Онлайн бизнесийн хувьд Домайн нэр маш чухал. Бичихэд, санахад,
хэрэглэхэд амар нэр сайтын амжилтын үндэс болдог билээ. Тийм ч учраас
домайн нэрнүүдийн төлөө ихээхэн хэмжээний мөнгө үрэхэд хүрдэг биз.
Ингээд дэлхийд хамгийн үнэтэй зарагдсан домайн нэрнүүдийг танилцуулья.
1.Insure.com: $16 сая
2009 онд энэ домайн нэрийг QuinStreet хэмээх
онлайнаар маркетинг, технолонгийн үйлчилгээ үзүүлдэг компани 16 сая
доллараар худалдан авсан байна. Ингээд дараа нь вэбсайт цааш өргөжсөөр
машин, амьдралын, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ мөн үзүүлдэг болжээ.
2.Sex.com: $14 сая
match.com н үүсгэн байгуулагч Gery Kremen 2004 онд
энэ домайныг худалдан авж хадгалж байгаад 2006 онд 14 сая доллараар
худалдсан байна.
3.Fund.com: $9.99 сая
2008 онд Fund.com ыг 9.99 сая доллараар зарсан байна. Домайныг
хөрөнгө оруулалтын сангууд болоод тэдний талаарх мэргэжилтнүүдийн
зөвлөгөөг өгөхөд ашиглаж байна.
4.Porn.com: $9.5 сая
Ennii zurag oruulj bolku all!! :D
2007 онд 9.5 сая доллараар зарагджээ.
5.Business.com: $7.5 сая
Домайныг 1999 онд Walt Disney Internet Group болон Sky Dayton ы өмнөх
ерөнхийлөгч Jake Winebaum худалдан авсанаар бизнесийн байгууллагуудын
лавлахаар ашиглаж байв. Харин 2007 онд Yellow Pages сайтыг бүхлээр нь
худалдаж авжээ.
6.Diamond.com: $7.5 сая
2006 онд анх домайныг Ice.com худалдан авч байсан юм. Сайт онлайнаар үнэт эдлэл худалдаадаг билээ.
7.Beer.com: $7 сая
Домайныг 2004 онд 7 сая доллараар заржээ. Өнөөдөр сайтад пивотой холбогдсон сайтууд байрладаг.
8.Israel.com: $5.88 сая
2004 онд сайтыг 46 настай Joel Noel Friedman 5.88 сая доллараар
худалдан авсан байна. Тэрээр сайтыг ашиг олоход хэрэглэхийг хүсээгүй,
гагцхүү өөр нэгэн этгээд хэрэггүй зүйлд ашиглах вий гэж эмээснээс
худалдан авсан гэжээ.
9.Casino.com: $5.5 сая
2003 онд 5.5 сая доллараар зарагджээ.
10.Toys.com: $5.1 сая
2009 онд 5.1 сая доллараар зарагдсан байна.
|