Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Гуравдүгээр cap » 1 » Цуврал онигоо 8
9:05 AM
Цуврал онигоо 8
Нэгэн тамирчин хаданд авирч байтал ангалын ирмэгээс нэг гараараа барьж нөгөө гараараа ном барин уншиж байгаа Йогтой таарав. Тамирчин түүнтэй зэрэщэж очоод:
-Йог хүмүүс бүхнийг чаддаг гэсэн, үнэн үү, хэмээн асуувал: Йог, хаднаас барьж байсан гараа тавьж номын хуудсаа эргүүлэнгээ:
-Худлаа, худлаа, гэлээ…

Анх удаа шүхрээр буух гэж байгаа тамирчдын онгоц хөөрөв. Тэднийг харж байсан хоёр дасгалжуулагчийн нэг нь:
-Аргагүй дээ, сандраад байх шиг байна. Нөгөө дасгалжуулагч:
-Чи царайгаар нь мэдэв үү?
-Үгүй ээ, үнэрээр нь…

Гурван эр вагонд сууж купендээ ганц юм задлан сууна. Нэг нь явж нөгөө хоёр нь гаргаж өгч байгаа ажээ. Галт тэрэг хөдлөх дохио өгөв. Явж буй эр:
-За за, би явлаа, сайн сууж байгаарай. (Купенээс гарч вагоноос буув) Үдэж буй хоёр:
-За за, сайн яваарай. (Вагон хөдлөв)…

Бурхан багшийг Диваажиндаа сууж байтал Дэлхийгээс нэгэн эрдэмтэн морилж ирэн эрдэм мэдлэгтэй хэмээн гайхуулан ярив:
-Бурхан багш минь та бидэнд баяр хүргэж болно шүү, бид Дэлхий дээр юу ч үгүйгээс амьд биетийг бий болгож чаддаг болсон!
-Сайн

Ажилчин:
-Дарга аа, миний цалинг нэмэхгүй бол надыг их олон газар сонирхоод болохоо байлаа…
-За ямар ямар байгууллагууд байна?
-Орон сууцны контор, телефон холбооны газар, дулааны шугам сүлжээний газар…

-Байна уу, та дөнгөж сая надад өөрийнхөө зургийг явуулжээ…
-Өө яана аа, уучлаарай, би санамсаргүй товчийг нь дарчихаж.
-Болгоомжтой байхад яадаг юм. Тэгээд ч дүүшинд орж байхдаа зургаа дарж байж, утсаа норгоод эвдчихвэл яана…

Жаахан хүүхэд өргөсөн эх автобусны урд хаалгаар орж ирэв. Жолооч:
-Та яасан хөөрхөн хүүхэлдэйтэй юм бэ?

Жолоочийн үгэнд гомдсон эмэгтэй уурлан суудалд суув. Тэгээд хажуу дахь хүндээ:
-Энэ жолооч намайг доромжиллоо… Нөгөө хүн нь:
-Та очоод зад хэрэлдчихээд ир. Би таны сармагчинг барьж байя…

Доктор Ватсон, Шерлок Холмс-д:
-Ноён Холмс, өглөөний мэнд! Холмс:
-Доктор Ватсон та шөнөжин порно кино үзээ юу?
-Та яаж мэдэв ээ?
-Энэ амархаан, нэгдүгээрт таны нүд улайчихаж, хоёрдугаарт манайд порногоос өөр кино байхгүй шүү дээ.

Хоёр эмэгтэй амралтнаас буцаж явна:
-Манай нөхөр намайг амралтанд завхайрвал ална гэсэн.
-Тэгээд?
-Би ч алуулсааан, алуулсан…

Залуу одон орон судлаач:
-Багш аа, Азарганы ордыг яагаад урьд нь Гүүний орд гэж нэрлэдэг байсан юм бэ?
-Тэр ордыг нзэгдэх үеийн дуран авай, азарга гүү хоёрыг ялгааг олж харах хэмжээнд хүрээгүй байсан юм аа…

Оршуулгын цуваа хөдөлж байна… Тэр орчны хүмүүс эмгэнэн өнгөрнө… Тэгтэл нэг хүүхэд цувааны араас хашгиран гүйлээ!!!
-Аав аа, аав аа… та яагаад намайг орхиод явж байгаа юм бэ, аав аа, аав аа, би тантай хамт явна аа… Тэгтэл шарил ачсан машины жолооч хаалга онгойлгон:
-Витя, гэртээ байж бай, аав нь дараа чамайг дагуулж явна аа… хэмээн хашгирлаа…

Нэгэн хөгшин, асрамжийн газар байдаг найз хөгшнөө эргэж ирэв…
-Өө энд сайхан байна аа, бие биеэ их сайхан хүндэлж дууддаг юм байна, Тэр Вика гээд 80 хүрч байгаа, эмч байсан авгайг байгаа юм, бид түүнийг
-Эмч ээ л гэж дууддаг. Тэнд сууж байгаа өвгөн багш байсан юм гэсэн, бид түүнийг Багш аа л гэдэг. Намайг ч гэсэн дээ, 30 жил эр хүний өвөрт ороогүй амьтныг, өчигдөр нэг өвгөн,
-Хөөе муу янхан, гэж дуудсан ч гэсэн, сайхан л сонсогдож байна лээ шүү…

Эхнэр:
-Та өөрөө тэнэг! Хадам эх:
-Үгүй, чи өөрөө тэнэг! Хүргэн:
-За маргаад яахав, та хоёр хоёулаа зөв…

Эм тахианаас сурвалжлагч:
-Танд юу тохиолдоод их баясгалантай байгаа юм бэ?
-Нууц.
-Таны ойрын зорилт?
-7 кг өндөг гаргах. Эр тахианаас:
-Танд юу тохиолдоод уруу царайлаа вэ?
-Нууц,
-Таны ойрын зорилт юу байна?
-Страусыг хамрыг хага цохих!

Абстракт зураач үзэсгэлэн гаргаж бүтээлээ танилцуулж байна:
-Энэ манай эхнэрийн хөрөг… Энэ миний хөрөг…Нэгэн үзэгч:
-Та хоёр арай хүүхэдгүй биз дээ.

Нэг эр тахиа худалдаж авахаар зах дээр явж байна. Тэгтэл нэг грузин, бараг өөр шигээ том тахиа зарж байхтай таарав.
-Таны наад тахиа чинь тэгээд эм тахиа гишгэж чадах уу?
-Чадахаар барах уу, наадах чинь хонь гишгэнэ, үнээ гишгэнэ, гүүн дээр мордоно, бүр сүүлдээ өчигдөр над руу дайраад… ав ав,

Зарц, хөршийндөө ирэв:
-Мистер Жонс, танайд саад болж хуцдаг байсан нохойгоо буудаад алчихлаа гэж хэлүүлж байна. Хөрш:
-Их сайн байна, одоо охиноо хордуулах юм уу эсвэл төгөлдөр хуурыг нь шатаавал сайн байна гээд хэлчих.

-Чи Пауло Коэльо-г уншсан уу?
-Үгүй.
-Арай ч дээ…
-Чи өөрөө уншсан юм уу?
-Би түрүүлж асуусан шүү!

Симфони оркестр тоглож байна. Удирдаач сүүлийн дохио өгч хөгжимчид нэгэн зэрэг дуусав. Харин контрбасс "Бум бум бум…” гэсээр дуусгав. Контрбассын хөгжимчин, хөлсөө арчингаа:
-Ёох, арай л гэж нэг юм гүйцлээ…

Залуу /сэтгэл нь зовсон байдалтай/ найз бүсгүйдээ хэлж байна:
-Уучлаарай… би чамайг… мартчихжээ…
-Чи тэгээд намайг бүр мартахаар шийдээ юу???
-Үгүй ээ, юу… би нэрийг чинь мартчихаж!

-Онгоц худалдаж авах мөнгөтэй болох юм сан.
-Юу, машин ч үгүй байж юун их юм боддог юм!
-Үгүй ээ, үгүй. Зүгээр л тийм их мөнгөтэй болох юм сан…

Захирал, нарийн бичгийн даргаар орохоор ирсэн хүүхэнтэй ярилцлага хийж байгаад бөгсийг нь базаад аваад тас алгадуулав. Захирал:
-Чи чинь ажлын туршлагатай л гээд байгаагүй бил үү.

Машинтай хоёр хүүхэн гэрлэн дохион дээр нэгэн жиптэй зэрэгцэн ирж зогсов. Жип дотор байгаа эр эм хоёр эхнэр нөхөр хоёр бололтой гэнэ. Гэнэт нэг хүүхэн нь жип барьж яваа эрийн зүг гар нүдээр дохиж занган инээмсэглэв… Гэрлэн дохио өнгөрсний дараа нөгөө нь асуув:
-Чи саяны хүнийг таньдаг юм уу?
-Үгүй үгүй. Гэхдээ муусайн эрчүүд зүгээргүй л байж таараа. Эхнэртээ алуулаг л даа.

Хоёр анчин нэг галуу алаад хувааж авч чадсангүй. Нэг нь санал гаргав:
-Хоёулаа нэг нэгнийгээ үсэртэл нь шанаадъя, тэгээд хэн хурдан боссон нь галуугаа авъя.
-За тэгье. Нэг нь эхлээд шанаа өгөв. Нөгөөх нь 15 минут хэвтэж байгаад босож ирэв. Тэгээд:
-Одоо миний ээлж! Нөгөө нь:
-Чи галуугаа ав аа…

Ресторанд. Үйлчлэгч ирэв. Эр, үйлчлэгчид нэг доллар сарвайн:
-Та надад юу зөвлөх вэ, хэмээвэл, Үйлчлэгч:
-Эндээс зайлсан нь дээр байх л гэж хэлье дээ.

Дарга, ажилтныхаа өрөөнд хашгиран орж ирэв:
-Ажил хийж байхдаа тамхи татаж болохгүй гэж хичнээн хэлдэг юм бэ!!! Ажилтан:
-Хэн ажил хийсэн юм!
-Петя, чиний царай чинь дэрний уутнаас цагаан болжээ…
-Та юу хэлэх гээ вэ, Василий Иванович?
-Чамайг дэрнийхээ уутыг угаах болжээ гэж хэлж байгаа юм!

-Байна уу, Гал команд уу? Гэрт гал гараад… эргэн тойрон гал…
-Та хаана байгаа юм?
-Гэр дотроо байна аа… хурдан зөвлөгөө өгөөч…
-Танайд дезодорант бий юу?
-Байлгүй яахав.
-Түүнийгээ гал руу битгий цацаарай…

Ангилал: Онигоо | Үзсэн: 1409 | Нийтэлсэн: Харилцаа_Шидтэн | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz