Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Гуравдүгээр cap » 1 » Цуврал онигоо 9
9:13 AM
Цуврал онигоо 9

Найр ид дундаа…
-Света, чи хуурай винонд дуртай юу?
-Найруулаад өгвөл ууя л даа…

-Би жорлонд ормоор байна
-Хүндээр үү?
-Үгүй ээ, ихээр…

-Танай рестораны хутга яагаад ийм мохоо байгаа юм?
-Манайд хүмүүс голдуу архи уух л гэж орж ирдэг юм.
-Нэгдүгээрт, хоол идэх хүмүүс бараг байдаггүй гэсэн үг. Хоёрдугаарт согтуу хүмүүст хурц хутгаар үйлчилж болдоггүй юм аа.

Дарга:
-Намайг гараараа даллавал хурдан ир гэж байна гэж ойлгоорой! Цэрэг:
-Намайг толгой сэгсэрч байвал ирэхгүй гэж байна гэж ойлгоорой!

-Байна уу, таны захиалсан машиныг бид одоо аваад очлоо.
-Юун машин?
-Ланд-105!
-Юу??
-Та өчигдөр манайд урьдчилгаа 60 хувийг төлсөн байна шүү дээ. Эр утсаа гараараа таглан:
-Хөгшөөн, хөөө хөгшөөн!!! Эхнэр:
-Юу гээд байгаа юм бэ, муу архичин!!!
-Би архичин биш юм байна аа, би өчигдөр, мөнгөөрөө архи уугаагүй, машинаа захиалчихсан байна ш дээ… хэмээн хашгиран дэвхэцлээ…

Шинээр ажилд орсон худалдагчид, дэлгүүрийн дарга зэмлэл хүлээлгэж байна:
-Та хүнтэй буруу харьцаж байна. Яг хүссэн бараа нь байхгүй ч гэсэн адил төстай барааг нь санал болгож бай. Жишээ нь хэн нэгэн худалдан авагч, балын харандаа асуухад тэр нь байхгүй бол
"-Гэхдээ манайд өнгийн харандаа, фломастер байна ш дээ” гэж хариулж бай.
-За дарга аа. Төдөлгүй даргын өрөөнд нэгэн худалдан авагч уурсан орж ирэв:
-Танай худалдагч чинь тэнэг юм уу, хаашаа юм!
-Яаж байна?
-Намайг жорлонгийн цаас байна уу гэсэн чинь,
"-Байхгүй ээ, гэхдээ бичгийн цаас, өнгийн цаас, цавуутай цаас, зүлгүүртэй цаас байна ш дээ” гэж хариулж байх юм!!!

Далайн шуурга болж байна. Сандарсан нэгэн зорчигч, хөлгийн ахмадын өрөөнд гүйн орж ирэв.
-Ахмад аа, хамгийн ойрхон газар хүртэл хэдэн км вэ? Ахмад тайвнаар:
-2 км. Зорчигч:
-Чигээрээ юу, зүүн тийшээ юу, баруун тийшээ юу? Ахмад:
-Доошоо доошоо…

Халамцуу эр:
-Эмч ээ, миний юу… нөгөө юу гэдэг билээ … өвдөөд…
-Хаана байдаг юу вэ?
-… нурууны төгсгөлд… байдаг чинь юу билээ…
-Бөгс үү?
-Тийм байх аа, гээд толгойгоо заажээ.

Нэг эр нөгөөдөө:
-Чи надад 100 төгрөг зээлээч, би гэртээ хэтэвчээ мартчихаж.
-Тэг тэг. Маргааш нь.
-Би чамд өртэй байх аа?
-Тийм ээ.
-Чи надад 400 төгрөг зээлээч, би маргааш 500 болгоод өгчихье.
-Тэг тэг. Нөгөөдөр нь.
-Би чамд өртэй байх аа?
-Тийм.
-Чи надад 500 төгрөг зээлээч. Маргааш би 1000 болгоод өгчихье.
-Тэг тэг. 3 хоногийн дараа.
-Би чамд өртэй байх аа?
-Тийм.
-Чи надад 4000 төгрөг зээлээч, би маргааш 5000 болгоод өгчихье.
-Тэг тэг. 5 хоногийн дараа:
-Би чамд өртэй байх
-Үгүй ээ үгүй. Ямар ч өргүй!

-Чи надад яг Пушкин шиг харагдаад байх юм.
-Буржгар уу?
-Үгүй ээ, буудчихмаар байна.

-Чи сонссон уу, зоопарк хаагдаад 7 хонож байгаа гэсэн.
-Яасан гэнэ?
-Заан нь үхсэн юм байх аа.
-Тэгээд гашуудаж байгаа юм уу?
-Үгүй ээ, идэж байгаа гэсэн…

Диваажингийн хаалган дээр Америкийн агаарын цэргийн хувцастай хэдэн цэрэг ирэв. Хаалгач:
-За хаанаас ирэв?
-Бид Югославын ардчиллыг хамгаалж агаарын дайралт хийх үеэр Милошевичийн хүчнийхэнд алуулчихлаа. Хаалгач:
-Түр хүлээж байгаарай. Хаалгач хэдэн хором утсаар ярьснаа:
-Муусайн худалчид цаашаа. Би сая Америкийн Ерөнхийлөгч рүү ярьлаа. Дайралтын үеэр нэг ч америк цэрэг үхээгүй гэж байна!

Сэтгүүлч Аврах албаны ажилтнаас ярилцлага авч байна:
-Таны ажлын хамгийн хэцүү нь?
-Эрэгтэй хүн аврах. Аврахгүй бол үхчихнэ. Авраад хиймэл амьсгал хийхэд сэргэнгүүтээ зодож алчих гээд байдаг.

-Хөөө, охион, чамайг хүмүүс хөөрхөн охин гэдэг үү?
-Үгүй.
-Ямар муухай шударга амьтад вэ!

Нэг өвгөн, Лам дээр ирэв.
-Ламбагуй минь, та надад ганцхан юм хэлж өгч хайрла. Би 70 настай. Миний 18 настай эхнэр хүүхэд төрүүллээ. Миний насан дээр ийм юм байж болох уу?
Лам:
-Би танд нэг түүх ярьж өгье. Би нэг удаа ууланд ганцаараа явж байсан чинь гэнэт над руу бар дайрдаг юм. Тэгэхээр нь таягаа аваад өөдөөс нь чиглүүлээд "Пүн” гээд л буудчихсан чинь үхээд өгсөн шүү…
-Танд Бурхан л тусалж дээ.
-Яг ч бас тийм биш ээ. Ард маань жинхэнэ буутай анчин зогсож байсан юм билээ…

-Танай хулгана чинь өчигдөр манай хашаанд орж ирээд манай нохойд бариулчихсан.
-Тэр чинь хургана биш муур шүү дээ.
-Манай нохой л тэгж бодсон гэсэн шүү дээ…

Хөдөөний зам дээр хоёр эр машинд гар өргөн зогсож байна. Ганц нэг машин явах боловч тэр хоёрыг авсангүй. Тэгтэл ачааны машины руль барьсан нэг эр "давхиж” ирээд амаараа тоормозлон ар руугаа зааж суу гэв. Мань хоёр мэдрэл муутай "жолооч”-оос айж:
-Зүгээр зүгээр, бид хоёр өөр машинд суучихъя. Нөгөө "жолооч” өврөөсөө гар буу гаргаж ирэн, "-Суу” хэмээн хашгирав. Айсан хоёр суусан дүр үзүүлэв. "Жолооч” рулиэ хөдөлгөн "давхиж” өгөв. Нөгөө хоёр араас нь даган гүйнэ. Хэдэн км гүйснээ зогсов.
-Энд замын цагдаагийн хэсэг байдаг юм. Би үнэмлэхгүй учраас тэр эрдэнэшишийн талбайгаар тойроод очно. Та хоёр алхаад очиж бай. Хэцүү "жолоо”-чоос салсан хоёр эр, замын цагдаа дээр ирэн, эрдэнэшишийн талбайгаар нэг солиотой эр ачааны машины руль барин гүйж яваа тухай хэлэв. Замын цагдаа:
-Тэрийг чинь бид эрж байгаа юм, алив суу хэдүүлээ эрж олноо гээд мотоциклын гар гаргаж ирэв. Солиотой цагдаагаас айсан хоёр эр:
-Бид хоёр их яарч явна гэвэл цагдаа автомат гаргаж ирэн:
-Суу хэмээн тушаав. Тэр хоёр "мотоциклын ард суун” давхиж өглөө… Жаахан гүйж байтал цагдаа эргэж харан нэгийг нь загнав:
-Чи чинь мотоцикл дээр сууж яваагаа мэдэж байна уу, наад өвдгөө нугла. Мань эр өвдгөө нугалан гүйж байхдаа эргэж харан нөгөө нөхөртөө:
"-Хоёулаа ачааны тэргэн дээрээ сууж явсан бол амар байж дээ” хэмээн шивнэлээ…

-Чи хаана ажилладаг вэ?
-Хаана ч ажилладаггүй.
-Тэгээд юу хийдэг юм?
-Юу ч хийдэггүй.
-Ямар сайхан ажил вэ!
-Сайхан нь ч сайхан л даа, даанч өрсөлдөгч олонтой!

-Алив гараа өг. Би чамайг мэргэлээдэхье. … Чи ч энтеровирусээр өвчилж үхэх хүн байна даа.
-Та яаж мэдэв?
-Ийм бохир гартай юм чинь тэгэлгүй яахав дээ.

Нэг залуу эр, лам дээр ирэв:
-Лам гуай, би эхнэртэйгээ өдөрт 15 удаа загас наадуулдаг, энэ нүгэл үү?
-Хүнд худлаа хэлнэ гэдэг чинь л нүгэл дээ…

Үүрэн тел.оператор руу нэг хүн утасдаж байна.
-Байна уу, би rap утсаа аягатай кофенд унагачихлаа, чанарт нь нөлөөлөх үү?
-Нэг их нөлөөлөхгүй, гэхдээ тэр кофег уух хэрэггүй биз дээ.

Нэг залуу:
-Би ямар гоё охинтой найз болсон гээч, тэгээд баяраа чамтай хуваалцах гэж ирлээ. Нөгөө залуу:
-Хуваалцъя л даа, аваад ир!

 

Ангилал: Онигоо | Үзсэн: 978 | Нийтэлсэн: Харилцаа_Шидтэн | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz