|
Үндсэн хуудас » 2011 » Гуравдүгээр cap » 22 » Хард дисктэй танилцмаар байна уу?
8:45 PM Хард дисктэй танилцмаар байна уу? |
Хард дисктэй танилцмаар байна уу?
1956
оны 5MB багтаамжтай хатуу диск гэнээ. IBM буюу International Business
Machines корпорацийн 1 тонн жинтэй бүтээгдэхүүн байсан байна. Тэгэхэд
одоо Францын Lacie гэх компанийн 48 TB багтаамжтай хатуу диск буюу 1024
GB = 1 TB гэдэг чинь 49152 GB зайтай хатуу диск худалдаанд гараад жирийн
хүмүүс олноороо авдаг гэнэ. Бас хүн амьтны үйлийг үзэх дуртай Германы
Rapidshare-н сервер гэхэд л 4 PB буюу 4194304 GB-н багтаамжтай. Одоо
хамгийн их багтаамжтай гэж үзэж байгаа 64GB -н флаш диск ч хэдэн жилийн
дараа сайхан түүх болж үлдэх байх даа. Энэ их зайгаар жирийн бид юугаа
хийхэв дээ. Тэгтэл юм улам нарийн болж байна аа. Зүгээр хэрэгтэй болов
уу гээд доорх хэмжигдэхүүнүүдийг оруулчихлаа.
1 kilobyte (KB) 1,024 bytes 1 megabyte (MB) 1,048,576 bytes 1 gigabyte (GB) 1,073,741,824 bytes 1 terabyte (TB) 1,099,511,627,776 bytes 1 petabyte (PB) 1,125,899,906,842,624 bytes Эндээс харахад хаана юунд зориулдаг нь тодорхой байх. 1024 PB = 1 EB 1024 EB = 1 ZB 1024 ZB = 1 YB
Hard Disk - Хатуу диск гэж юу вэ?
Өнөө цагт Hard Disk-гүй компъютер гэж бараг үгүй билээ. Мөн сүүлийн
үеийн зарим видео тоглуулагч (ҮCR), дүрс билэгийн аппарат-камеруудад
хүртэл кассетний оронд Hard Disk-г хэрэглэж байна. Дэлхий дээрх эдгээр
олон хатуу дискнүүд ганцхан ижилхэн үүрэгтэй - эдгээр нь тоон хэлбэрт
байгаа мэдээлэлийг харьцангуй удаан хугацаанд хадгалж чаддаг. Зөвхөн
эдний тусламжтайгаар л компъютер "юмыг удаан хугацаанд марталгүй санаж
байх" чадвартай болдог. Энэ удаагийн өгүүллэгээрээ бүгдээрээ энэхүү
шидэт хайрцагны дотогшоо нэг өнгийгөөд харцгаая, мөн мэдээлэлийг хэрхэн
яаж хадгалаад байгааг нь ч гэсэн сонирхоод үзэе.
Хатуу дискний тухай
Hard Disk-ны түүх 1950-аад оноос эхэлжээ. Анхны хатуу дискүүд нь
одоогийн 21 инчийн телевизорын дайтай хэмжээтэй, гэхдээ дөнгөж хэдхэн
мегабайтыг л хадгалах өчүүхэн багтаамжтай байжээ. Тухайн үед эдгээрийг
Hard Disk ч гэж нэрлэж байсангүй, "fixed disk", "Winchesters" гэж
нэрлэдэг байжээ. Харин сүүлээр нь "floppy disk" буюу "уян диск" гэсэний
эсрэг гэдгээр нь "hard disk" буюу "хатуу диск" гэж нэрлэх болжээ. Гол
учир нь Hard Disk-г соронзон оронтой хатуу материалаар (хөнгөнцагаан,
шил гм.) хийдэг бол Floppy Disk нь пластик хальсан дээр мэдээлэлээ
хадгална. Энгийнээр авч үзвэл хатуу диск, энгийн кассетте хоёрын хооронд
нэг их ялгаа байхгүй. Ижилхэн л соронзон чанар ашиглаж мэдээлэлээ
хадгална. Харин одоо хатуу диск, кассетте хоёрын хоорондын үндсэн ялгааг
сонирхоцгоож, эндээс та бүхэн Hard Disk-ны талаар тодорхой ойлголт авах
болов уу:
- Кассеттны соронзон материал нь нарийхан пластик туузан дээр
түрхэгдсэн байна. Харин хатуу дискэн дээрхи соронзон материал нь өндөр
нягтралтай хөнгөнцагаан юмуу шилэн дискэн дэр түрхэгдсэн байна. Дараа нь
үүнийгээ толь мэт гөлгөр болгож зүлгэсэн байна.
- Кассеттны хувьд та урагшаа хойшоо гүйлгэж хүссэн мэдээлэлдээ хүрдэг
бөгөөд, энэ нь тодорхой цаг авдагийг мэдэх билээ. Харин хатуу дискны аль
ч хэсэг дээрхи мэдээлэлд агшин зуурт хүрэх боломжтой.
- Кассеттэн дээрхи мэдээлэлийг уншихад унших/бичих толгой нь туузандаа
шууд хүрэлцдэг бол, хатуу дискны унших/бичих толгой нь дискныхээ
гадаргуу дээгүүр тодорхой хэмжээний зайтай гүйж, хэзээ ч дискэндээ яг
хүрдэггүй.
- Кассеттны тууз нь ойролцоогоор секундэд 5,08 см хурдтайгаар
унших/бичих толгой дээгүүр гүйдэг бол, хатуу диск нь унших/бичих толгойн
доогуураа дээд тал нь 272 км/цагийн хурдтайгаар эргэлднэ.
- Хатуу дискэн дээрхи мэдээлэл нь кассеттны туузтай харьцуулбал маш
өчүүхэн хэмжээний соронзон бүсэд хадгалагдах бөгөөд, энэ нь дискний нягт
болон хурдыг нэмэгдүүлсэний үр дүн болно.
Эдгээр болон бусад олон нарийн шинж чанаруудад үндэслээд орчин үеийн
Hard Disk-үүд нь өчүүхэн бага зайнд асар их мэдээлэл хадгалах боломжтой
болсон ажээ. Хатуу дискний бас гол нэг давуу тал нь аль ч хэсэгт байгаа
мэдээлэлдээ секундыг хэд хуваасантай тэнцэх богино хугацаанд хүрч уншиж
чаддаг явдал юм. Одоо цагт жирийн персонал компъютеруудад 10-40
гигабайтын маш өндөр багтаамжтай хатуу дискүүд хэрэглэгдэх болжээ.
Дискэн дээрх мэдээлэл нь файль хэлбэрээр хадгалагдна. Файль гэдэг нь
энгийн үгээр хэлбэл ердөө л хэсэг байт мэдээлэл бөгөөд онцлог нь өөрийн
гэсэн нэртэй байна. Байт гэдэг нь (энгийн үгээр хэлбэл) текстэн
мэдээлэлийн тэмдэгтийн ASCII код байж болно, компъютерт биелүүлэх
зүйлсийг нь заасан программын дотоод заавар код байж болно, эсвэл
зургийн файлын цэгийн өнгөнүүд байж болох юм. Дотороо юуг ч агуулсан
байлаа гэсэн файль гэдэг нь байтуудын цуваа хэлбэртэй байна. Хэрвээ
тухайн эгшинд ажиллаж байгаа программ файль авах хүсэлт ирүүлбэл, Hard
Disk нь уг файлын байтуудыг нь CPU-руу илгээнэ.
Хатуу дискны ажиллагааг үнэлэх хоёр хэмжүүр байна:
- Data rate - буюу секундэд хэдэн байтыг CPU-руу илгээж чадахыг илтгэсэн хэмжээс. Ихэвчлэн секундэд 5-40 мегабайт байна.
- Seek time - буюу CPU-с файль авах хүсэлт ирсэнээс хойш, хэр
хугацааны дараа уг файлын анхны байтыг CPU-руу илгээж байгааг заасан
хэмжээс. Энэ хугацаа нь ихэвчлэн 10-20 миллисекунд байна.
Дараагийн чухал үзүүлэлт нь мэдээжийн хэрэг хатуу дискний багтаамж - capacity байдаг.
Хатуу дискны дотор талд
Hard Disk-ны ажиллагааг ойлгох хамгийн үр дүнтэй арга бол дотогшоо нь өнгийж харах явдал юм.
Анхааруулах зүйл:
Hard Disk-г онгойлгож харах гэдэг нь үүнийг эвдлэнэ гэсэн үг билээ.
Иймээс энэ туршилтыг өөрийн эвдрээгүй ажиллаж байгаа хатуу дискэндээ
туршиж үзэхгүй байхыг танд зөвлөж байна!! Энгийн Hard Disk нь нэг
талдаа удирдах электроник микросхем хавтантай гадна талаараа гадны
соронзон орноос хамгаалах хөнгөнцагааны тусгай хайлшан битүү бүрхүүл
бүхий хайрцаг байна. Энэ микросхем хавтан нь соронзон хэлбэрт байгаа
мэдээлэлийг байт болгож хувиргах, мөн буцааж хувиргах ажлыг гүйцэтгэнэ.
Доорх
зурган дээр дискыг эргүүлэгч моторны холболт, мөн хайрцаг доторхи
гаднах агаарын даралтыг тэнцүүлэх зорилготой сайн чанарын шүүлтүүрээр
тагласан нүх харагдаж байна.
Ингээд
энэ хайрцагийг нь онгойлгоод үнэхээрийн энгийн боловч, нэлээдгүй нарийн
ажиллагааг гүйцэтгэж буй дотоод хэсэг нь харагдаж байна.
Дээрх зурагнаас та дараах зүйлсийг харж байна:
- Дискнүүд, асаалттай үедээ минутанд 3600-7200 удаа эргэлддэг бөгөөд
үйлдвэрлэлийн үр дүнд гайхамшигтай гөлгөр чанартай болсон байна. Жирийн
тольноос ялгарах зүйл огт үгүй мэт..
- Унших/бичих толгойг хэрэгтэй байрлалд нь хүргэж байх зориулалттай
"гар". Энэ гар нь зурагны зүүн дээд буланд харагдаж буй механизмаар
удирдуулж, дискний голоос нь зах хүртэл гүйж байна. Энэ гар нь дискний
захаас төв орж, буцаж зах руу нь очих энэ хөдөлгөөнөө маш их хурдтайгаар
буюу ойролцоогоор секундэд 50 удаа гүйцэтгэнэ. Та бүхэний мэдэх Hard
Disk-нээс мэдээлэл уншихад гардаг дарчигнах маягийн бөглүү дуу нь энэхүү
гарны хурдтай нааш цааш хөдөлгөөнөөс болж үүсэж буй дуу юм.
Ихэнх хатуу дискэнд багтаамжыг нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн дискыг
давхарлан хэрэглэдэг. Энэ Hard Disk-ны хувьд гурван дисктэй, зургаан
унших/бичих толгойтой байна.
Өндөр хурдтай шугаман мотор ашиглан, гарны хурдан бөгөөд нарийн хөдөгөөнийг хангана.
Эх сурвалж: http://www.asuult.net/hdd.php?huudas=2
|
Ангилал: Комьпютер түүний тухай |
Үзсэн: 1462 |
Нийтэлсэн: Захирал_Mongoloo
| Үнэлгээ: 0.0/0 |
|
|
|
|
Сайтын админ |
|
Статус |
» Гишүүдийн мэдээлэл Нийт гишүүд: 263 Энэ сард: 0 Энэ 7 хоногт: 0 Өчигдөр: 0 Өнөөдөр: 0 » Сайтад: Сайтын эзэн: 1 Хянагч админ: 2 >
Нийт: 1 Зочин: 1 Гишүүн: 0 |
|