Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Тавдүгээр cap » 7 » Excel proggramiin тухай
12:44 PM
Excel proggramiin тухай
Microsoft Word нь текст мэдээлэлийг боловсруулахад хамгийн тохиромжтой боловч тоон мэдээлэлийг боловсруулахад төдийлөн тохиромжтой биш хэрэглээний програм юм. Иймээс аливаа мэдээлэлийг боловсруулахдаа мэдээлэлийн тухайн хэсгийг боловсруулахад хамгийн тохиромжтой хэрэглээний програмуудыг ашигладаг. Microsoft Excel нь эрдэм шинжилгээ, эдийн засгийн тооцоо судалгааг үр ашигтай боловсруулахад зориулагдсан Windows системийн хэрэглээний программ хангамжийн нэг юм.
Microsoft Excel программыг ашиглан тоон болон текстэн  мэдээлэл боловсруулах, оруулах, хадгалах, тэдгээрт дүн шинжилгээ хийх, тэдгээрийг график болон диаграммаар үзүүлэх, мэдээллийн сан үүсгэх зэрэг асуудлуудыг тун хялбар шийдэж болохын дээр Windows-ийн бусад программуудтай зохицолдон ажилладаг.
Excel-ийн файлуудыг нь ном (Book) гэж нэрлэх ба XLS гэсэн өргөтгөлтэй байдаг. Мөн нэрний өмнөх дүрсээр нь Excel программаар үүсгэсэн файл болохыг таньж болно
MS Excel программ нь хүснэгтэн мэдээлэл боловсруулах, хүснэгтэнд тооцоо хийх, эдийн засаг, статистикийн болон инженерийн тооцоонд хэрэглэгдэх төрөл бүрийн функцүүдийг ашиглан боловсруулалт хийх, хүснэгтийн өгөгдлүүдээр график, диаграмм байгуулах гэх мэт үйлдлийг гүйцэтгэх боломжоор хангагдсан асар том электрон хүснэгтүүд бүхий хэрэглээний программ юм. MS Excel программ нь 255 багана 65636 мөр бүхий үндсэн 3 ажлын хуудастай бөгөөд эдгээр хуудсуудад хоорондоо хамааралгүй хүснэгтүүд үүсгэж нэг файл байдлаар хадгалах боломжтой байдаг.
MS Word программаас ялгагдах ялгаа, онцлого, давуу талууд
MS Excel программын MS Word программаас ялгагдах ялгаа
MS Word MS Excel
1. Хэрэглэгчийн сонгосон цаасны хэмжээ бүхий баримт боловсруулах талбартай
 255 багана 65536 мөр бүхий их хэмжээний хүснэгт боловсруулах ажлын талбартай
2. Боловсруулж буй баримтыг нэг файлд нэг нэрээр хадгалах бөгөөд баримтан дахь ялгаатай бүлэг, дэд бүлгүүд нь хуудасны дугаараар тодорхойлогдоно Хүснэгт боловсруулахдаа нэр бүхий нэг файлд хэд хэдэн ялгаатай хүснэгтүүдийг үүсгэж хадгалах боломжтой. Sheet1, Sheet2 гэх мэт
3. Баримт бичигтэй ажиллах ажиллагааг хөнгөвчилөх, захидал илтгэл, тайлан гаргах гэх мэт баримт боловсруулахад бэлэн завар ашиглах боломжуудаар хангагдсан байдаг Хүснэтэн мэдээлэлтэй ажиллах боломжоор илүү хангагдсан, нүдэн дэх өгөгдөлтэй ажиллах, нүсэр бодолтуудыг хөнгөвчилөх боломжуудар хангагдсан байдаг
4. Параграф буюу баримтын их бие, дэд бүлэг,  зүйлтэй ажиллах командуудтай Хүснэгтүүдийн нүд, мөр, багананд хийх үйлдлүүдийг гүйцэтгэх командуудтай
5. Хэрэглэгч хадгалах файлдаа нэр өгөөгүй тохиолдолд MS Word программ автоматаар Doc1, Doc2 гэх мэт нэрээр хадгалдаг MS Excel программыг ашиглаж байхдаа нэр өгөлгүй хадагласан файл Book1 гэх мэт нэрээр хадгалагдана
 
MS Excel программ нь хүснэгтэн мэдээлэлтэй ажиллахад зориулагдаж зохиогдсон болохоор аль болохоор хүснэгтэнд хийгдэж болох үйлдлүүдийг хялбар дөхөм замаар цаг хугацаа бага зарцуулж гүйцэтгэхэд илүү анхаарсан байдаг ба хэрэв хэрэглэгч тухайн программыг өөийн байнга хэрэглэдэг үйлдэлд тохируулан өөрчлөх шаардлага гарвал программчлалын хэлийг ашиглаж болох юм.
3. MS Excel программын боломжууд
• Хүснэгтийн нүдэнд төрөл бүрийн форматын өөрчлөлт хийх боломжтой. Текстийг хэвтээ босоогоор бичиж болохоос гадна хэдэн градусын налуугаар бичихийг тохируулж өгч болно.
• Хүснэгтэнд хүссэн функцээ ашиглан тооцоо хийж болно. Функц, томъёо ашиглан бодолт хийсэн бол тухайн нүдэн дэх бодолтыг бусад нүдэнд давтан гүйцэтгэхгүйгээр хуулж болно.
• Хэрэглэгчийн цуваа үүсгэж хүснэгтийн нүднүүдийг хүссэн утгаар дүүргэж болно.
• Өгөгдлийг хуулахдаа тоон утга, томъёо, хэлбэр загвар гэх мэт сонгосон объектийг хуулж болно.
• Өгөгдлийг эрэмблэх, хэрэгтэй мэдээллээ шүүж хэруулах, ялгаатай мөрүүдийн хувьд дэд нийлбэр олох боломжтой.
• Хэвлэгдэх мужийг тогтоож өгч болно. Их хэмжээний хүснэгттэй ажиллаж байх үед хэвлэгдэх шаардлагтай мэдээлийг тодорхойлж, хэвлэх үйдлийг шууд гүйцэтгэснээр зарим нэг тохируулга хийхээс таныг чөлөөлж өгдөг.
• Нэг файлд хадгалагдах ялгаатай хүснэгтүүдийн тоог нэмж хасаж, нэрийг өөрчилж болно.
• Хүснэгтүүдийг нэгтгэж хураангуйлан эмхтгэсэн хүснэгт үүсгэж болно.
• Төрөл бүрийн график диаграмм зурах, диаграммыг сольж өөрчилж засвар оруулах замаар хүснэгтэн дэх өгөгдлийг ойлгомжтойгоор дүрсэлж үзүүлэх боломжтой.
 
1.1. Хүснэгт ашиглах нь
Ажлын хуудас дээр байрлах өгөгдөлүүд дээр тооцоолол анализ хийхэд хялбар байдаг. Тэрхүү өгөгдөлүүд бүгд гэж нэрлэгдэх дөрвөлжинд байрлана. Уг нүднүүд дээр томъёо ашиглан үйлдэл хийхэд их тохиромжтой байдаг.Томъёо ашигласанаар та цаг хугацаа хэмнэхээс гадна тоон өгөдлүүд дээр алдаагүй ажиллах бололцоотой болно. Тэр тоон өгөгдлүүд тань санхүүгийн, статистикийн, он сар өдөртэй холбоотой гэх мэт олон төрөл байж болно. Ажлын хуудасыг мөн диаграмм гаргахад өргөн ашиглана. Харин Microsoft Excel 2003 нь танд хөдөлгөөнт диаграмм санал болгож байгаагаараа өмнөх хувилбаруудаас давуу юм. Энэ програм дээр жагсаалт үүсгэхэд бусад програмыг бодвол илүү хялбар байдаг. Маш олон төрлийн жагсаалт үүсгэж болно. Тэдгээрийг түргэн хругацаанд эмхлэж цэгцлэх чадвартай. 
1.2. Хэрэгсэлийн мөр, цэс
Microsoft Excel-ийн хэрэглэгчийн интерфрес буюухарагдах байдал, уг програмтай холбогдох хэрэгсэл цэсний талаар тайлбарлая. Microsoft Excel програмын хамгийн дээд хэсэгт Title bar буюу гарчгийн мөр байрлана. Гарчгийн мөр таныг ямар програм, ямар файл нээж ажиллаж байгааг харуулдаг.  
Энд Book1 гэж байгаа нь бид ямар нэг хадгалах үйлдэл хийгээгүй шинэ файл дээр ажиллаж байгааг харуулж байна.
Гарчгийн мөрний доод хэсэгт Menu Bar буюу цэсний мөр байрлана
Уг цэсийн мөр нь Excel-тэй холбогдох боломжит бүхий л тохиргоо, үйлдлүүд, командуудыг агуулсан байдаг. Цэсийн анх дарахад цэс маань бүрэн хэмжээгээр харагддаггүй. Зарим нэг команднь нууцлагдсан байдаг. Тухайн цэсэн дээр хулганын заагчийг удаан хугацаагаар байлгахад өөрөө бүтэн хэмжээгээр нээгдэнэ. Энэ нь юунд зориулагдсан байдаг вэ гэвэл хамгийн их хэрэглэгддэг олон дахин ашиглагддаг командуудыг эхэнд нь байрлуулаад бусад олон дахин хэрэглэгддэггүй кхмандыг нууцалж байдагт оршино. Энэ нь Office програм нь хир автоматжсаныг харуулж байна. Нэг цэсийг бүрэн хэмжээгээр нээсэн тохиолдолд бусад цэсүүд нь мөн бүтэн хэмжээгээр нээгдсэн байдаг. 
Цэсийн мөрний доод талд хэрэгсэлийн мөр буюу Toolbar байрлана.
 Тухайн хэрэгсэлийн мөр нь таны байнга ашиглах боломжтой командыг гарын дор байрлуулсанд давуу тал нь оршдог. Энд шинээр файл үүсгэх, өмнө нь хадгалсан файлаа нээх, файл хадгалах, хэвлэх, эрэмбэлэлт хий, томъёо оруулах, фонд сонгох үсгийн хэмжээг өөрчлөх зэрэг төрөл бүрийн командууд хэрэгсэлийн мөрөнд агуулагдана. Эхний (дээд) хэрэгсэлийн мөр нь стандарт (Standart toolbar) хэрэгсэлийн мөр. Түүний доор байрлах нь хэлбэржүүлэлтийн (Formatting toolbar) хэрэгсэлийн мөр гэж нэрлэгддэг. Энэ хоёр хэрэгсэлийн мөрийг олон олон хэрэглэгч хэрэглэдэг болохоор Excel програм нь анхны утгаар нь гаргаж тавьдаг. Хэрэгсэлийн мөрийн төгсгөлд байрлах доош чиглэсэн сумтай товчлуур дээр дарахад тухайн хэрэгсэлийн мөрийн харагдахгүй байгаа командууд жижиг цэсэнд нээгдэж харагддаг. Эндээс ямар нэг командыг хэрэглэхэд хэрэгсэлийн мөрөнд байнга харагдаж байхаар автоматаар тохируулагдана. Хэрэгсэлийн мөрийн урд байрлах 4 цэгтэй хэсэгээс курсоороор барьж зөөж өөртөө хэрэглэхэд хялбараар байрлуулж болдог.
Хэрэгсэлийн мөрийг Tools цэсний Cusomize… командаар өөрчлөх боломжтой.
Эндээс Excel програмд байдаг хэрэгсэлийн мөрийг харагдуулах эс харагдуулах мөн шинээр хэрэгсэлийн мөр үүсгэх (New…), үндсэн хэлбэрт нь оруулах (Reset…) зэрэг үйлдлийг хийж өгдөг. Идэвхитэй байгаа хэрэгсэлийн мөрийн урд √ тэмдэг тавигдсан байдаг.
Хэрэв та ямар ч хамаагүй хэрэгсэлийн мөртэй шууд холбогдохыг хүсвэл Цэсийн мөрний баруун талд байгаа хоосон хэсэг дээр Хулганын заагчийг байрлуулаад баруун талын товчийг дарах хэрэгтэй. Ингэхэд хэрэгсэлийн мөрийг нээх хаах боломжийг олгодог жижиг цэс нээгдэнэ.
 
Эндээс гаргаж ирэх гэж байгаа хэрэгсэлийн нэрийн өмнөх хэрэгсэлийн мөрийн тэмдэглэгээг хийж өгнө. Ингэхэд ажлын талбар дээр хэрэгсэл гарч ирнэ. Гарсан хэрэгсэлийн гарчгийн хэсэг дээр нь курсороо байрлуулан чирч байрлуулах газраа аваачиж тавина. Уг хэрэгсэлийг харагдахгүй болгохыг хүсвэл цэсний мөрөн дээр буруун товчоо даран дээрх цэсийг гаргаж ирээд хэрэгсэлийн өмнөх урд талын тэмдэглэгээг авах хэрэгтэй.
Хэрэгсэлийн мөрний доод хэсэгт томъёоны мөр (Formulabar) байрлана.
 G12 гэж харагдаж байгаа хэсгийг Name Box гэдэг. Энд Excel програмын ажлын хуудсанд ямар нүд идэвхитэй байгааг харуулдаг. Түүний ар талдбайгаа хэсэг нь томъёо бичих талбар байрлана.
Дэлгэцийн зүүн доод хэсэгт байрлахсум бүхий товчоор ажлын хуудаснуудын хооронд шилждэг. Түүний баруун талд байрлах tab цэсээр мөн ажлын хуудас хооронд шилждэг.
Excel програм нь анхны утгаараа 3 Sheet  буюу ажлын хуудастай байдаг. Нэг ажлын хуудасанд 256 багана 65536 мөр байдаг. 256х65536=16777216 нүд байна. 
  1.3. Хуудас дотор шилжих
Ажлын хуудас дотор шилжихдээ комьютерийн гар хулганыг ашигладаг боловч гарын хялбаршуулсан товч буюу Shotcut ашиглавал хүснэгтийн хоорондхурдан шилжих боломтой болдог. Энэ тухай бичихээс өмнө идэвхитэй нүд гэж юу болохыг тайлбарлая. Хүснэгтийн идэвхитэй мөр гэдэг нь идэвхитэй багана болон мөрний огтлолцолд байрлах нүдийг хэлдэг. Хэрэгсэлийн мөрний доор NameBox-д идэвхитэй мөрний нэр харагдаж байдаг. Хүснэгтийн нүдийг идэвхижүүлэх нэг арга бол тухайн нүдийг хулганаар дарах явдал. Мөн гар дээр байрлах сумтай товчийг ашиглан шилжиж болно. PageUp болон PageDown товчийг ашиглан илүү хурдан шилжилт хийж болно. Харин гар дээрээс Alt+PageUp товчны тусламжтай баганын дагуу зүүн тийш Alt+PageDown товчоор баганын дагуу баруун тийш шилжинэ. Ажлын талбарын хаана ч байсан гар дээрээс Ctrl+Home товчийг дарахад А1 нүдэн дээр буцаж ирнэ. үүнээс гадна компьютерийн гар дээр байх Scroll Lock товчийг дарсанаар идэвхитэй нүдний нэрийг өөрчлөхгүйгээр хуудасны дагуу, баганын шилжилт хийдэг. Дахин дарахад идэвхигүй болно.
Өгөгдөл хэрхэн тэмдэглэж идэвхижүүлэх тухай үзье
Ингэхийн тулд файл нээнэ.  
 
Хэрэглэгч уг өгөгдлөөс тэмдэглэж авахыг хүсвэл тухайн нүдэн дээр хулганын курсороор дарна. Тэгэхэд томъёоны мөр дээр тухайн нүдний утга бас харагдана. Олон өгөгдлийг зэрэг тэмдэглэх шаардлагатай бол Хулганы зүүн талын товчийг дараастай нь чирч тэмдэглэж болно. Ингэж тэмдэглэхийг Range буюу шугаман байдлаар тэмдэглэх гэдэг. Тэмдэглэсэн хэсэгтээ хэлбэрүүлэлтийг хийж болно. Өөр өөр нүдэнд дэх тэмдэглэгээс хийхийн тулд Ctrl товчийг дарж байгаад хулганааын заагчаар тэмдэглэнэ. Хуудас хооронд байгаа нүдийг ч ингэж тэмдэглэж болно. Ихэнх програм дээр чмар нэг зүйлийг тэмдэглээд өөр зүйлийг тэмдэглэхэдөмнөх тэмдэглэгээ нь алга болдог. Excel програии дээр бол тэмдэглэгээ нь хэвээр байдаг. Мөн Edit цэсний GoTo гэсэн командыг өгнө. Гарах цонхонд өөрсдийн тэмдэглэхийг хүссэн нүднийхээ дугаар нэрийг өгч болохоос гадна гарч ирсэн цонхны доод хэсэгт байрлах special товчийг дараад гарах жагсаалтаас сонгож өгөгдлийг төрөлөөр нь тэмдэглэж болно. Жишээ нь тухайн баримтанл байгаа бүх сануулгыг тэмдэглэхийг хүсвэл comments, тогтмол тоог тэмдэглэхийн тулд Constants, хоосон зайг тэмдэглэх –Blanks, бүх томъёог Formulas гэсэн нүдийг идэвхийжүүлээд доторнь байгаа өгөгдлүүдээс сонгож болно.    
1.4. Тусламж авах
Excel програм нь бусад програмын адил тусламжийн мэдээлэлээр хангагдсан байдаг. Дэлгцийн баруун талдбайрлах Taskpan ажлын цонх байдаг. Энэ ажлын цонх нь шинээр файл нээх үед гарч ирдэг. Мөн тусламжийн мэдээлэлээр хангахад бэлэн байдаг цонх юм. Уг цонхны Microsoft Office Online хэсэгт Microsoft фирмийн интернэт дэх вэб сайттай холбож тухайн севэр дээрх төрөл бүрийн тусламжийн мэдээлэлийг авахад зориулагддаг. Хайлт хийхдээ Search for хэсэгт хайх зүйлээ бичээд enter товчийг дарах буюу эсвэл баруун талднь байрлах ногоон өнгийн товчийг дарна. Таны бичсэн үгтэй холбоотой мэдээлэлийг гарган ирнэ. Гэхдээ энэ нь зөвхөн интернэтээс олсон мэдээлэл гэдгийг анхаараарай.     
Өөрсдийн компьютерээс мэдээлэл хайхын тулд  search хэсэгийг нээж Offline Help сонголтыг хийнэ. Энэ сонголтыг хийсний дараа тухайн үгтэй холбоотой мэдээлэлийг excel програмаас өөрөөс нь хайна. Энэ хоёр хайлт нь ижил төстэй мэдээлийг гаргаж өгөх боловч интернэтээс хайсан мэдээлэл нь илүү их цар хүрээтэй байдаг. 
Ангилал: MS Office Excel | Үзсэн: 1609 | Нийтэлсэн: Мастер_Дөк | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz