|
Үндсэн хуудас » 2011 » Гуравдүгээр cap » 5 » Комьпютер хэрхэн угсрах вэ ? Видео
7:37 PM Комьпютер хэрхэн угсрах вэ ? Видео |
Комьпютер хэрхэн угсрах вэ ?
Компьютерийн эд анги цуглуулан угсрахад ЮУГ АНХААРАХ ёстой вэ?
Ер нь бол компьютер болгон л угсрагдаж байгаа л даа. Гэхдээ үйлдвэр
дээрээ юмуу, аль нэг жижиглэн худалдаалдаг газар л угсарч байгаа
болохоос биш. Компьютер үнэхээр сайн мэддэг бол эд ангиудаа цуглуулж
байгаад өөрсдөө угсрахад юу нь болохгүй гэж. Ингэж угсарлаа гээд жинхэнэ
брэндийн компьютер биш болох нь тиймэрхүү ч төхөөрөмжүүдээ хямд олж
чадвал хямдхан хэрнээ дажгүй сайн үзүүлэлттэй, боломжийн компьютертай
болох нь нэг давуу талтай.
Дэлгүүрээс иж бүрэн компьютер авлаа гэхэд бүх төхөөрөмжийн үзүүлэлтүүд
танд таалагдахгүй байвал яах вэ. Тэгэхээр өөрийнхөө хэрэгцээнд
тохируулан угсарч авах нь давуу талтай юм.
Процессор буюу CPU
Төв процессор буюу CPU нь компьютерийг удирдах, мэдээлэл дамжуулах болон
боловсруулах гол үүргийг гүйцэтгэдэг болохоор компьютерийн уураг тархи
юм. CPU-ний үзүүлэлтийг "Герц"-ээр хэмждэг. Манайд 1800 MHz /мега
герц/-ээс дээш үзүүлэлттэй Intel, Pentium, Cel¬eron төрлийн CPU-үүд
өргөн хэрэглэгдэж байгаа. CPU-ний хувьд ерөнхийдөө дараах үндсэн 3
үзүүлэлтүүдийг анхаарах хэрэгтэй.
- Clock speed буюу процессорын ерөнхий хурд
- FSB /Front Side Bus/ эх хавтантай харьцах процессорын өгөгдөл дамжуулах хурд
- L2 Cache буюу процессорын өөрийнх нь шуурхай санах ой
Жишээ нь, Intel Pentium 4 2800Mhz (S478) процессорыг авч үзэхэд
дотроо 800Mhz FSB 1mb L2, 800Mhz FSB 512kb L2, 533Mhz FSB 1mb L2, 533Mhz
FSB 512kb L2 гэх мэтчилэн процессорын өгөгдөл дамжуулах хурд нь өөр өөр
үзүүлэлттэйгээр үйлдвэрлэгддэгийг анхаарах хэрэгтэй. Мэдээж эдгээр
үзүүлэлтээс болж хоорондоо үнийн хувьд ч ялгаатай байдаг. Ер нь
төхөөрөмжүүд хоорондын зохицлыг сайн бодолцох хэрэгтэй. Тухайлбал RAM-ын
хурдыг анхаарах хэрэгтэй. Үүнийг тохируулж авахгүй бол компьютер удаан л
ажиллана.
Эх хавтан буюу /Mainboard ба Motherboard/
Эх хавтанг Mainboard болон Motherboard гэж нэрлэдэг. Эх хавтангийн
үйлдвэрлэсэн фирм, хүчин чадал, өргөтгөх боломж зэрэг нь янз бүр байдаг.
Эх хавтан нь бас өөрийн хурдтай. Мэдээж сүүлийн үеийн загвартай байх
тусам сайн. Тухайлбал Intel 900-аас дээш байвал зүгээр. Жишээ нь, 945Е,
965L гэх мэт загварууд байдаг. Сүүлийн үеийн эх хавтангууд usb-ийн
хоёр оролттой, бас ихэнх нь Huper-Treathing технологитой байгаа. Өөрөөр
хэлбэл суусан CPU-гээ DUAL болгож авах технологи гэсэн үг. Тэгэхээр
CPU-гээ хоёр хуваагаад хоёр процессортой компьютер шиг л ажиллана гэсэн
үг. Хэдий сайн процессортой байлаа ч эх хавтан бас RAM нь муу байвал
компьютер муу л ажиллана. Эдгээрийг хооронд нь сайн тохируулж авах
хэрэгтэй. Ер нь бол компьютерийн хүчин чадал, хурд, багтаамж зэрэг нь эх
хавтангаас их шалтгаалдаг. Тиймээс нэмэлт үүртэй, өргөтгөх боломж хэр
байна гэдгийг анхаарах хэрэгтэй.
RAM буюу шуурхай санах ой
RAM буюу системийн шуурхай санах ой нь компьютерийн нэг секундэд хэдий
хэр үйлдэл гүйцэтгэх боломжтойг заадаг үзүүлэлт юм. Манайд ихэвчлэн
128Mb ба түүнээс дээш үзүүлэлттэй нь өргөн хэрэглэгдэж байгаа. Ер нь
RAM:
- Memory capacity буюу шуурхай санах ойн мэдээлэл агуулах ерөнхий багтаамж
- Memory speed буюу шуурхай санах ойн мэдээлэл дамжуулах хурд
гэсэн хоёр үзүүлэлттэй. Тэгэхээр RAM-ыг энэ хоёр үзүүлэлт дээр үндэслэх
ба эх хавтанд суурилуулахдаа эх хавтангийн дэмжих боломжит хурдны дээд
хэмжээгээр тохируулж тавих нь илүү ашигтай. Өөрөөр хэлбэл эх хавтан
хамгийн дээд тал нь ямар боломжит хурдыг дэмжихээр байна, түүгээр нь
тавина гэсэн үг. Жишээ нь DDR266, DDR333, DDR400 хурд бүхий санах ой
дэмждэг эх хавтанд PC3200 буюу DDR400 санах ой тавих нь системийн
процессор руу мэдээ дамжуулах хурдыг дээд зэргээр ашиглах боломжийг
олгоно.
Хатуу диск /HHD/
Хатуу диск /HHD/ нь багтаамж, хурд зэрэг үзүүлэлтээр харилцан адилгүй
байдаг. Манайд SEAGATE, IBM, MAXTOR, SAMSUNG фирмийн хатуу дискийг өргөн
хэрэглэж байна. Хатуу дискийг голчлон багтаамжаар нь үнэлэх нь жаахан
учир дутагдалтай. Багтаамжаас гадна эргэлтийн хурд, мэдээлэл дамжуулах
хурд (Transfer speed), өөрийнх нь шуурхай санах ой /Buffer cache/ гэсэн
үзүүлэлтүүд гол нөлөө үзүүлдэг. Өнөөдөр ихэвчлэн 7200 rpm эргэлттэй
хатуу дискийг худалдаалж байна. Тэгэхээр ерөнхийдөө дээрх үзүүлэлтүүдийг
анхаарах нь чухал юм.
Дэлгэц, гар, хулганаа яаж сонгох вэ?
Дэлгэцийг монитор, дисплей зэргээр нэрлэдэг. Овор хэмжээ, өнгө
ялгаруулах чадвар, үйлдвэрлэсэн материалаасаа хамаарч харилцан адилгүй
үнэтэй байна. Одоогоор манайд SAMSUNG, IBM, DELL, ACER, SONY, LG, DАEWOO
фирмийн 14, 15, 17, 19 инчийн дэлгэцийг өргөн ашиглаж байгаа. Дисплей
карт (dis¬play card, Ge-Force) нь компьютерийн өнгө ялгаруулах чадвар,
цэгийн нягтрал зэрэг график үзүүлэлтийг харуулдаг. Орчин vеийн
компьютерийн тоглоомуудыг маш өндөр график үзүүлэлттэй компьютерт
зориулан боловсруулсан тул компьютерт дисплей карт (Ge-Force) байх нь
зайлшгүй. Иймд график процессорын ерөнхий хурд, санах ойн мэдээлэл
дамжуулах хурд, мэдээлэл дамжуулах багтаамж зэргийг анхаарч үзэх
хэрэгтэй. Дэлгэцийн хэмжээ 17 инчээс бага бол дисплей карт (Ge-Force)
сонгох шаардлагагvй юм. Гэхдээ хамгийн сүүлийн үеийн 19 инчийн LCD
дэлгэц сонгох нь илүү тохиромжтой. Гар, хулганын хувьд тийм айхтар
нарийн зүйл байхгүй дээ. Өөртөө таалагдсан хийц, дизайнтай, хэрэглэхэд
эвтэйхэн, чанартайг сонгоход болно. Холболтууд нь мэдээж USB байвал
зүгээр. Хулганын хувьд гэрлэн туяагаар ажилладаг байвал бохирдохгүй,
гацахгүй амар юм.
Тэжээлийн блокийг зайлшгүй анхаар
Тэжээлийн блок буюу PSU нь компьютерийн эд ангийг шаардлагатай
цахилгаан гүйдлээр хангадаг. Жишээ нь Pentium III компьютерт 250-300W,
Pentium IV компьютерт 350-400W үзүүлэлттэй тэжээлийн блок хэрэглэнэ.
Тэжээлийн блокийн техник үзүүлэлт муу бол систем гацах, дэлгэцэд
дүрслэлийн гажиг үүсэхээс гадна аль нэг эд анги гэмтэх аюултай. Ер нь
цахилгаан тогтой холбоотой асуудал үргэлж эмзэг байдаг. Тэжээлийн блокоо
тохируулж аваагүй бол компьютер бүрэн ажиллагаагүй болох ч аюултай.
Иймээс компьютерийн хүчин чадлаас хамаарч тохирсон тэжээлийн блок
худалдаж авах хэрэгтэй.
НЭМЭЛТ АНХААРАХ
Мэдээж сүүлийн үеийн технологийн төхөөрөмжүүд сүүлийн үеийнхтэйгээ л
сайн зохицож ажиллана. Өмнөх загварын төхөөрөмжүүд хоорондоо зохицохоос
эхлээд, зохицсон хойноо ч шаардлага хангаж ажиллаж чадахгүй. Онцолж
анхааруулахад CPU, эх хавтан хоёрын зохицлыг тун нарийн тааруулах
учиртай. Зохицоод ажиллаад байдаг ч гэсэн бүрэн хүчин чадлаараа ажиллаж
чаддаггүй нь элбэг байдаг. Тэгэхээр мэргэжлийн хүний зөвлөгөө зайлшгүй
хэрэгтэй болно. Жишээгээр тайлбарлахад IBM брэндийн Pentium III -
700MHz, RAM нь 1GB, видео адаптер нь 32Mb, Dual CPU-тэй, хард диск нь
124GB багтаамжтай компьютер бүрэн хүчин чадлаараа ажиллаа гэхэд сүүлийн
үеийн хамгийн сайн Pentium IV-с хамаагүй сайн найдвартай, хурдан ажиллах
болно. Учир нь компьютерийн бүх төхөөрөмжүүд нь хоорондоо нарийн сайн
зохицож бүрэн ажиллаж чадаж байгаа юм. Холболтын утас, кабелиуд бол бүгд
стандартынх байдаг.
Ингээд угсарч дуусаад ажиллууллаа гэхэд
ямар ч бэрхшээл учирч болно. Төхөөрөмжүүд нь зохицож ажиллаж чадахгүй
бол хэдий сайн төхөөрөмж тавьсан ч компьютер муу ажиллана, эсвэл
ажиллахгүй ч байж болно. Програм хангамжийн хувьд сүүлийн үеийн
шинэчлэгдсэн хувилбарууд нь мэдээж илүү, хэрэглэхэд амар байна.
Эх сурвалж http://www.kt.mn
|
Ангилал: Зөвөлгөө |
Үзсэн: 4159 |
Нийтэлсэн: Захирал_Mongoloo
| Үнэлгээ: 0.0/0 |
|
|
|
|
Сайтын админ |
|
Статус |
» Гишүүдийн мэдээлэл Нийт гишүүд: 263 Энэ сард: 0 Энэ 7 хоногт: 0 Өчигдөр: 0 Өнөөдөр: 0 » Сайтад: Сайтын эзэн: 1 Хянагч админ: 2 >
Нийт: 2 Зочин: 2 Гишүүн: 0 |
|