Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Дөрөвүгээр cap » 23 » Интернэт бүтцийн тухай
7:53 AM
Интернэт бүтцийн тухай
kt_internet-butecИнтернэтийн хамгийн гайхамшигт чанар нь түүнийг хэн нэгэн бүхлээр нь эзэмшдэггүй явдал юм. Интернэт бол дэлхийг хэрэн тойрсон асар олон сүлжээнүүдийн нэгдэл бєгєєд эдгээр сүлжээнд аварга томоос эхлээд єчүүхэн жижиг сүлжээ хүртэл хамрагдана. Энэхүү нэгдэл хамгийн ярвигтай бүтцээс эхлээд хамгийн энгийн бүтэц бүхий тєрєл бүрийн аргаар хоорондоо холбогдоно. Яг үнэндээ интернэт гэж байхгүй бєгєєд асар олон сүлжээнүүдийн нэгдлийг л ингэж нэрлэж байгаа юм. Inter гэдэг нь ерєнхийдєє олон улсын гэдэг утгыг гаргаж байгаа бол net гэдэг нь мэдээж сүлжээ гэсэн үг шүү дээ. Ингээд олон улсын сүлжээ буюу интернэтийн тухай илүү ихийг мэдэж авцгаая.
1969 онд интернэт нь анх үүсжээ. Тэр үед ердєє 4-хєн компьютерийг хооронд нь холбосон байсан бол єнєєдєр хэдэн арван сая компьютеруудыг холбосон байна. Үнэхээр аварга том болсон байгаа биз. Тэгэхээр анх түүнийг бүтээсэн хүмүүс түүний универсаль чанарыг маш сайн хангасан байгаа юм. Хэдийгээр интернэтийг хэн ч албан ёсоор эзэмшдэггүй боловч энэ нь түүнийг хэн ч хянадаггүй, зохицуулдаггүй гэсэн үг биш юм. 1992 онд байгуулагдсан ИНТЕРНЭТИЙН НИЙГЭМЛЭГ нь ашгийн бус бєгєєд жаахан замбараагүй болж яалт ч үгүй зохицуулалт хэрэгтэй болох үед аргагүй шаардлагаар байгуулагджээ. Энэ байгууллагын гол зорилго нь интернэт сүлжээг бүхэлд нь хянах, зохицуулах явдал юм. Интернэтэд ашиглагддаг маш олон протоколуудыг эд баталж гаргадаг юм. Бидний сонирхлыг энэ байгууллагаас илүү интернэтийн бүтэц татаж байгаа тул бид Domain нэрийн сервер, Network access Point, backbone гэх мэтийн талаар дэлгэрэнгүй үзэх болно. Юуны ємнє компьютерууд хоорондоо хэрхэн холбогддог тухай сонирхоцгооё.
СҮЛЖЭЭНИЙ ШАТЛАЛ
Интернэтэд холбогдсон компьютер болгон интернэтийн нэгэн хэсэг болно. Єєрєєр хэлбэл интернэт нь дэлхий дээрх олон зуун сая холбогдсон компьютеруудаас бүтдэг гэсэн үг. Жишээ нь монголчуудын ихэнх нь єнєєдєр ч гэсэн Dial-up модем ашиглан холбогдож байгаа шүү дээ. Энэ үед та орон нутгийн утасны дугаар руу модемоор залгаснаар ISP (Internet Service Provid¬er - Интернэтийн Үйлчилгээ Үзүүлэгч) рүү холбогдоно. Єєрєєр хэлбэл утасны шугамаар Micom, Realcom, MCS-Com, Sky Network зэрэг ISP-нүүд рүү холбогдоно гэсэн үг. Харин ажил дээрээ бол та байгууллагынхаа сүлжээнд холбогдоод л интернэтэд орчхож магадгүй. Байгууллагын сүлжээг Local Area Network буюу LAN-Дотоод Бүсийн Сүлжээ гэдэг. Хэдийгээр та LAN-д холбогдож байгаа боловч байгууллага чинь бас л ємнєхтэй тєстэй аргаар ISP-тай холбогдож байгаа нь гарцаагүй. Ер нь ISP-тай холбогдож чадсан л бол тэдний сүлжээний нэг хэсэг болно гэсэн үг. Харин танай ISP чинь дараагийн шатны илүү том сүлжээнд холбогдсон байх бєгєєд тэдний гишүүн мэтээр ажиллаж байгаа нь лавтай.
Ингээд л интернэт бол сүлжээнүүдээс бүтсэн сүлжээ гэдэг нь батлагдаж байгаа юм. Интернэтийн холболтын үйлчилгээ үзүүлэгч томоохон компаниуд нь энд тэндхийн мужуудыг хамарсан єєрийн мэдлийн тусгай dedicated backbone-тай байх бєгєєд эдгээр шугамаа ашиглаж єндєр хурдтай холболтыг хангаж чаддаг. Dedicated backbone гэдэг хэллэг их чухал юм. Монголчлох аваас тусгай зориулалтын дэд бүтэц гэж ойлгогдоно. Backbone-сээр нуруу.. Муж болгонд компанийн мэдлийн Point of Presence (POP) байна. Энэ нь танд ойлгомжтойгоор дүрслэх аваас єртєєтэй л тєстэй юм. Тухайн орон нутгийн хэрэглэгч компанийн back¬bone-д холбогдохын тулд аль ойр байх POP-д холбогдох ёстой болно. Єєрєєр хэлбэл та Dial-up-аар залгах үед энэхүү POP цэгт холбогддог гэсэн үг юм.Интернэтийн хамгийн гайхалтай юм нь одоо эхлэх гэж байна. Ийм том дэд бүтэц сүлжээг хянах систем интернэтэд байдаггүй. Хэрвээ хүсвэл манай монголын томоохон компани єєрийн мэдлийн backbone сүлжээгээ дэлхийгээр биш юмаа гэхэд Ази даяар татаж чадвал түүнийгээ бусад компаниудад түрээсэлж болно гэсэн үг. Тэгвэл бид маш хямд зардлаар Азийн бусад орнуудтай асар єндєр хурдаар холбогдоно гэсэн үг. Даанч ийм систем босгоход асар єндєр зардал гарах нь ойлгомжтой. Түүнчлэн манай зах зээл бага болохоор ийм системийг бие даан босгох боломжгүй. Хамгийн єндєр тєвшинд хоорондоо холбогдсон хэд хэдэн аварга сүлжээнүүд байх бєгєєд эдгээрийг Network Access Points (NAP) ашиглан холбоно.
Сүлжээний жишээ
Зарим хүмүүст дээрх материал огт ойлгомжгүй санагдаж болох юм. Тэгэхээр мэдлэгээ бататгах үүднээс жишээ авч үзье. А компани нь нилээн том ISP компани гэж тєсєєлье. Тэрээр монгол орны гол хотууд, хэд хэдэн аймагт єєрийн мэдлийн POP-той. Тухайн хотын хэрэглэгчид модемоор POP руу нь холбогдох боломжтой. POP-уудаа хооронд нь холбохын тулд Монголын Цахилгаан Холбоо ч юмуу эсвэл єєр газрын мэдлийн шилэн кабелийг түрээсэлдэг гэж бодъё. Єєрсдєє шилэн кабель бүхий дэд бүтэц хараахан байгуулж чадаагүй. Тэгвэл Б компани нь корпораци маягийн ISP гэж тєсєєлье. Б компани нь томоохон хотуудад том том барилгуудтай бєгєєд тэдний серверүүд, салбар нэгжүүд нь эдгээр барилгуудад байрладаг. Б компани нь маш том бєгєєд баян корпораци учир барилгуудаа бүгдийг нь хооронд нь єєрийн мэдлийн шилэн кабелиар холбож дєнгєсєн байна. Єєрєєр хэлбэл єєрийн мэдлийн сүлжээг үүсгэсэн гэсэн үг.
Ийм тохиолдолд А компанийн хэрэглэгчид хоорондоо чєлєєтэй харилцаж чадна. Мэдээж Б компанийн ажилтнууд ч ялгаагүй хоорондоо харилцах нь ойлгомжтой. Харин харамсалтай нь А болон Б компанийн хэрэглэгчид хоорондоо харилцах асуудал тєвєгтэй болж байгаа юм. Яагаад гэвэл дээрх 2 сүлжээ одоогоор хоорондоо холбогдоогүй байгаа шүү дээ. Ингээд 2 компани хоёулаа єєрсдийн сүлжээгээ NAP-д холбохоос єєр аргагүй болно. NAP-д холбосноор А-гийн хувьд ганц Б ч гэхгүй бусад компанийн сүлжээнд хандах боломжтой болж байгаа юм. Тэдний хоорондох урсгал NAP-ийн сүлжээгээр дамжих нь тодорхой.Яг амьдрал дээр олон арван ISP-нүүд байх бєгєєд тэдгээр нь бүгд ямар нэгэн хэмжээгээр NAP-д холбогдсон байна. Триллион гаруй єгєгдєл єдєр тутам урсах ба бүгд хоорондоо гэрээ байгуулж интер холбоо үүсгэхийг зєвшєєрсєн байдаг. Ийм аргаар таны компьютер дэлхийн хаана нэгтээ байх єєр компьютертай ямар ч байсан ч холбогдох боломжтой болж байгаа юм.
ХУВААГДЛЫГ ГҮҮРЭЭР ХОЛБОХ НЬ
Бүхий л дэд сүлжээнүүд NAP-д найдахаас єєр аргагүй болохыг та ойлгосон байх. Аварга том том backbone буюу сүлжээний дэд бүтцүүд хоорондоо харилцана гэсэн үг. Хамгийн гайхалтай нь ингэж олон дамждаг мєртлєє дэлхийн нєгєє бєєрєнд байгаа найзтайгаа чатлахад таны илгээсэн текст секундийг хэд хуваасны дайны хугацаанд оччихдог юм шүү дээ. Тэгвэл одоо Rout¬er гэсэн ойлголт яригдах учиртай. Яагаад гэвэл єгєгдєл хаагуур хэрхэн дамжихыг шийддэг тєхєє-рємж бол Router юм. Router гэдэг маань зангилаа болгон дээр орших єндєр хурдтай ком-пьютер бєгєєд танаас ирсэн мессэжийг зорь-сон газар руу нь хамгийн хурднаар илгээхийн тулд хааш нь шидэхийг шийднэ. Єгєгдєл дамжих болон маш олон занги-лаа байх бєгєєд тэдгээрийн ком-бинац зам нь хэдэн мянгад хүрч болох юм. Ер нь router нь 2 үндсэн ажлыг хийдэг.
  • Юуны ємнє дамжиж байгаа єгєгдлийг шалгадаг. Шалгалтын гол зорилго нь дамжих шаардлагагүй, хэрэгцээгүй хэсгийг нь ялган түүнийг хасах явдал юм. Энэ нь сүлжээгээр асар их хэмжээтэй ямар ч хэрэггүй єгєгдєл дамжих аюулыг багасгана. Єгєгдєл дамжих явцад техникийн зориулалттай иймэрхүү хэрэггүй єгєгдєл их үүсдэг бєгєєд эдгээрийг дор дор нь устгадаг байна.
  • Єгєгдєл очих ёстой газар руугаа зєв явж байгааг шалгадаг ба түүнийг цааш нь зєв газар руу илгээх үүргийг хүлээнэ.
Ингэхээр router гэдэг маань дамжиж буй єгєгдєлд тун чухал үүрэгтэй нь тодорхой байна. Ер нь тусдаа сүлжээнүүдийн хооронд router байдаг гээд ойлгочход бараг буруудахгүй юм. Мэдээллийг нэгээс нєгєє рүү шиднэ. Түүнчлэн холбохоос гадна эсрэгээрээ сүлжээнүүдийг тус тусад нь хамгаалах үүрэг хүлээнэ. Хэрвээ router-ийн ийм үүрэг байхгүй байсан бол зєвхєн сүлжээн дотроо дамжих ёстой єгєгдєл хальж нєгєє сүлжээ рүү урсаад орчих байсан биз. Ингэвэл сүлжээнүүд жинхэнэ замбараагүй болох нь ойлгомжтой. Хичнээн сүлжээ холбогдсоноос үл хамааран router-ийн үүрэг адил байдаг. Олон мянган сүлжээнүүдээс бүтсэн аварга том интернэтийн сүлжээнд router үнэхээр онцгой үүрэгтэй тєхєєрємж билээ.
Backbone буюу ДЭД БҮТЭЦ
National Science Foundation (NSF) буюу Үндэсний Шинжлэх Ухааны Сан анх удаагаа єндєр хурдны back¬bone-ыг байгуулсан байна. Энэ дэд бүтцийг NSFNET гэж нэрлэсэн бєгєєд 170 жижиг сүлжээнүүдийг холбосон T1 шугам байсан юм. Хурд нь ердєє л 1.544 Mbps байсан нь єнєєдєр бол єчүүхэн боловч тэр үедээ агуу байжээ. Гэвч 1.544 үнэхээр гологдолтой хурд байсан тул тэр үеийн аварга корпорациуд болох IBM, MCI ба Merit нь NSF-тэй нийлж уг дэд бүтцийг хєгжүүлснээр дараа жил нь хурд маш их нэмэгдэн даруй 45 Mbps болж T3 болсон байна. Backbone гэдэг нь үндсэндээ бүдүүн шилэн кабель юм л даа. Том бүдүүн шугам дотор хэд хэдэн шилэн кабель давхарлан орших бєгєєд ингэснээр урсгалын багтаамжийг нэмэгдүүлж байгаа юм. Шилэн кабелиуд нь бас хоорондоо ялгаатай. Шилэн кабелийг OC (optical carrier-шилэн дамжуулагч) гэсэн нэгжээр хэмжих нь бий. OC-3, OC-12, OC-48 гэх мэтээр нэрлэдэг. OC-3 нэгж нь 155 Mbps багтаамжтай байдаг бол OC-48 нь 2,488 Mbps (2.488 Gbps) багтаамжтай. Тэгэхээр шилэн кабель хичнээн их багтаамжтай бєгєєд ямар єндєр хурдтай болохыг та тєсєєлж байгаа биз ээ.
Харин єнєєдєр бол шилэн кабелийг хєрєнгє оруулалт нь байвал босгоход ядах юмгүй болжээ. Дэлхий даяар олон зуун компани єєрийн мэдлийн єндєр хурдтай шилэн кабелийн дэд бүтцийг босгож байгаа бєгєєд тэдгээр нь тус бүрдээ NAP-д холбогдон иж бүрэн системийг үүсгэж байна. Ингэснээр та дэлхийн хаана байгаа, аль компанид харъяалагдаж байгаагаас үл хамааран нєгєє хүнтэй холбогдож чадах боломж бий болно.
Интернэт бол хоорондоо тохиролцон холбогдсон асар их багтаамжтай сүлжээнүүдийн нэгдэл гэдгийг дахиад хэлчихье.
ИНТЕРНЭТ ПРОТОКОЛ: IP хаягууд
Интернэтэд холбогдсон бүхий л машинууд давтагдахгүй тусгай дугаартай байх нь зүйн хэрэг. Тэгэхгүй бол бие биенээ хэрхэн олох билээ. Энэхүү хаягийг IP хаяг хэмээн нэрийддэг. IP гэдэг нь Internet Proto¬col гэсэн үг бєгєєд компьютерууд интернэтийг ашиглан хоорондоо холбогдохдоо ашигладаг хэл маягийн зүйл юм. Ер нь протокол гэдэг нь хоорондоо харилцахдаа ашигладаг тусгай тохиролцсон зүйл байдаг. Жишээ нь монголчууд монгол хэлээр хоорондоо харилцдаг бол олно улсад англи хэл нь нийтлэг харилцааны хэл болдог шүү дээ. Тэрэн шиг л зүйл юм. Хэрвээ протоколыг нь мэдэж байвал ирж байгаа үл мэдэгдэх єгєгдлийг кодлон танихад их амархан. Протоколыг мэдэхгүй бол юу ч ойлгож үл чадна. IP хаяг нь дараах байдалтай харагдана.
192.168.150.255 гэх мэт.

Ер нь үргэлжилсэн баахан тоонууд байж болох л байсан. Харин IP хаягийг зохиож байгаа хүмүүс үүнийг бодолцон дундаа цэг бүхий дєрвєн тооноос бүрдэхээр бодож хийжээ. Нэг тоо нь 0-255 хүртэл утга авч чадна. Энэ нь хүмүүс бидэнд цээжлэх болон харахад арай л эвтэйхэн юм. Дээрх тоог 192168150255 гэвэл иржийсэн олон тоо харагдаж байгаа биз дээ. Гэхдээ дээрх хэлбэр нь яг компьютерт орохоороо 2-тын тооллын системд хєрвүүлэгдэж ашиглагдана. Тэгвэл 192.168.150.255 маань
11000000.10101000.10010110.11111111
гэсэн утгатай болно. 2-тын тооллын системд дүрслэгдэхээрээ нэг тоонд нь 8 орон шаардагдаж байгаа та харж байна уу. Ингэхээр нийтдээ 32 орон хэрэгтэй болно. Ийм учраас л IP хаягийг 32 бит тоо гэдэг юм шүү дээ. 2-тын тооллын системд тухайн орон зєвхєн 0, 1-ын аль нэгийг л авна. Ингэхээр энэ системд байж болох хамгийн олон хувилбар нь 2-ын 8 зэрэг буюу 256 гарах юм. Ингэхээр нэг бүхэл тоо маань ихдээ л 255 байж болох байна шүү дээ. Ингээд нийт боломжит хувилбар нь 2-ын 32 зэрэгт буюу 4'294'967'296 гэсэн тоо гарна. Боломжийн олон тоо харагдаж байгаа биз дээ. Танд ойлгомжтойгоор тайлбарлавал ойролцоогоор 4.3 тэрбум компьютерийг бидний бий болгосон IP хаягаар давхардуулахгүйгээр тодорхойлж чадахаар байна. Зарим онцгой хаягуудыг янз бүрийн зорилгоор ашиглахаар нєєцєлсєн байдаг. Жишээ нь: 0.0.0.0 гэсэн хаяг нь анхны сонгодог сүлжээнд зориулагдсан бол 255.255.255.255 хаяг нь broadcast-д зориулагджээ.
Цэгүүдээр хуваасан нь цаанаа бас учиртай. IP хаягуудыг учир утгатайгаар олгодог. Мэргэжлийн хүн IP хаягийг хараад аль улсын хаана байгаа компьютер вэ гэдгийг тєсєєлж чадна. Түүнчлэн IP хаягуудыг багцлаад нэг хэсгийг бизнест, нэг хэсгийг Засгийн Газрууд эзэмшиж болдог. Найман орон маань Net ба Host гэсэн 2 хэсэгт хуваагдана. Net хэсэг нь эхний найман тоонд оршино. Энэ нь тухайн компьютер аль сүлжээнд байгааг илэрхийлж чаддаг. Харин Node нь компьютерийг тухайн сүлжээн дотроо хаана байгаа илрүүлнэ. Host хэсэг нь сүүлийн наймтад агуулагдана.

ИНТЕРНЭТ ПРОТОКОЛ: Domain нэрийн систем

Интернэт дєнгєж үүсэж нялх байхдаа мэдээж цєєхєн тооны компьютер бүхий сүлжээтэй байсан нь лавтай. Хэдхэн компьютер учир харгалзах IP хаягийг нь цээжлээд л болоо.. Цєєхєн хэдхэн сервер компьютертай бол тэдэндээ цээжлэхэд амархан IP хаяг єгєхєд л асуудал шийдэгдэх юм. Жишээ нь мэйл сервер бүхий компьютертаа 216.27.27.27 гэх мэтээр єгч болно шүү дээ. Харин жилээр биш єдєр хоногоор хүрээгээ тэлж олон зуун сая сервертэй болж байгаа тохиолдолд яах билээ. Олон сая IP хаягуудыг та бид цээжлэх гэж үү. Энэ бол бүтэшгүй юм. Энэхүү яалт ч үгүй єндийж ирсэн асуудлыг шийдэхийн тулд текст файл үүсгэжээ. Network Information Cen¬ter хэмээх тєв энэ файлыг удирдаж байсан бєгєєд бүхий л IP хаягуудыг бүртгэж эхэлсэн байна. Тєдєлгүй текст файл асар ихээр томорч ингэж байх аргагүй болсон нь тодорхой.
