Хатуу дискийн ажиллагааг хэрхэн дээшлүүлэх вэ?
• Өгөгөдлийг явуулах
• Компьютерийн үндсэн хэсгээс, төв процессорын үндсэн санамж нэгжээс өгөгдлийг хадгалах нөөцлөх гэсэн хоёр үйлдэлтэй.Файлуудыг зөв сайхан дараалалтай хадгалж нөөцөлж чадвал Windows үйлдлийн систем бол бие даасан, компьютерт хамгийн өргөн хэрэглээтэй хамгийн сайн ажилладаг үйлдлийн систем юм. Тэгэхээр хатуу дискэндээ цэвэрлэгээ хийж хэрхэн үйл ажиллагааг нь дээшлүүлэхийг доор тайлбарлан бичлээ.
1. Юун түрүүнд (Start –> Programs –> Accessories –> System Tools –> Disc Cleanup) гэсэн дарааллаар орж дискийг цэвэрлэнэ. Ингэхдээ ямар төрлийн файлуудыг устгахаа тохируулан өгнө. Энэ нь Disk Clean up дээр жагсаагдсан байдаг.
• Түр зуур хадгалагдсан интернэт файл: Хэрэглэгчийн олон вебсайтууд дээрх өгөгдлүүд компьютер дээр хадгалагдсан жижиг хэмжээний файлууд юм. Эдгээр жижиг файлуудыг хэрэглэгчийн нэр нууц үгээ аюулгүй хадгалсан бол устгаж болно.
• Суугдсан програм файл: Мэдээж эдгээр нь аливаа програм суугдахад хадгалагдагдсан файлууд байна. Хэрэв компьютер олон хэрэглэгчтэй бол жишээ нь: гэр бүлийн компьютерт таны мэдэхгүй суугдсан програм файлууд хатуу дискэнд зай эзлэж байж болох юм.
• Хогийн сав: Файл устгагдахад өгөгдлүүд нь хатуу дискэнд тань хадгалагдах буюу хогийн саван дотор байдаг. Хэрэв та устгасан файлаа буцаан сэргээх шаардлага гарвал тухайн файлыг хогийн савнаас сэргээж гаргаж ирж болно. Гэхдээ файлыг устгах гэж байгаад бүрэн итгэлтэй байгаа бол хогийн саван дахь хувилбарыг ч бас устгах шаардлагатай.
• Түр файл: Ямарваа нэг шалтгаанаар файлыг е-майлд ч юм уу бусад зүйлсэд татан авахад файл түр хатуу дискэн дахь windows directory/folder-т хадгалагдан үлддэг. Энэ нь хайж олоход их төвөгтэй байдаг. Энгийн үед бид файл дээр ажиллаж дуусаад My Documents дээр хадгалдаг. Гэтэл энэ тохиолдолд хамгийн багадаа хоёр файлын хуулбар хадгалагдах болно. Нэг нь хуучин файл нөгөө нь шинээр хадгалагдаж байгаа файл юм. Энэ хоёр файлын аль ч таньд хэрэггүй бол сул зай гарган устгах нь зүйтэй болов уу?
Windows нь бүх төрлийн категори дахь файлуудын жагсаалтыг харуулах хайрцагтай байдаг нь жагсаалтаас үлдээсэн байж болох файлуудыг тэмдэглэн харах боломжийг олгодог.
2. Хатуу дискэн дахь зайнд 'Defrag’ хийх нь ялгагдсан файлуудыг хэрэглэж, харахад хялбар хэсгүүд болгон зохион байгуулдаг. Үйлдлийн систем арилгахааргүй зарим файлуудыг тэмдэглэн дискэн дахь ажиллагааг багасгаснаар хатуу дискний ажиллагаа илүү сайжрах болно.
Байнгын ажиллагаатай байдаг дэлгэцэн дээр ил байдаг програмууд жишээ нь вирусын эсрэг програмууд нь 'Defrag’ дахин унтрааж асааж ажиллуулахад гэмтэж болзошгүй тул дахин асааж унтраахдаа болгоомжтой байх хэрэгтэй.
3. msconfig-ийг ажиллуулахад Start –> Run-ийг дарж 'msconfig' гэж хайрцганд бичиж дараа нь OK дарна. Энэ нь систем тохируулгыг нээх болно.
• Эхний хэсэг дээр зөвхөн 'Selective Startup' гэснийг зөвлөн тэмдэглэнэ.
• VxDs-г хэвээр үлдээнэ.
Ингээд ОК дарахад компьютер тань дахин асаж шинэ тохируулгыг хэрэглэх болно.
4. Disk Defragmenter-ийг ажиллуул ингэхдээ All Programs -> Accessories -> System Tools -> Disk Defragmenter гэсэн дарааллаар орно. Start товчинд эсвэл диск properties цонхноос Tools цонхноос энэхүү сонголтыг бас хийж болно.Ингээд диск хуваалтыг хийх сонголтуудаас дарна. Хэрэв таны хатуу диск хэт том бол мөн энэ хэрэглүүрийг өмнө нь хэрэглэж байгаагүй бол урт хугацааг авч болох юм. Зарим хэрэглэгчид үүнийг шөнийн цагаар хийх тохиолдол байдаг. Ингэхдээ болгоомжтой байж диск хуваалт дууссаны дараа компьютераа унтрааж асаах шаардлагатай.
5. Msconfig-ийг ажилуулахаа мартваа config системийг дахин нээж ерөнхий хэсгээс Хэвийн асах гэснийг сонгон идэвхжүүлэх хэрэгтэй.
Ингээд диск тань илүү их сул зайтай хурдан болсныг та анзаарах болно.