Үндсэн хуудас » 2011 » Дөрөвүгээр cap » 13 » GaReNa
|
Hi Everyone!
"Гарена -ын үүсэл хөгжил, бүтэц зохион
байгуулалт, үйл ажиллагаа" гэсэн сэдвийн доор мэдээлэл хүргэхээр
шийдлээ. Та бүхэн зарим нь ч мэднэ байх гэхдээ мэдэхгүй олон хүмүүс
байгаагийн зэрэгцээ уншсан ч ойлгохгүй хүмүүс байгаа байх гэж бодоод та
нарт энэ мэдээллийг хүргэх нь зайлшгүй хэрэгтэй боловуу гэж бодлоо. Учир
нь би сонирходог, зугаагаа гаргаж тоглодог зүйлийнхээ талаар тодорхой
хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй гэж боддог, тиймээс та бүхнийг ч мөн
адил надтай адилаар сэтгэж залхууралгүй тухлан сууж уншина гэж найдаж
байна.
Garena
Connecting World Gamers
Боловсруулагч : Сингапурын "Ocean Technology and Media" компани Зохиогч : Nobrac Одоогийн хувилбар : 3.36 Бета Ажиллах үйлдлийн систем : Windows 2000; 2003, Vista, Mac, Windows 7 Анх гарсан нь : 2005-03 сар Хэл : Англи, Хятад (Уламжлалт), Хятад (Хялбаршуулсан; Тайван) Орос, Казах, Тайланд, Вьетнам, Португал, Испани, Солонгос, Япон Уриа: Дэлхийн тоглоомчидыг нэгтгэх
Garena буюу Global Arena
(Дэлхий тавцан) үгийн товчлол бөгөөд урьд нь GG-Client буюу Good Game
эсвэл Great Game гэсэн үгний товчлолтой байсан. Гарена нь дэлхийн олон
сая тоглоом сонирхогчидыг хооронд холбож, дуртай тоглоомоо найз
нөхөдтэйгээ дэлхийн хаана ч байсан үнэ төлбөргүй, гацаж тасрахгүй тоглох
боломжийг олгодог платформ юм. Гаренаг та интернэттэй байхад л хүссэн
үедээ, хүссэн тоглоомоо бусадтай хамтран дотоод сүлжээнд (LAN) тоглож
байгаа мэт байдгаараа давуу талтай юм.
Гаренагын онцлог, давуу талууд
Гаренаг
та интернэттэй байхад л хүссэн үедээ, хүссэн тоглоомоо бусадтай хамтран
дотоод сүлжээнд (LAN) тоглож байгаа мэт байдгаараа давуу талтай юм. Мөн
Гарена нь тоглох хүнтэй холбогдох хурд хэр байна гэдгээ шалгаж болох
онцгой нэгэн системийг суурьшуулж өгсөн нь тоглогчидын тоглолт хэрхэн
явагдаж болох вэ гэдгийг хянах боломжыг олгож өгдөг. Хэрэв та найз
нөхөдтэй эсвэл шинэ найзтайгаа хүссэн үедээ Гарена дээр харьцах боломжыг
бүрдээлж өгсөн байх ба та гарена дээр тоглосноороо level ахиж өөртөө
гоё гоё баатаруудын зургыг авч тавьж, 25 level хүрсэн тохиолдолд өөрийн клан буюу багаа зохиох эрхтэй болно.
Өөр
нэг чухал зүйл бол Гарена нь янз бүрийн аюултай хак зэргээс сэргийлсэн
сайн хамгаалалтын системийг суурьлуулж өгсөн нь таны аккаунт болон
тоглох нөхцөлийг дээд зэргээр хангаж өгсөн. Тоглолтоо хүлээх явцадаа
шинээр суурилуулж өгсөн энгийн цаг нөхцөөх тоглоомуудыг тоглох
боложмтойн дээр MTV -гээр дуу сонсох боломжтой юм. Мөн Гарена дэлгүүрээс
та зарим өөрийн сонирхосон барааг худалдаж авах боломжтой бөгөөд эдгээр
бараа нь таныг бусад хүмүүсээс давуу эрхтэй байлгах юм. Хэрвээ
тоглогчид нэг улс, эсвэл бүсээс хоорондоо тоглож байгаа тохиолдолд
хоорондох хурд маш сайн байх ба энэ нь Гаренагийн бас нэг онцлог, давуу
тал нь болж өгч олон улсын томоохон тэмцээн уралдаан, мэргэжлийн
тоглогчидийн тоглолт ихэнхи нь Гарена дээр явагддаг. Гаренагийн хамгийн
давуу талтай, онцлогтой зүйл нь юу вэ гэвэл эдгээр болж байгаа болон
өнгөрсөн бүх тоглолтуудыг та шууд үнэ төлбөргүй GGTV буюу Гарена Тв -ээр үзэх боломжтой байгаа явдал юм.
Анхны бүтээгдэхүүн гарсан тухай
Анх олон
нийтэд хүрсэн хувилбар нь GG-Client 0.8 байсан бөгөөд 2005-08-15 нд
хүмүүс GG-Client -ыг татаад тоглох боломжтой байсан. Хамгийн анх
Сингапурын Nanyang-ын Технологийн их сургуулийн оюутан Nobrac
GG-Client-ийг зохиож, 0.8 хувилбарыг хэсэг хүмүүстэй нийлэн гаргасан
байна. Харин 2005 оны сүүлээр Nanyang Технологийн их сургуулийн 2-р
дамжааны оюутан буюу GG.MaRs Nobrac -ын багт нэгдэж цаашид сайжруулах
үйл ажиллагааг хамтдаа туршиж ажиллах болсон байна. Тухайн үед GG-Client
дээр ажиллаж байсан гол хүмүүс бол Nobrac, GG.MaRs, zOyOo, MyFairy,
Terry нар байсан ба цаашид GG-Client хөгжөөд ирэх үед GG.yklfish,
ScoOobY, nifei2005, GG.MadGoogle, Locke_if, ESM-Retty, GG.Loi_gg болон
бусад олон модераторууд нэмэгдэж орсон билээ. Одоогоор GG.MaRs нь "Ocean
Technology and Media" -ын төслийн удирдагчын албыг хашиж байгаа. 2007-08-22
нд GG-Client 2.0 хувилбар гарсан бөгөөд энэхүү хувилбар маш олон
шинэлэг зүйлүүдийг суулгаж өгсөн байсан нь goldmembership, төлбөр хийх
боломжыг оруулж, Avatar -ын системийг оруулж, Counter-Strike -ын ладдер,
энгийн зугаа гаргах тоглоом, хэрэглэгчийн гарын авлага гэсэн олон
зүйлүүдийг багтаасан байсан. 2008-03-13
нд гарсан 2.3 хувилбараас эхлэж GG-Client гэсэн нэрийг сольж Garena
болгож, шинээр Call of Duty тоглоомыг Гарена дээр тоглох боломжтой
болсон юм.
Гарена дээр тоглогддог тоглоомууд
Өнөөдөрийн
байдлаар Гарена дээр Warcraft 3 TFT, Warcraft 3 RPG, Left 4 Dead, Enemy
Territory, Supreme Commander, TrackMania, Killing Floor, StarCraft,
Call of Duty 5, Call of Duty 4, Red Alert 3, Age of Empires 1, Age of
Empires 2, Call of Duty 2, H.A.W.X, Counter-Strike 1.5, Counter-Strike
1.6, Counter-Strike Source зэрэг олон төрлийн сонирхолтой тоглоомуудыг
тоглох боломжтой. Хэрвээ таны Download, Upload хурд чинь ойролцоо ижил
бол 3vs3 -аар тоглоход 128kbps, 4vs4 256kbps, 5vs5 512kbps хурдтай
байхад та гацалтгүй тоглох боломжтой юм.
Гарена -ын тоглогчид
Одоогийн байдлаар Гарена дээр 253 орны 17272075
сая хүн бүртгэлтэй тоглодог бөгөөд 43 орон Гарена дээр албан ёсоор
өөрийн орныг төлөөлсөн хэсэгтэй байдаг ба тухайн хэсэгтээ өөрийн орны
олон мянган тоглогчдыг хамруулан арга хэмжээ зохиож, хоорондоо ярилцаж,
тоглоомоос гадна олон төрлийн мэдээлэлийг солилцож нэг бүрдэл хэсэг болж
чаддаг билээ. Гарена Платфорт дотор бүх орон болон тоглогчидын 8 бүсэд
хуваасан байдаг.Энд орсон бүх мэдээллийг www.Garena.com -оос авсан болно.
Эх сурвалж www.mongilian garena. com
|
Ангилал: Мэдээ мэдээлэл |
Үзсэн: 1103 |
Нийтэлсэн: Орлогч_захирал_Love
| Үнэлгээ: 0.0/0 |
|
|