Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Дөрөвүгээр cap » 26 » Хүн төрөлхтний сүүлчийн бүтээл
3:49 PM
Хүн төрөлхтний сүүлчийн бүтээл
1248258091271_1248258091271_r1965 оны хоёрдугаар сарын 15-нд дунд сургуулийн ахлах ангийн сурагч Рэйнолд Курцвелл "Надад нууц байна" нэртэй шоу нэвтрүүлэгт оролцохдоо өөрийн зохион бүтээсэн компьютерийг танилцуулсан түүхтэй. Түүний компьютертэй холбосон бичгийн машин автоматаар ажиллаж байсан нь хүмүүсийг алмайруулав.

Бүтээлээс нь дутуугүй түүний цэл залуухан 17 нас хүмүүсийн хүндлэл, бишрэлийг хүлээсэн юм. Хожим ирээдүй судлаач мэргэжил эзэмшсэн тэр-бээр уг явдлаас хойш 46 жилийн дараа дэлхий нийтийн чихийг дэлдийлгэсэн шуугиан тариад байна.Рэйнолд Курцвелл "2045 оноос хүн хагас робот болж мөнх амьдардаг болно" гэсэн таамаглал дэвшүүллээ.

Түүнийхээр нанотехнологи биотехнологийн салбарын хөгжил энэ боломжийг бүрдүүлэх бөгөөд хүний цусанд наночипс буюу хиймэл оюун ухаан суулгаж, үүний үйлчлэлээр хүн эсийн төвшинд хувирч хагас робот болон хувирах аж. Хүн хагас машин" болон хувирахад мөн гэрлийн хурдаар өөрчлөгдөн сайжирч буй компьютер багагүй үүрэг гүйцэтгэх гэнэ.

Компьютерийн програм хангамж яваандаа хүний сэтгэн бодох чадварыг гүйцэж түрүүлснээр гоц ухаантай хиймэл оюун ухаан бүтээгдэх юм. Үүний үр дүнд дээр дурдсан наночипс бүтээгдэх бөгөөд тэр үед хүний бие, оюун ухаан, соёл иргэншил бүрэн автомат болох аж. Ирээдүй судлаачийн үзэж байгаагаар энэ бол хөгжлийн гарцаагүй үйл явц, хүн төрөлхтний хөгжлийн дараагийн шат гэнэ.

2020-иод оны төгсгөлд компьютер хүний сэтгэх хэмжээнд хүртэл ажиллаж чаддаг болно, 2045 он гэхэд хүн үхэшгүй мөнх болно гэж үзжээ. Ийнхүү 34 жилийн дараа өөрөө хүсвэл л үхэх тийм мөнх амьдрал өнөөгийн биднийг угтаж буй аж. Анх энэ онолыг 50 орчим жилийн өмнө Английн алдарт статистикч Ирвин Жон Гуд гаргаж ирсэн юм.Тэрбээр "хэт оюун ухаантай" машин бүтээгдсэний дараа оюун санааны ертөнцөд тэсрэлт болно. Нэгэнт хиймэл оюунаас хүний тархи хөгжлөөрөө хамаагүй хол хоцор-сон байх учир магадгүй "хэт оюун ухаант машин" хүн төрөлхтний сүүлийн бүтээл болж болзошгүй. Учир нь энэ машин хүмүүсийг хяналтдаа байлгана" гэж бичиж байв. Гудын энэхүү онолыг Курцвелл цааш хөгжүүлж, дээрх баримт нотолгоог дэлгээд байгаа нь энэ юм.

Тэрбээр 2045 оноос хойш өрнөх үйл явцыг ийнхүү тайлбарлажээ.Хэт өндөр хөгжсөн програмыг наночипсээр баяжуулан эсийн төвшинд үйлчлэх хэмжээнд боловсруулан хүний биед тариураар шахна. Уг наночипс судсаар тархан биологийн эд эсүүдтэй харилцан үйлчилж тархинд хиймэл оюун ухааныг суулгах аж.

Ирээдүйг зөгнөгчийн хэлж байгаагаар уг хиймэл оюун ухаан хүнийг зөгнөлт киноны баатар шиг сэтгэл зүрхгүй, хөндий хүйтэн, харгис хэрцгий болгохгүй аж. Хагас хүн робот ёс суртахууны хэм хэмжээг дээдлэн сахиж, уран зураг, сонгодог хөгжим сэлтийг мэдрэх торгон мэдрэмжтэй байхаас гадна хайрлаж, дурлахыг ч үгүйсгэхгүй гэнэ. Мөн ирээдүйн робот хүн өөртөө суусан програм хангамжаа ачааллах, сүлжээндээ хувиргалт хийх замаар ганцхан товчлуур дараад л хүссэнээ хийх юм. Мөн зайлшгүй тохиолдолд уг програмыг бие махбодиосоо шахан гаргаж болох гэнэ.

Тархи, оюун ухааныг бүрэн эзэгнэх наночипс бие махбодид чөлөөлөн, хөгшрөлтийн явцыг зогсоон хүн төрөлхтөнд мөнх наслах боломж олгох аж. Ийнхүү хүн төгс оюун ухаантай, роботорхуу биетэй кибер ертөнц болж, амьдрал програм хангамжид оруулсан томъёоллын дагуу үүрд мөнх, үхэлгүй зогсолтгүй үргэлжлэх аж.
2045 онд технологийн хөгжил дээд цэгтээ хүрч дэлхий нэгэн аварга том компьютер болно. Энэ нь аажимдаа даамжирсаар нарны аймгийг эзлэх болно гэж Курцвелл үзэж байна.

Монголын үнэн 2011-04-25
Ангилал: Мэдээ мэдээлэл | Үзсэн: 929 | Нийтэлсэн: Захирал_Mongoloo | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz