Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Тавдүгээр cap » 21 » Компьютер худалдаж авахад анхаарах зүйлс
5:20 PM
Компьютер худалдаж авахад анхаарах зүйлс

Ямар компьютер авах вэ? Ингэж асуудаг хүн тун ч олон. Хариулт нь ч тэр хэрээр цөөнгүй хувилбартай. Яг үүнийг л ав гэх арга байдаггүй ч ямар нэгэн байдлаар баримжаа бол хэлж бололгүй дээ. Компьютер худалдан авах, бэлгэнд авах, хүчээр авах, зүгээр авах, ер нь авах тал дээр хэд хэдэн нөхцлийг тооцох хэрэгтэй байдаг.

Надад ойрын хугацаанд ямар хэрэгцээ шаардлага гарах вэ гэдгийг тооцож байж л ямар компьютер авах нь тодорхой болно. Өнөөдөр авсан компьютерийг:
  • Бүтэн жилийн туршид ямар ажил гүйцэтгэхэд ашиглах
  • Ямар ямар хэрэглээтэй хэн хэн давхар ашиглах
  • Үнэ өртгийг нь хэдий хэрийн мөнгөнд багтаах
  • 1 жилийн дараа хэнд, ямар үнээр зарж чадах зэргээ тооцож байгаа юу?
 Эдгээрийг тооцож чадаагүй бол хэзээ ч юм асуудал босч ирж л таардаг. 

Хамгийн сүүлийн үеийн компьютер авна гээд явж байдаг хүнтэй олон таарсан. Сар бүр шинэ загвар үйлдвэрлэгдэж зах зээлд гарч байхад хамгийн сүүлийн үеийнхийг авах гэдэг нь хэр ул үндэстэй төсөөлөл юм бол доо. 1 сарын дараа гэхэд таны өнөөдөр төлсөн үнээр шинэ загварыг авч чадах болно.

Хамгийн хямдыг нь авна гэх хүнтэй ч таарч байсан. Хямд үнэтэй байна гэдэг заавал ултай шалтгаантай байдаг. Харин үнэтэй байгаад нь нэг их сүрхий шалтгаан байхгүй байх нь олонтаа. 

Хамгийн үнэтэйг нь авна гээд явж байсан ганц ч хүнтэй таараагүй шүү, би.

Хамгийн сайныг нь авна гэсэн хүн их байсан. Хамгийн сайн гэдэг нь өөрөө юу гэсэн утга агуулж байгаа юм бол. Гайхаад л өнгөрдөг. Зэрлэг хурдан ажилладаг, аймаар гоё харагддаг, үнэн лаг тоглоомтой, сүртэй сүртэй програмтай нь сайн мөн үү? Сайн нь гэж найдья. Авах эзэн нь бүх хүчин чадлаар нь бүрэн ажиллуулж чадвал ёстой сайн шүү. 

2001 онд би нэг найзтайгаа хамтраад компьютерийн худалдаа эрхэлж байлаа. Тэр үед тохиолдсон нэг явдлыг ер мартдаггүй юм. Бидэн дээр танил залуу ирээд өөр дэлгүүрт компьютер үзсэн тухайгаа сонирхуулж ярилаа. Тэр компьютерийн ямар сайн болохыг нь магтаж байлаа.  Түүний магтаалын гол санаа нь "Үнэн саак, тас хар" гэдэгт төвлөрч байв. Энэ жишээгээр тухайн зүйлийнхээ юуг нь илүүтэй анхаарч байгаагаас хамаарч сайны хэмжүүр өөрчлөгдөөд байдаг.
Эх сурвалж http://www.1920.mn/
Ангилал: Зөвөлгөө | Үзсэн: 871 | Нийтэлсэн: Захирал_Mongoloo | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 3
Зочин: 3
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz