүтээгдэхүүний реклам
сурталчилгаа, казинод тоглохыг урьсан болон порно сайтууд өмнө нээгдэж
гарч ирэх үе байнга тохиолддог билээ. Ийм учраас эдгээр хэрэгцээгүй
сайтуудыг сонирхож үзэлгүйгээр шууд хааж байхыг зөвлөж байна.
15. Хувилж авах /Back up/
Вирус болон хакердалтад өртсөн үед ашиглах зориулалтаар чухал
өгөгдлүүдээ хувилж авах хэрэгтэй.
|
Ангилал: Зөвөлгөө |
Үзсэн: 893 |
Нийтэлсэн: Мэргэжилтэн_freehero
| Үнэлгээ: 0.0/0 |
|
|
|
|
Сайтын админ |
|
Статус |
» Гишүүдийн мэдээлэл Нийт гишүүд: 263 Энэ сард: 0 Энэ 7 хоногт: 0 Өчигдөр: 0 Өнөөдөр: 0 » Сайтад: Сайтын эзэн: 1 Хянагч админ: 2 >
Нийт: 1 Зочин: 1 Гишүүн: 0 |
|