Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Дөрөвүгээр cap » 18 » Домэйн нэр, хостинг сервер гэж юу вэ?
8:57 PM
Домэйн нэр, хостинг сервер гэж юу вэ?
Domain name - Домэйн нэр гэдэг нь Интернет дээр байрлаж буй веб сайтуудыг олоход тусладаг интернет хаяг юм. Жишээлбэл Дусал сайт руу орохын тулд www.dusal.net гэдэг хаягаар хандана. Үүнийг веб хөтчийнхөө хаягийн хэсэгт бичихэд веб хөтөч тань таньд Дусал веб сайтыг нээж харуулдаг.
Домэйн нэр нь тодотгол+цэг+нэр+өргөтгөл гэсэн бүтэцтэй байдаг. нэр+цэг+өргөтгөл гэсэн бүтэц нь үндсэн домэйн нэр болох ба түүн дотор суб домэйн нэрнүүд нь орлуулалт+цэг+нэр+цэг+өргөтгөл гэсэн хэлбэртэй байна. Жишээлбэл dusal.net гэсэн домэйн нэр нь үндсэн сайт руу оруулдаг бол. forum.dusal.net нэт суб домэйн нэр (subdomain name) нь Дусал сайтын хэлэлцүүлэг рүү хөтөлдөг.
Харин нэр бол тухайн веб сайтыг илэрхийлэх, веб сайтын эзний сонгосон үг, үсгүүдийн нийлбэр байна.
Өргөтгөл нь тухайн веб сайтын агуулгыг илэрхийлэх ба мөн ямар улсынх гэдгийг илэрхийлж болно.
Жишээлбэл: .com - commercial, .net - network, .biz - бизнес, .org - organization г.м. илүү...
mn - mongolia (Монгол), jp - japan (Япон), ru - russia (Орос) г.м Мөн энэ 2 хэлбэр хавсарсан 3-р шатлалын домэйн нэр байж болдог. Жишээ нь:  .com + .jp  = .co.jp , .net + uk = .ne.uk г.м.

Web server - Веб сервер - Веб сайт нь ямар нэгэн тусгай серверийн програмуудыг суулгасан байнгын асаалттай компьютер дээр байрлах бөгөөд тухайн компьютер нь IP хаягтай байх ба (Internet Protocol Address) түүнийг нь домэйн нэртэй холбосноор тухайн веб сайтыг үзэх боломжтой болдог юм. Үүнийг ямар ч компьютер дээр тохируулан хийх боломжтой боловч найдвартай ажиллагаа, аюулгүй байдал, 24 цаг 365 хоног асаалттай байлгаж веб сайтдаа зочдоо хүлээж авч байхын тулд найдвартай ажиллагаа бүхий веб сервер хэрэгтэй байдаг.

DNS (Domain Name System) & NS (name server) - Интернетэд ямар нэг компьютер, төхөөрөмжийг IP хаягаар нь олдог. Серверийг ч мөн адил. Харин нэрийг бичихэд түүний IP хаяг руу холбож өгдөг системийг Домэйн нэрийн систем гэх ба үүнийг Нэрийн серверүүд гэгдэх серверүүд гүйцэтгэдэг. Та домэйн нэр худалдан авсан өөрийн веб сайтад холбохдоо энэхүү нэрийн серверт тохиргоо хийж холбох хэрэгтэй байдаг.

Web hosting - Веб хостинг, Hosting server - Хостинг сервер
гэдэг нь вебийг интернетэд байрлуулах веб серверээр хангах үйлчилгээ юм. Та веб хостинг үзүүлэгч компаниас сервер дээр нь тодорхой хэмжээний зайг худалдаж аван, веб сайтыг байрлуулж, домэйн нэр холбон тохируулснаар веб сайт нь бусдад харагдах боломжтой болдог.
Хостинг серверүүд нь дотроо
  • Free (үнэгүй) - Олон үнэгүй хостинг серверүүд байдаг. Зарим нь хүмүүсийн хуудсууд дээр сурталчилгаа харуулдаг бол, зарим нь хязгаарлалт тавиад түүнээс нь хэтэрвэл нэмэлт төлбөр төлөх замаар шийдсэн байдаг. Жишээ нь: http://www.000webhost.com/
  • Shared (хуваасан) - Нэг веб сервер дээр олон үйлчлүүлэгчийн веб сайтуудыг байрлуулдаг. Сул тал нь аюулгүй байдал болон хамт байрлаж байгаа веб сайтуудын хэт ачааллаас болж бусад сайтуудын ажиллагаа доголдож болно. Жишээлбэл 2000мб RAM-тай сервер бол тэнд байрлаж буй бүх сайтууд энэ хэмжээг хуваан хэрэглэнэ гэсэн үг. Shared server-т ихэвчлэн маш олон тооны веб сайтуудыг хамт байрлуулдаг. Ойролцоогоор 200-300 веб сайт нэг компьютер дээр байрлах нь элбэг.
  • Virtual Private Server (VPC) - Хийсвэр хувийн сервер - Shared серверийн адил нэг компьютер дээр хэд хэдэн сайт байрлах боловч хийсвэрээр тус тусд нь сервер мэт зохицуулдаг бөгөөд сайтууд нь хоорондоо хамааралгүй ажиллана. Жишээлбэл 2000мб RAM-тай серверт 4 VPS серверийг 500мб RAM-тайгаар үүсгэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ нэг серверийг 4 хүн л эзэмшинэ. Таны хувьд ганцаараа эзэмшиж байгаа учир Dedicated сервертэй ерөнхийдөө төстэй болно.
  • Dedicated Server - Зориулсан сервер. Энэ нь хамгийн үнэтэй бөгөөд маш том, эсвэл олон сайтуудыг байрлуулахад зориулагдсан. Та нэг сервер компьютерийг дан ганцаар эзэмшинэ гэсэн үг юм.
гэсэн олон хэлбэртэй байдаг. Үүнээс веб сайт байрлуулагч нь өөрийн сайтын ачаалал, эдийн засгийн боломждоо тааруулан сонголтоо хийдэг.

Мөн сүүлийн үед хостингийн өөр нэг хэлбэр болох блог үйлчилгээнүүд нь домэйн нэр холбон веб сайт болгон ашиглах боломжуудыг олгодог болсон.





Эх сурвалж http://dusal.blogmn.net
Ангилал: Комьпютер түүний тухай | Үзсэн: 1084 | Нийтэлсэн: Захирал_Mongoloo | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 10
Зочин: 10
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz