Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Дөрөвүгээр cap » 29 » Интернетээр хэрхэн мэдлэгээ дээшлүүлэх вэ?
9:19 PM
Интернетээр хэрхэн мэдлэгээ дээшлүүлэх вэ?
 

stock-photo-internet-knowledge-5445601(1).jpg

Интернет хөгжөөд интернетээс олдохгүй зүйл гэж байхгүй болжээ. Гэхдээ зөв, богино хугацаанд өөрийн хүссэн зүйлээ олж авах аргыг залуучууд төдийлөн сайн мэдэхгүй байх шиг санагддаг юм.
Үнэхээр зөв газраас мэдээллээ хайвал ямар ч зарлагагүйгээр, богино хугацаанд мэдээлэл олох боломжтой юм.
 

Тэгвэл дараах хэдэн байдлаар та мэдлэгээ дээшлүүлэх боломжтой.

1.    Мэдээ, мэдээ мэдээллээс хоцрохгүй байх
Мэдээж хамгийн чухал зүйл бол мэдээ. Мэдээ мэдээллээс хоцрохгүй байхыг хүсэгчидийн мэдээлэл авах гол хэрэгсэл бол яах аргагүй интернет. Тв гээр зөвхөн цөөн хэдэн мэдээг үзэхээс гадна танд сонголт байхгүй. Гэтэл мэдээний сайтууд тв гээс хавь илүү хурдан шуурхай хугацаанд мэдээ мэдээллийг цацахаас гадна та мэдээний сонголтоо хийх боломжтой.

 

2.    Хэлний мэдлэгээ сайжруулах
Интернетээр хэсэх нь өөрөө таны хэлний мэдлэгийг хөгжихийг шаардана. Мөн танд хэлээ сайжруулах олон боломжийг олгоно.
Интернетээр олон үнэгүй сурах бичгүүд байхаас гадна та хичээлд суух боломжтой. Жишээ нь та япон хэл сурахыг хүсвэл япон хэлний онлайн хичээлд сууж болно. Сургалтууд нь төлбөртэй, төлбөргүй гээд олон янз байдаг.

3.    Нэвтэрхий толь
Үүнд Wikipedia г нэрлэж болох юм. Wikipedia нь ямар ч нэвтэрхий тольноос илүү танд бүх төрлийн мэдээллийг өгж чадна. Та эндээс түүхэнд болсон үйл явдал,он цаг хугацаа бүгдийг нь харах боломжтой. Та эндээс өөрийн ерөнхий мэдлэгээ дээшлүүлээрэй.

4.    How-To буюу Зөвөлгөөнүүд
Зөвөлгөөнүүд нь таны өдөр тутмын амьдралд хэрэг болох мэдээллүүдийг агуулсан байдаг. Жишээ нь манай сайтын Зөвөлгөө буланруу ороод өөрт хэрэгтэй мэдээллийг олж авах боломжтой.
Эсвэл та хэлэндээ сайн бол How-To сайтуудруу ороод өөрөө хэрэгтэй зөвөлгөөгөө уншиж болох юм.

5.    Newsletter буюу мэдээний товхимол
Та хэрвээ өөрийн ажиллаж буй салбарынхаа сүүлийн үеийн ололт, мэдээ мэдээллийг байнга авч байхыг хүсвэл тухайн нэг сайтаас Newsletter хүлээн авах хэрэгтэй. Та өөрийн мэдээ хүлээн авахыг хүсэж буй сайтдаа бүртгүүлсэнээр таны мэйлд тухайн сайтаас мэдээ, мэдээлэл ирж байх юм. Ингэснээр та нэг сайтруу мэдээ унших гэж байн байн орох албагүй. Та мэйлээ шалгахад л болоо гэсэн үг.

6.    Боловсролын зэрэг авах
Энэ нь та онлайнаар мастерын, бакалаврын зэрэг хамгаалах боломжтой гэсэн үг. Төлбөр нь өөрийн биеэр тухайн улсад очиж сурахаас хамаагүй хямд тусах болно. Хэдэн жилийн өмнө сургуулиуд онлайнаар зэрэг олгох явдал цөөхөн байсан бол одоо сайн сургуулиуд энэ төрлийн сургалтыг өргөнөөр хэрэгжүүлж эхлэж байгаа.

7.    Review буюу хүмүүсийн санал болголт
Та шинээр байгуулагдсан үйлчилгээ, газруудын танилцуулга, сайн чанарын бүтээгдэхүүнүүдийн талаарх мэдлэгээ өргөжүүлье гэвэл хүмүүсийн болоод мэргэжилтнүүдийн санал болгож буй зүйлсийг  унших хэрэгтэй.

Жишээ нь манай сайтын "Санал Болгоё" хэсгээс театрт гарч буй кинонууд болоод үйлчилгээ сайтай газруудын талаарх танилцуулга, мөн тэдгээр газруудаар үйлчлүүлсэн хэрэглэгчидийн санал сэтгэгдэлийг уншиж болно. Ингэснээр та тухайн зүйлийн талаар бүх төрлийн мэдээллийг авах боломжтой болж байгаа юм.

8.    Асуултууд
Танд тодорхой нэг асуудлаар зөвлөмж, хүмүүсийн санал бодол хэрэгтэй байвал интернетээр хүмүүст хандаж болно.
Жишээ нь танд сайн чанарын компьютер авах шаардлага гарсан бол messenger, чат, блог гээд сайтуудаар хүмүүстэй харилцаж хаанаас сайн чанарын компьютер авахаа мэдэх боломжтой.

Америкчуудын хувьд Yahoo н Ask д ихээр ханддаг.

9.    Бэлэн материал
Оюутан сурагчидад бие даалт, гэрийн даалгавар, судалгааны ажил хийх, эссэ бичих үед бэлэн материал хэрэг болох үе гардаг. Тэгвэл мэргэжилтнүүд, оюутнуудын хийсэн бэлэн эссэ, судалгааны ажлууд интернетэд байдаг. Мөн л төлбөртэй, төлбөргүй.

Магадгүй таны хийх ажлын сэдэвтэй адил материалыг та сонгож уншсанаар жишээ татаж, үлгэр дууриал авч болно шүү дээ.
Дээр зөвхөн хэдэн төрлийн мэдээлэл авах боломжийг л дурдлаа. Өшөө олон арга замаар та мэдлэгээ дээшлүүлэх боломжтой байдаг юм шүү.
Ангилал: Зөвөлгөө | Үзсэн: 1209 | Нийтэлсэн: Захирал_Mongoloo | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 10
Зочин: 10
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz