Компьютер дээрээ AVI файлаар татаж авсан киногоо дискрүү хуулж, DVD
тоглуулагчаараа тоглуулж үзэхийг хүсэж байна уу? Тэгвэл хэрхэн тэгэх
талаар заавар өгье.
• DVD рүү хөрвүүлдэг программыг олж ав. AVI файлыг DVD рүү
шилжүүлэх олон програм байх ч бүгд төгс биш байдаг. Тэгэхээр та хэд
хэдийг туршиж үзээрэй. Харин шилдэг програмаар Convert Genius ыг нэрлэж
болно. Учир нь зөвхөн AVI бус олон төрлийн форматыг хөрвүүлэх чадвартай
юм.
Юутай ч та дараах програмуудыг туршаад үзээрэй. Adobe Premier (Premier
Elements), Magix, Nero, Pinnacle, Roxio Easy Media Creator.
• Хэрвээ та хөрвүүлэх гэж буй видеондоо зураг хийх гэж байгаа бол
тухайн ашиглаж буй програм нь MPG форматыг дэмждэг эсэхийг нь анзаарах
нь зөв.
• Өөрт тохирсон програмаа сонгохдоо дараах 3 зүйлийг хараарай. Хэрэглэхэд амар эсэх, давуу тал, үнэ.
• Үнэгүй AVI г өөр форматруу хөрвүүлдэг олон програм бий. Жишээ нь
VirtualDubMod. Энэ нь видеог цэвэрлэж янзалдаг бөгөөд бас өөр форматруу
хөврүүлдэг нилээд аятайхан програм шүү.
Эх сурвалж http://www.tsahim.net
|