Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Гуравдүгээр cap » 20 » Интернэтийг дотоод сүлжээнд тараах
5:11 PM
Интернэтийг дотоод сүлжээнд тараах

Интернэтийг дотоод сүлжээнд тараах

ADSL үйлчилгээний бараг бүх хэрэглэгчид нэг гэрээгээр интернэтэд холбогдож дотоод сүлжээндээ тарааж ашигладаг бөгөөд тэгэж тараалгахын тулд таних танихгүй хүнд ихээхэн мөнгө төлж голдуу доорхи маягаар тараалгасан байдгийг бид туршлагаасаа олж мэдсэн юм. Доорхи нь хэн ч хийхэд төвөг гараад байхааргүй хамгийн энгийн тараалт бөгөөд бусад прокси программуудтай харьцуулахад дутагдалтай тал нь ийн тарааснаар интернэтийн хурд удааширдаг явдал юм. Та үүнийг өөрөө чадна гэдэгтээ бүү эргэлз, маш энгийн.

Интернэтийг дотоод сүлжээнд тараахын тулд эхлээд толгой компьютер дээрээ интернэт холболтоо хийх хэрэгтэй. Холболт хийх зааврыг өмнө заасан билээ.

Интернэтийг дотоод сүлжээнд тараахын тулд толгой машин тань 2 дотоод сүлжээний карт(LAN card)тай байх хэрэгтэй. Нэг карт нь ADSL модемтой холбогдох бөгөөд нөгөө  LAN card нь дотоод сүлжээний хаб эсвэл свич рүү холбогддог.

Эхлээд Start ---> Settings ---> Network Connections гэсэн дээр хулганы баруун товчийг дарж гарч ирсэн цэснээс Open гэснийг сонгоход Network Connections хэмээх цонх нээгдэнэ.

 

Интернэт тараах заавар - Алхам 1

 

Манай жишээн дээр Network Connections цонхонд Модемтой холбогдсон холболтыг Wide Area Connection, дотоод сүлжээнд холбогдсон холболтыг Local Area Connection, интернэттэй холбогддог холболтыг micom_ADSL гэж нэрлэсэн байна. ADSL холболт дээр хулганаар хоёр товшиход доорх цонх нээгдэнэ.

 

Интэрнэт тараах заавар - Алхам 2

 

Нээгдсэн цонхноос Properties гэсэн товчийг дарахад холболтын тохиргооны цонх нээгдэнэ.

 

Интернэт тараах заавар - Алхам 3

 

ADSL холболтын Properties цонхноос Advanced гэсэн рүү ороод Internet Connection Sharing хэсгийн Allow other network users to connect through this computer's Internet connection гэснийг сонгоно. ADSL холболтыг тараах сүлжээгээ Home networking connection гэсэн сонголтод сонгоно. Өөрөөр хэлбэл дотоод сүлжээний switch эсвэл hub-тай холбогдсон сүлжээгээ сонгоно гэсэн үг.

Хэрэв дотоод сүлжээний хэрэглэгчдийг интернэт рүү ороход энэ холболт автоматаар холбогдох боломжтой байлгахыг хүсвэл Establish a dial-up connection whenever a computer on my network attempts to access the internet гэсэн сонголборыг сонгоно. Дотоод сүлжээнээс интернэтэд орох хэрэг гарах бүрт холболтоо хийж ажил болж байхгүйн тулд энэ сонголтыг хийх нь дээр.

Хэрэв дотоод сүлжээний хэрэглэгч энэ холболтоор тарааж буй интернэтийг идэвхгүй болгох, таслах, тохиргоог нь өөрчлөх боломж олгохыг хүсвэл Allow other network users to control or disable the shared Internet connection гэснийг нь сонгоод OK  товчийг дарна.

Толгой компьютер дээрээ хийх тохиргоо ингээд боллоо. Харин дотоод сүлжээнд холбогдож байгаа компьютер бүрт доорхи тохиргоог хийнэ.

Эхлээд Start ---> Settings ---> Network Connections гэсэн дээр хулганы баруун товчийг дарж гарч ирсэн цэснээс Open гэснийг сонгоход Network ConnectionsLocal Area Connection гэсэн холболт дээр хулганы баруун товчийг дараад гарч ирсэн цэснээс Properties гэснийг нь сонгоход доорх цонх нээгдэнэ. хэмээх цонх нээгдэнэ. Нээгдсэн цонхноос

 

Интернэт тараах заавар - клиент 1

 

 

Internet Protocol (TCP/IP) гэснийг нь тэмдэглээд Properties товчин дээр дарахад дараах цонх нээгдэнэ.

 

Клиент 2

 

Гарч ирсэн цонхны Optain IP address automatically мөн Obtain DNS server address automatically гэсэн сонголтууд сонгогдсон эсэхийг шалгаад хэрэв тиймгүй бол тэдгээрийг сонгоод ОК товчийг дарна.

Хэрэглэгчдийн хүсэлтээр нэмэлт хийх хэрэгтэй боллоо.

Хэрэв клиент компьютерууддаа IP хаягийг гараар оноож өгөх шаардлагатай байдаг бол доорхи хэлбэрээр хийгээд үз: (Мэдээж зөвхөн клиент компьютерууд дээрээ доорхи маягаар тохируулна)

Use the following IP Address: гэж сонгоод
IP address: 192.168.0.XXX (XXX үсэгний оронд 2-254 хүртэлх тоо байна гэдгийг сана)
Subnet mask: 255.255.255.0
Default Gateway: 192.168.0.1  (Энэ бол толгой компьютераас switch рүү холбогдсон LAN картны IP)

Use the following DNS server addesses: гэснийг сонгоод
Preferred DNS server: 202.179.0.106
Alternate DNS server: 202.179.0.105 гэж бичээд ОК товчийг дарна. 

За ингээд та хамгийн хялбархан аргаар интернэтээ дотоод сүлжээнд тараачихлаа.


Эх сурвалж http://share4all.miniih.com

Ангилал: Хичээл | Үзсэн: 1740 | Нийтэлсэн: Захирал_Mongoloo | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 4
Зочин: 4
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz