Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Аравдүгээр cap » 24 » Компютэр
7:33 PM
Компютэр

омпьютерийн үүсэл хөгжлийн түүх

-Компьютерийн шинжлэх ухааны үүсэл хөгжлийг 9 үе шат:

Анхны үүсэл гарал...
1. Анх 1623 онд Германы эрдэмтэн Вильгелм Шикард (Wilhelm Schikard) нэмэх үйлдэл хийдэг, мөн логарифм таблиц ашиглан үржүүлж хуваадаг гинжээр холбогдсон 11 бүрэн ба 6 хагас хүрдтэй машиныг зохиожээ.
2. Францын философич, математикч, физикч Блейз Паскал (Blaise Pascal)1642 онд баганаас багананд тоо зээлэх, санах зарчмаар тоог нэмдэг хасдаг машиныг анх зохиожээ. Тэрээр энэ машинаа 50 ширхэг хийсэн боловч голдуу баячуудын гэрт үзмэр болон хувирсан байна.
3. Хожим 17-р зууны Германы нэрт математикч Готфрийд Либнец (Gottfried Leibniz) Паскалийн машиныг тоо үржүүлдэг машин болгосон байна.

Punchcard буюу анхны санах ой…
4. 19-р зууны эхээр Францын зохион бүтээгч Жозеф Мэри Жакуард (Joseph-Marie Jacquard) анхны торго нэхдэг машины хээг сануулдаг нүхтэй карт зохиож улмаар нэхмэлийн машиныг нь бүтээжээ. Түүнийг нас барах үед Францын Лион хотод түүний бүтээсэн 30 мянга гаруй нэхмэлийн машин ажиллаж байсан байна. Өнөөдөр манай хивсний үйлдвэрийн хивс нэхдэг машин яг энэ зарчимаар ажилладаг. Энэ үед орчин үеийн компьютерийн шшсэл эхэлсэн гэж үздэг.

Орчин үеийн компьютерийн эхлэл…
5. Английн математикч Чарльз Бэйббиж (Charles Babbage) 1820-иод оны эхээр Дифференс Энжийнь (Difference Engine) хэмээх механик компьютер зохиосон бөгөөд 10тын 20 оронтой тоог нэмж хасах чадвартай байжээ.Тэрээр уг машинаа сайжруулж Аналитик Энжийнь (Analytical Engine) гэдэг машин зохиож байсан ч дуусгаж чадаагүй байна. Энэ төсөл нь анхны программын дагуу ажилладаг машин байснаараа компьютерийн жинхэнэ өвөг эцэгт тооцогддог байна.
6. Түүний дотнын найз, шавь английн математикч Аугуста Ада Байрон гэгч тэр үеийн цөөхөн эмэгтэй математикчдын нэг анх Аналитик Энжийнь машины программчлах арга зүйг зохиож байснаараа анхны программист гэж тооцогддог ба хожим түүний дурсгалд Ада хэмээх компьютерийн программчлалын хэл гарчээ.

ХХ-р зууны эхэн үеийн цахим тооцоолуур буюу компьютерууд…
7. 1890-ээд онд Америкмйн зохион бүтээгч Херман Холлерит (Herman Hollerith) нэхмэлийн машины цоолсон картыг электрон машинаар унших санааг анх гаргаж нэвтрүүлсэнээр механик төхөөрөмжийн хурдыг 3-4 дахин нэмэгдүүлжээ. Холлеритийн Табулетинг Машин компани нь өөр 2 компанитай нэгдэж Компьютинг-Табулетинг-Каунтинг Машин компани болж өргөжсөн ба 1924 онд Интернэшнл Бизнес Машинз Инкорпорэйтед (IBM Inc.) болж нэрээ өөрчилжээ. Хожим энэхүү компани бидний өмнө байгаа IBM PC персональ компьютерийг олноор үйлдвэрлэх замналийг үүдсэн ба алдарт Билл Гэйтсийн баяжих замыг нээсэн билээ.
8. 20-р зууны үед Цахим тооцоолох буюу компьютерийн үүсэл хөгжилийг Унгир Америкын математикчФ.Ноймон (F.Noimon) 1945 онд машиныг математик, цаг уур, эдийн засаг зэрэг бодлогуудыг бодох зориулалтаар анхны Электрон тооцлох машиныг бий болгожээ. Санах байгууламжиндаа програм хангамжаа хадгалдаг анхны Электрон компьютерийг зохиожээ.
9. Америкийн физикч Жон Маукли 1945 онд анх комьютерыг зохиочоод 1946 онд нийтэд танилцуулсан. Энэ машин нь анхны бүрэн төгс тооцоолон бодох электрон машин болсон. 167 м2 талбайтай, 27тн жинтэй, 18 мянган электрон ламп бүхий төхөөрөмж байсан. 1 сард 2000 лампыг 6 техникч сольж засдаг байсан.

2015 онд компьютерийн хөгжил зогсоно.

Электрон багаж хэрэгслийн нэгэн сувд нь электрон тооцоолох машин буюу цахим тооцоологч бөгөөд маш богино хугацаанд асар хурдтай хөгжиж байна. 1945 онд Унгар гаралтай Америк эрдэмтэн Жон Вон Нэуманны (John von Neumann) бүээсэн электрон компьютерийн загвар нь Английн математикч А.Турингийн (Alan turing) 1935-1936 оны vед боловсруулсан тооцоолох машины математик загвар дээр суурилжээ. Компьютер єнєєдєр хаа сайгvй тархан сансарт ч, дэлхийд ч хэрэглэгдэж, эмнэлэгт оношлогч, дэлгvvрт кассчин, онгоцонд жолооч, дуучин хөгжимчин, зураач, зураглаач, шатарчин болж, мэдэхгvй зvйлгvй мэдээллийг хадгална, санана, тооцно, асуухад хариулна, харуулна гээд төсөөлж барамгvй ид шидийг vзvvлнэ.

Электрон компьютер ба тvvний сvлжээн дээр суурилсан Э-шуудан, Э-засаглал, Э-сургалт, Э-спорт гэх мэт энгийн хэрэглээнэээс эхлээд хvний генийг ч тайлбарлан унших, засаж залруулах нарийн чимхлvvр ажлыг компьютерийн тусламжтайгаар гvйцэтгэх тул өнөөгийн хvн тєрөлхтний амьдралыг электрон компьютергvйгээр төсөөлшгvй юм.

Компьютерийн хєгжил нь хэмжээний хувьд жижгээс бичил рvv, хурдны хувьд цахимаас гялс руу, хvчин чадлын хувьд хэмжээлшгvй их болон хувьсан өөрчлөгдөнө. Гэхдээ аливаад хvрч болох дээд хязгаар байдгийн адил компьютерийг ч хєгжлийн дээд хязгаар нь хvлээж байдаг ба энэ нь тийм ч алс хол бишээ. Компьютерийн техникийн хєгжлийн хурд нь Моорийн хуулиар хэмжигдсээр ирсэн ба хэмжээний жижигрэлт, хурдын өсөлт гэсэн 2 л хvчин зvйлээс голлон хамаардаг.

Компьютер vйлдвэрлэгч IBM компаны vндэслэгчдийн нэг Гордон Моор (Gordon Moore) 1965 онд "Электроникс” сэтгvvлд хэвлvvлсэн ярилцлагандаа "Компьютерийн чипэн дээрх транзисторын тоо 18-24 сар тутам 2 дахин нэмэгдэх боломжтой гэсэн алдарт таамаглаа дэвшvvлжээ. Энэ нь Моорийн хууль гэгдэх болсон ба тvvний тооцоолсон ёсоор сvvлийн 40 гаруй жилийн турш компьютер хэмжээний хувьд багассаар, тооцоолох хvчин чадлын хувьд нэмэгдсээр, vнийн хувьд ч хямдарсаар ирсэн байна. 1970 онд нэг чип 1000 транзистор агуулж байсан бол 2007 онд Intel корпорацийн Core duo Intel Itanium 2 процессор н 1,000,000,000 (тэрбум) болтол нэмэгджээ. Моорийн хууль дараагийн 10-15 жилд хадгалагдах буюу нэг транзисторын хэмжээ 4-5 нанометр (1 нанометр = 1 метр / 1,000,000,000) хvртэл багасах боломжтой гэж эрдэмтэд тооцоолж байгаа ба цаашид жижигрэх боломжгvй болох тул нэг ёсондоо компьютерийн хєгжил зогсоно гэсэн vг юм.

Моорийн хууль дараагийн 10-15 жилд хадгалагдах буюу нэг транзисторын хэмжээ 4-5 нанометр (1 нанометр = 1 метр / 1,000,000,000) хvртэл багасах боломжтой гэж эрдэмтэд тооцоолж байгаа ба цаашид жижигрэх боломжгvй болох тул нэг ёсондоо компьютерийн хөгжил зогсоно гэсэн vг юм. Өнгєрсєн зууны шинжлэх ухаан, техник технологийн хөгжлийн оргил нь электрон гэх тодотголтой энгийнээс эцэс төгсгөгvй нарийн төвөгтэйг хvртэлх бодит болон барьж vл болох техник хэрэгслvvд бий болон хvн төрөлхтний амьдрал, хэвшилд гvн гvнзгий нэвтрэн өөрчилсєн явдал билээ.

Компьютерийн техникийн хєгжлийг хязгаарлагч физикийн саад нь транзистор vйлдвэрлэхэд ашиглагдаж буй материал, тvvнийг бvрдvvлэгч хамгийн бага нэгж буюу атомд хvрэх явдал юм. Өөрөөр хэлбэл нэг транзистор дайран өнгөрөх электроны урсгалыг хянах чадамжгvй болно. Хvн төрөлхтөн компьютерийн хєгжлийг хязгаарлах физикийн хуулийг шинжлэн ухаарч буй тул хязгааргvй оюун ухаандаа тулгуурлан мухардалд орохгvй байх буюу компьютерийн техникийн хөгжлийг зогсоохгvй байх арга замыг идэвхтэй эрэлхийлсээр байна.


Ангилал: Комьпютер түүний тухай | Үзсэн: 3917 | Нийтэлсэн: Форум_хянагч_Heezgii | Үнэлгээ: 5.0/1
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
«  Аравдүгээр cap 2011  »
НяДавМягЛхаПүрБаБя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz