Vint Cerf, Bob Kahn нар TCP/IP-г бүтээсэн бөгөөд үүний ачаар дурын
хоёр компьютер бие биетэйгээ мэдээлэл дамжуулах боломжтой болж байгаа
юм. Энгийнээр бол компьютер хоорондын хэл юм.
Vint Cerf, Bob Kahn - Интернэтийн эцэг
Tim Berners-Lee World Wide Web-г бүтээсэн бөгөөд түүний бичсэн анхны
вэб хэдэн мэдээлэл агуулсан холбоосууд бүхий байжээ. Одоо тэр World Wide
Web Consortium (W3C)-н захирал бөгөөд вэбийн стандартыг сайжруулах,
хөгжүүлэх ажлыг хийж байна.
Tim Berners-Lee - WWW-г бүтээгч
Програмист Ray Tomlinson цахим шууданг(email) бүтээж хоорондоо зайтай
компьютерүүдийн хооронд мессеж явуулах боломжийг бий болгосон хүн юм.
Тэрээр @ тэмдгийг цахим хаягны формат болгож одоо бид тэнгис далай
алгасан "захиа” явуулж хүлээн авсаар байгаа билээ.
Ray Tomlinson - цахим шуудангийн эцэг
Michael Hart eBook-ний эхлэлийг тавьсан юм. Тэр Gutenberg төслийг
санаачилж дэлхийн анхны электрон номын санг үүсгэсэн юм. Эхэн үедээ
бусад вэб дээр тавьсан мэдээллүүд, зохиогчийн эрх бүхий материалууд
байжээ.
Michael Hart - eBook зохиогч
Спамдах гэдэг бол хуучны маркетингийн арга. Gary Thuerk "VAX
системийн T-series”-ын тухай анхны масс и-мэйлийг Arpanet-р дамжуулж
хүмүүс рүү явуулжээ. Тухайн үедээ дэлхийн анхны спам захиаг явууллаа
гэдгээ өөрөө ч мэдээгүй байсан гэдэг.
Gary Thuerk - анхны имэйл спам
Чатлах, мессенжердэхдээ байнга хэрэглэдэг ASCII смайликуудыг анх
Scott Fahlman санаачилсан юм, тэрээр хүмүүс бичиж буй зүйлдээ сэтгэлийн
хөдөлгөөнөө харуулбал илүү сонирхолтой байна гэж үзжээ.
Scott Fahlman - смайлик санаачлагч
Marc Andreessen интернэтээр аялахад хувьсгал хийсэн хүн юм. Тэрээр
анхны интернэт хөтөч Mosaic-г бүтээсэн бөгөөд дараа нь үүнийг албан
ёсоор Netscape Navigator гэж нэрлэх болсон. Marc Andreessen нь social
network сайт болох Ning-н хамтран үүсгэгч төдийгүй Digg, Plazes,
Twitter-н хөрөнгө оруулагч нь юм.
Marc Andreessene - Netscape Navigator
Jarkko Oikarinen анхны онлайн чат IRC(Internet Relay Chat) бүтээсэн
юм. IRC нэр хүнд 1991 онд оргилдоо хүрсэн юм. Учир нь энэ үед Ирак
Кувайт руу довтолсон ба тухайн үед ТВ, радио ажиллахгүй байхад
мэдээллийг дамжуулах гол хэрэгсэл болсон юм.
Jarkko Oikarinen - Internet Relay Chat-г бүтээгч
Компьютерийн өт(worm) бол хакердахнэг арга хэлбэр гэж үзэж болох юм.
Сүлжээ рүү өөрөө хандалт хийхийн оронд жижиг програм илгээж түүний
тусламжтайгаар хүссэн зүйлээ хийлгэх юм. Robert Tappan Morris анхны
өтийг зохиожээ. 80-д оны сүүлээр интернэтээр тарж санаандгүй байдлаар
нэлээд хохирол учруулсан юм.
Robert Tappan Morris - анхны компьютерийн өт
1994 онд David Bohnett GeoCities-г John Rezner-тай хамтран үүсгэн
байгуулсан юм. Энэ нь тухайн үедээ хамгийн том олон нийтийн сайт болж
байсан юм. Түүний санаачлага хүн болгонд үнэгүй вэб хуудастай болох
боломжийг олгох явдал байсан. Үйл ажиллагаагаа 2009 оны 10 сарын 27-нд
зогсоосон билээ.
David Bohnett - Geocities үүсгэгч
Sabeer Bhatia Hotmail-г зохиосон бөгөөд дараа нь үнэгүй и-мэйлийн
үйлчилгээгээ Microsoft-д 400 сая ам.доллараар зарсан юм. 1998 онд
түүнийг DFJ-с "Entrepreneur of the Year”-р тодорхойлсон бөгөөд TIME
сэтгүүлд "People to Watch” хэмээн дурдагдаж байжээ.
Sabeer Bhatia - Hotmail
Larry Page, Sergey Brin нар мэдээлэл хайх аргыг жинхэнэ утгаар нь
өөрчилсөн хүмүүс юм. Тэд маш сайн баг болж чадсанаар Google үүссэн
цагаасаа хойш тасралтгүй өсөж хайлтын системийн оргилд хүрсэн юм.
Larry Page, Sergey Brin - Google
Bill Gates "Micro-Soft” нэртэй програм хангамжийн компани байгуулсан.
Товчоор бол Bill Gates хэрэглэхэд хялбар график дүрстэй үйлдлийн систем
бүтээж түүнийгээ "Windows” гэж нэрлэсэн нь одоо дэлхий нийтийн хэрэглээ
болсон билээ. Түүний "айл бүрийн ширээн дээр компьютер байна” хэмээх
алдарт зорилго нь бүрэн биелээгүй ч, хөгжсөн орнуудад бол бараг л
биелсэн билээ.
Bill Gates - Microsoft
Steve Jobs байнга шинийг эрэлхийлж байдаг зан нь компьютерийн
техникийн болон програм хангамжийн салбарт олон шинэ дэвшилтийг авчирсан
юм. Тэр үргэлж л ирээдүйг харсан, шинэлэг, шийдэмгий, зорилгодоо хүрэх
эрмэлзэл нь бидний амьдралын ажиллах, амралт чөлөөт цагаа өнгөрөөх аргыг
өөрчилсөн юм.
Steve Jobs - Apple
Yahoo! бол тухайн үедээ жинхэнэ өөрчлөлтийг авчирсан юм. David Filo,
Jerry Yang нар нэрээ сонгохдоо түүний толь бичиг дээрх "rude,
unsophisticated, uncouth” гэсэн тайлбар нь таалагдсан гэдэг, харин
дараа нь энэ товлолынхоо уртасгасан "Yet Another Hierarchical Officious
Oracle” хувилбарыг бодож олсон байна.
David Filo, Jerry Yang - Yahoo
Brad Fitzpatrick хамгийн анхны блог платформын нэг болох
LiveJournal-г бүтээсэн юм. Мөн тэрээр нэлээн олон нээлттэй эх бүхий
програмын төслийн зохиогч юм. Жишээлбэл LiveJournal, Facebook, YouTube
дээр ашиглагддаг "memcached”. LiveJournal-г ашиглаж өдрийн тэмдэглэл
блог хөтлөгсдийн тоо улам нэмэгдсээр байгаа билээ.
Brad Fitzpatrick - LiveJournal
Napster бол p2p(peer-to-peer) файл дамжууладаг програм юм. Хэрэглэгч
өөрийн хүссэн файлаа бусадтай хуваалцаж болох ба энэ үйлчилгээ 2001 онд
оргил үедээ 25 сая хэрэглэгчийг хамарч чадсан юм. Гэвч олон шүүхийн
ажиллагааны дараа хаагдсан юм. Shawn Fanning хэмээх залуу энэ програмыг
анх хийжээ.
Shawn Fanning - Napster
Peter Thiel бол интернэт ертөнцийн од нэгэн, тэрээр 31 насандаа
PayPal-г хамтран бүтээсэн бөгөөд 4 жилийн дараа eBay-д 1,5 сая
ам.доллараар зарсан юм. PayPal үйлчилгээ хүмүүст хурдан хугацаанд
хоорондоо мөнгө шилжүүлэх боломжийг олгодог ба түүний эх кодыг цөөн
хэдхэн хүмүүс хандаж хөгжүүлэх эрхтэй байдаг.
Peter Thiel - Paypal
Pierre Omidyar худалдан авагч, худалдагч хоёрыг хамтдаа байдаг онлайн
захыг бий болгосон юм. Түүний гол давуу тал нь тэрээр хүмүүс юу г ч
худалдаж авч болох юм гэдгийг ойлгосонд байгаа юм. Хэн нэгний хувьд
хэрэггүй хог нөгөө хүний хувьд маш үнэтэй ховор зүйл байх боломжтой юм.
Pierre Morad Omidyar - eBay
Jimmy Wales дэлхийн хамгийн том интернэтээр дамжуулж хэн ч өөрчлөх
боломжтой маш олон нийтлэл бүхий нээлттэй нэвтэрхий толийг зохиосон юм.
2001 онд байгуулагдснаасаа хойш одоог хүртэл хамгийн алдартай лавлагааны
сайт болсон юм.
Jimmy Wales - Wikipedia
Зургаа бусадтай хуваалцах сонирхолтой хүмүүс маш их байдаг. Stewart
Butterfield эхнэр Caterina Fake-н хамт Flickr-г зохион бүтээсэн юм.
Flickr анх фото альбумгүй хүмүүст зориулж гарч ирсэн, дараа нь 2005 онд
Yahoo өөртөө нэгтгэсэн билээ.
Stewart Butterfield, Caterina Fake - Flickr
Jonathan Abrams, Cris Emmanuel-тай хамтарч Friendster-г хосоо хайх
олон хэрэгслийн хамт бүтээсэн юм. Санаагаа Match.com-с авсан бөгөөд энэ
нь анхны гэж хэлж болохуйц social network сайт юм. Гишүүд нь профайл
үүсгэж дуртай кино, ном, болзох хүнээ хайж найзууд болох боломжтой
байсан.
Jonathan Abrams - Friendster
Niklas Zennstrom Skype хэмээх харилцаа холбооны хамгийн алдартай
програмыг хамтран зохиосон юм. Энэ програмын тусламжтайгаар интернэтээр
дэлхийн хаана ч өндөр чанартай дуудлага хийж ярих боломжтой байдаг.
Niklas Zennstrom - Skype
Napster файл хуваалцах анхны үеийг нээсэн гэх юм бол Bram Cohen
үүнийг өөрчилж олон хүмүүс нэгэн зэрэг татах, сервер лүү хуулах
боломжийг бий болгосон юм. BitTorrent нь файлын маш олон жижигхэн
хэсгүүдэд хуваагаад бусдад тараах, татаж авах боломжийг олгох болсон.
Тэгэхээр та нэг файлыг татаж байхдаа, бусдад бас давхар тарааж байна
гэсэн үг юм.
Bram Cohen - Bit Torrent
Reid Hoffman PayPal-н дэд захирал байсан ба LinkedIn бүтээжээ.
Social network сайт шиг бөгөөд бүртгүүлсэн хэрэглэгчдэдээ ажил хайх,
бизнесээ өргөжүүлэх ажилд авах гэх мэт боломжийг олгодгоороо ялгаатай.
Reid Hoffman - LinkedIn
Matt Mullenweg дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй нээлттэй блог систем
болох WordPress бүтээсэн юм. Энэ систем дээр бүтээгдсэн вэб сайтууд
гэвэл Techcrunch, Huffingtonpost, Mashable гэх мэт, мөн таны үзэж буй
миний сайт ч энэ системийг ашиглаж байгаа билээ.
Matt Mullenweg - WordPress
Chad Hurley, Steve Chen, Jawed Karim нар PayPal-д ажиллаж байхдаа
танилцжээ. Дараа нь тэд интернэтийн хамгийн том видео файл тараах сайт
YouTube-г бүтээжээ. Өдөрт л 100 сая илүү видео үздэг байна. Анхандаа
Chad Hurley сайтын гадаад байдал болон логог зохиосон бол Steve Chen,
Jawed Karim сайт бичих болон бусад техникийн асуудлыг шийддэг байв.
Ингээд Chad Hurley Гүйцэтгэх захирал(CEO) болжээ. Жил хагасын дараа
Google-нхэн YouTube-г $1.65 тэрбум ам. долларын өртгөөр авсан юм.
Chad Hurley, Steve Chen, Jawed Karim - Youtube
Craig Newmark шинэ төрлийн зар сурталчилгааны Craiglist хэмээх сайтаа
нээсэн юм. Анх тэрээр өөрийнхөө найзуудын и-мэйл жагсаалт-с эхэлсэн.
Дараа нь байр хайхаас эхлээд болзооны тухай бүх төрлийн зарыг ангилж
жагсаасан онлайн сайт болтлоо өргөжсөн юм.
Craig Newmark - Craigslist
Wikileaks нууцын зэрэглэлтэй мэдээллийг аль ч эх үүсвэрээс авч олон
нийтэд цацах зорилготой юм. Julian Assange аливаа мэдээлийг цацахаасаа
өмнө эх сурвалжтай холбоотой бүх зүйлсийг нь арилгадаг програм хийж
дараа нь дэлхий нийтэд цацдаг юм. Тиймээс л хэн хэзээ түүнд энэ
мэдээллийг өгснийг шинжлэх аргагүй болдог юм.
Julian Assange - WikiLeaks
Хүмүүс өөрсдийн орох дуртай сайтдаа шинэ зүйл нэмэгдсэн эсэхийг
шалгахын тулд байнга шалгах шаардлага гардаг. Dick Costolo тэгвэл
RSS(Really Simple Syndication) ашиглаж шинэчлэл автоматаар татагч
FeedBurner-г бүтээсэн юм. FeedBurner-г 2007 онд Google худалдаж авчээ.
Одоо тэрээр RSS-н дараагийн үе болох Twitter-н ахлах гүйцэтгэгчээр
ажиллаж байна.
Dick Costolo - FeedBurner
Mark Zuckerberg оюутнуудад хоорондоо холбоотой байхад нь туслах
зорилгоор Facebook сайтаа хийсэн юм. Хүн өөрийнхөө юу хийж байгааг
өөрийн найзууддаа тараах боломжийг олгодог "статус шинэчлэлт” бол түүний
хамгийн гол зүйл байсан юм. Мөн зургийн альбум, видео, чат, найз
нөхөдтэйгөө уулзах, тоглох боломжийг санал болгосон. Дэлхий даяар 500
сая бүртгэгдсэн хэрэглэгчтэй. Хамгийн сүүлд Google-с илүү олон
хандалттай сайтаар шалгарсан билээ.
Mark Zuckerberg - Facebook
Jack Dorsey-гийн бүтээсэн Twitter 140 тэмдэгтэнд багтааж өөрийг нь
дагаж буй хүмүүстээ мэдээллээ хуваалцах боломжийг олгодог хамгийн
хурдтай өсөж буй үйлчилгээ юм. Хэн ч үүнийг анх хүмүүс танихгүй нэгнээ
дагаж, одууд хийх гэж буй үйл ажиллагаагаа үүгээр цацаж, эсвэл бизнесүүд
ч гэсэн өөрийн хямдрал бараа бүтээгдэхүүн сурталчилана гэж бодоогүй юм.
Jack Dorsey - Twitter
Jeff Bezos дэлхийн хамгийн том онлайн дэлгүүр Amazon-г бүтээсэн юм.
Тэр онлайн худалдааг дэлгүүр явахаас илүү хурдан илүү хялбар болгож
чадсан. Одоо тэд ном болон бусад материалыг унших Kindle төхөөрөмжийг
санал болгож байна.
Jeff Bezos - Amazon
Танд ч бас шинийг сэдэх бүрэн боломж байгаа, агуу зүйл бүхэн жижиг
санаанаас эхэлдэг гэдгийг санаж амьдралд олдох тэр боломжоо алдалгүй
ажил болгоорой гэж хүсье.
Эх сурвалж-www.jargal.mn
|