Ингээд 1983 онд Wisconsin-ы Их Сургууль Domain Name Server (DNS) гээчийг үүсгэжээ. Энэ нь IP хаяг болгонд текст нэр харгалзуулдаг бєгєєд уг текстийг орж ирэнгүүт харгалзах IP хаягийг автоматаар буцаадаг гол үүрэгтэй юм. Ингээд л та бид єнєєдєр аймшигтай том том тоонуудыг цээжлэх албагүй болгосон юм даа. Та єнєєдєр google.com, ya¬hoo.com, computertimes.mn гэх мэт нэрүүдийг тун амархан цээжлэх нь тодорхой.

Uniform Resource Locators

Та вэб юмуу и-мэйл ашиглахдаа domain нэр хэрэглэх нь гарцаагүй. Тэгвэл үүнийг URL хэмээх зүйлээр шийднэ. Вэб рүү орох замыг бүтнээр нь бичвэл http://www.computer¬times.mn болдог шүү дээ. Үүнийг бүхлээр нь URL гэдэг. Дотор нь do¬main нэр явж байгааг та харж байна. И-мэйлийн хаяг ч гэсэн ялгаагүй info@computertimes.mn болно. Do¬main нэр болгоны цаана харгалзах IP хаяг байдаг гэдгийг та мэдэж авсан нь лавтай. Хамгийн дээд тєвшний Domain нэрүүд .COM, .ORG, .NET, .EDU, .GOV гэсэн єргєтгєлтэй байдаг. Харин єргєтгєл бүрийн цаана асар олон нэрүүд оршин байна. Жишээ нь хамгийн олон нэртэй .COM єргєтгєлийн цаана сая сая вэбүүд бий.

  • Google
  • Microsoft
  • Yahoo
  • Dictionary

гэх мэт. Харин єргєтгєл нь адил бол түүн доторх нэрүүд давхардах учиргүй.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ БА ЭЗЭН СЕРВЕР

Интернэт сервер нь интернэтийг үүсгэсэн байж тун болзошгүй. Хэрвээ интернэт дээр ямар нэгэн сервер байдаггүй, түүнд хэрэгтэй үйлчилгээ байдаггүй бол интернэтээр юугаа ч хийх билээ. Тэгэхээр интернэтэд холбогдсон компьютер болгон нэг бол сервер үгүй бол клиент болно. Мэдээж бусдадаа үйлчилгээ үзүүлдэг нь сервер болох бол үйлчлүүлдэг нь үйлчлүүлэгч болох нь тодорхой. Маш олон сервер байж болно. Вэб сервер, мэйл сервер, FTP сервер гээд нэрлэвэл их урт жагсаалт гарна. Та бид ямар нэгэн вэб рүү хандаж л байгаа бол тэнд нэг сервер бидэнд зориулан ажиллаж байна гэсэн үг. www.computertimes.mn гэсэн хаягаар орж вэб хуудас гарч ирэн та хэрэгцээт мэдээллээ авч байгаа гэж бодъё. Тэгвэл та хэдийн үйлчлүүлэгч болсон байна. Та уг вэбийг агуулсан вэб сервер рүү хандаж үйлчлүүлж байгаа ажээ. Сервер нь ихэнхдээ тогтмол IP хаягтай байх бєгєєд тэр нь барагтай л бол єєрчлєгддєггүй. Харин Dial-up-аар орж байгаа гэрийн компьютер нь IP хаягаа байнга солиод гайхах зүйлгүй. Ямар IP авахыг нь ISP дээрх програм автоматаар тогтоочихдог.

ПОРТУУД

Аль ч сервер машин байлаа гэсэн єєрийн үйлчилгээгээ тоо бүхий портоор дамжуулан гүйцэтгэнэ. Үйлчилгээ болгон нь нэг порт эзэмшинэ. Жишээ нь сервер машин дээр вэб сервер бас FTP сервер давхар байгаа бол Вэб сервер нь 80 портыг, FTP нь 21 портыг эзэмшинэ. Тэгэхээр таны ашиглаж байгаа In¬ternet Explorer нь автоматаар эдгээр портуудаар хандаж зохих үйлчилгээгээ авдаг юм. Интернэтийг сүлжээг бодитоор харвал нэг иймэрхүү л харагдах ажээ. Єчүүхэн жижиг хэсгийг томруулж харцгаая.

МОНГОЛЫН ТУХАЙД

Манай орны зарим үзүүлэлтүүд үнэхээр єрєвдєлтэй. Жишээ нь манай улсын интернэтийн гарц яг хэд вэ гэдгийг та мэдэх үү? MISPA гэсэн байгууллага байгуулагдсанаас хойш манай орны интернэтийн байдал харьцангуй гэрэлтэй болж эхэлсэн юм. Тэр үед юу болсон бэ? 2004 оноос ємнє Монголын интернэт үзүүлэгч компаниуд тус тусдаа гарцтай байлаа. Тэд мэдээж шилэн кабель бүхий дэд бүтэц (backbone) байгуулж чадахгүй тул єєр гарцтай байсан юм. Тэд шууд сансар руу гарсан сансрын антен ашиглаж байв. Энэ нь багтаамж муутай байхаас гадна асар үнэтэй байлаа. Үнэндээ манайх шиг эдийн засгийн хувьд тийм ч хүчирхэг бус оронд энэ нь тохиромжгүй сонголт юм. Тэгээд ч сансрын гарц нь багтаамж муутай. Багтаамжийг єсгєе гэвэл асар их мєнгє тєлєх хэрэгтэй болох нь ойлгомжтой. Тэр үед манай орны нийт гарц бүх ISP компаниудын гарцыг нийлүүлээд 80 Mbps-ээс хэтэрдэггүй байсан гээд бод доо. Ийм л єчүүхэн байсан юм. Тэр үед 9 ISP компани байсан бєгєєд нийлбэр дүнгээр гарцын єргєн 78Mbps байв. Гэхдээ энэ нь орох гарах урсгал нь нийлээд шүү дээ. Үүнээс хүлээн авах нь (download) 44Mbps, илгээх нь (up¬load) 34Mbps байв. Жишээ нь тэр үед Magicnet компанийн гарц ердєє л 2MB байсан гэж байгаа юм.
Ингээд тємєр Замын вант улс маань энэхүү хүнд хэцүү байдлыг ойлгон єєрийн дэд бүтцийг ашиглан шилэн кабелийг хоёр хил рүүгээ татжээ. Энэ ажилд чамгүй хєрєнгє оруулалт орсон нь тодорхой. Энэ үед монголчуудын аз болоход ICTA буюу Мэдээлэл Харилцаа Холбооны Агентлаг байгуулагдсан юм. Энэ агентлагийн гол зорилгуудын нэг нь монголд зэрлэг байдлаар хєгжиж байсан мэдээллийн технологийн салбарын хєгжлийг зохион байгуулах, эрчимжүүлэх явдал байсан юм. Жишээ нь интернэт гарц буюу улсын хэмжээнд бодлогоор шийдэх ажил тэр чигтээ уначхаад байсныг та одоо ойлгож мэдлээ шүү дээ. Ингээд агентлагийн тусламжтайгаар MISPA буюу Монголын Интернэт Үзүүлэгч Байгууллагуудын Холбоо байгуулагдав. Энэ холбоо Тємєр замын шилэн кабелийн гарцыг эзэмшиж компаниудад хэрхэн хуваахыг шийддэг болсон юм. Ингээд 2004 оноос эхлэн интернэтийн байдал хамаагүй гайгүй болж эхэлсэн бєгєєд үнэ нь харьцангуй буурч эхлэв. Гэвч манай улсын єсєн тэлж байгаа хэрэгцээг хангахад хаанаа ч хүрэхгүй байгаа юм.
Єнєєдрийн байдлаар тємєр замын шилэн кабелиар нийтдээ 247Mbps єргєнтэй зурвасаар дэлхийн интернэт сүлжээнд холбогдож байна. Үүнд: БНХАУ руу STM-1, ОХУ руу 46E1 буюу нийтдээ 247Mbps хурдаар холбогдож байгаа ажээ. Анх 2004 онд ISP компаниуд бүгд VSAT систем буюу сансрын хиймэл дагуулаар тус тусдаа холбогддог байсан учир холболт харьцангуй єндєр үнэтэй дунджаар 1Mbps нь 3-5 мянган ам. доллар байсан юм. Арай дэндүү үнэтэй байсан байгаа биз. Ингээд MISPA энэ бүхнийг зохицуулан нэгтгэж газраар нэгдсэн нэг гарцтай болох ажлыг хийж эхлэв. Энэ үеэс 1Mbps-ийн үнэ нь 1250 ам. доллар хүртэл буурсан юм. Улмаар сансрын холболт нь харьцангуй єндєр үнэтэй тул газрын холболт руу шилжүүлэх замаар 1Mbps-ийн үнийг 400 ам. доллар болгосон нь дунджаар үнийг 10 дахин бууруулсан үзүүлэлт юм. Энэ үеэс харьцангуй Монголын нийт ард иргэд интернэтэд холбогдох боломж єндєр болж ирсэн. Компаниуд ч нийт зах зээл рүү хандсан маркетингийн бодлого баримтлах хандлагатай болов. Тэрнээс ємнє угаасаа гарц асар бага, тэрийгээ дагаад үнэ єндєр байсан тул ISP компаниудад шинэ хүмүүсийг хэрэглэгчээ болгох сонирхол тийм ч их байсангүй.
Ийм учраас л монголын ISP компаниудын үйлчилгээ "0" байсан юм. Авбал ав, боливол боль, гүйцээ.
2004-2005 онд манай улсын гарц 247Mbps дээр тулаад зогссон байсныг та мэдэж авсан. Тэгвэл тэрнээс хойш ОХУ руу гарсан чиглэлд STM-1 тєхєєрємж суурилуулснаар 155Mbps урсгал нэмэгдсэн байна. Ингээд яг одоогоор манай улсын гарцын нийлбэр 247+155 = 402Mbps болж байна.Хэдийгээр олон улсын єнєєгийн тєвшинтэй харьцуулахад хэтэрхий бага ч гэсэн 2004 оныхтой харьцуулахад гарц маань 5 дахин нэмэгдсэн байна. Энэ бүхэнд ICTA болон MISPA-ийн зүтгэл их байсныг онцлон тэмдэглэе.
Интернэтийн гадаад гарцын үнэ буюу бєєний үнэ буурсан нь дотоодын жижиглэнгийн үнэ буурах гол шалтгаан болсон байна. Тухайлбал 64Kbps-ийн үнэ сард 59 ам. доллар байсан бол одоо 20 ам. доллар буюу 3 дахин буурсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд гарцын єргєнийг DWDM тєхєєрємжєєр шийдээгүй тохиолдолд удаандаа ордог юм байна. Манай улс STM хэмээх тєхєєрємж ашигладаг болохыг бид мэдсэн шүү дээ.
Харин яг одоо DWDM технологи руу шилжихээр ажиллаж байгаа гэсэн. Хэрвээ ингэх аваас манай улсын гарц дахин эрс нэмэгдэж 2Gbps-4Gbps болох учиртай. Огцом нэмэгдэж байгаа биз. Монголын бүх л интернэт хэрэглэгчид болон хэрэглэхээр зэхэж байгаа хүмүүс энэ цаг үеийг тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Одоо бол 402 Mbps гарц маань пиг чихээстэй байдаг бєгєєд ийм учраас л бид гадаад ертєнцтэй холбогдохдоо мєлхєх шаардлагатай болдог юм. 2Gbps-4Gbps урсгал оруулж ирнэ гэж тооцоолоод ISP компаниудаас хичнээн Mbps урсгал авахыг хүсэж байгаа тухай тодруулахад 4Gbps урсгалыг булаалцалдаад л авч байна гэсэн шүү. Ингээд бодохоор монголд энэ талын нилээд их бизнес байгаа нь харагдаж байна. Тун удахгүй гарц хангалттай болоод улмаар ISP компаниуд хэрэглэгчээ булаацалдаад эхлэхийн цагт үйлчилгээний тал нь сайхан сэргэж ирнэ гэдэгт найдаж байна. Тэр цагт үйлчилгээгээрээ л єрсєлдєх учиртай болно. Үүнийг олж харсан зарим ISP-нүүд єнєєдрєєс эхлэн бүтцийн єєрчлєлт хийж шинэ єнгє маяг олохыг хичээж байна.Ер нь олон жил болоод дагтаршчихсан бүдүүлэг үеэсээ салъя гэвэл одооноос л эхлэх хэрэгтэй.


Эх сурвалж http://www.kt.mn

Ангилал: Комьпютер түүний тухай | Үзсэн: 2583 | Нийтэлсэн: Захирал_Mongoloo | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 3
Зочин: 3
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz