Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Гуравдүгээр cap » 1 » Цуврал онигоо 13
9:37 AM
Цуврал онигоо 13

-Хоёулаа цээжээр шатар тоглох уу?
-Тэгье.
-Хүү Е4
-Морь Н6
-Морь ЕЗ
-Хэзээ морь тэгж нүүж байсан юм?
-Нүүдгийм!
-Үгүй.
-Тийм!
-Би шатраа нураачихсан шүү, өөрөө хураагаарай…

-Сайн байна уу, би танайд ажилд орох гэсэн юм.
-Тэг тэг, ямар ажилд ормоор байна?
-Менежер.
-За тэг. Танилц, энэ манай ахлах менежер” Иван. Ахлах гэснээс та хэдэн настай билээ?
-36-тай.
-Өө, тэгвэл та ахлах менежер болох юм байна…

Нэг эр бааранд жаахан хүүтэйгээ орж ирэв. Үйлчлэгч
-Яасан хөөрхөн хүү вэ.. хэд вэ? /насыг асуув/ Аав:
-Ганц хүндагаас илүү уудаггүй юм аа…

Нэг настай эр автобусны араас гүйсээр орж ирэв. Тоосонд . гүйсэн эр орж ирэнгүүтээ найтааж бас унгачихаад санаа нь зовсондоо буцаад буучихав. Нэг зорчигч:
-Хм, муухай санаатай хог…

Нэг эр элсэн цөлөөр нохойгоо хөтлөн явна. Ус ундгүй ядарч унадагийн даваан дээр нэгэн тосгон таарав. Тэр хүмүүсээс:
-Энэ ямар газар вэ? хэмээн асуув.
-Энэ диваажин.
-Ус ууж болох уу?
-Диваажин юм чинь бүх юм чөлөөтэй, бас хангалттай.
-Миний нохойд идэх юм олдох болов уу?
-Диваажинд нохой орж болохгүй ээ… Эр нохойгоо хөтөлсөөр тосгоныг тойрон цааш явав. Тэгтэл бас нэг тосгон таарав. Эр асуув:
-Энэ ямар газар вэ?
-Энэ диваажин.
-Нохой бид хоёрт идэж уух юм олдох болов уу?
-Диваажин юм чинь бүх юм олдоно. Та хоёр энд цадталаа идэж ууж болно.
-Тэгвэл яагаад түрүүчийн тосгоныг хүмүүс бас Диваажин гээд байсан юм бэ?
-Тэр чинь Диваажин биш, Там байсан юм. Хэрвээ та нохойгоо орхиод өөрөө тийшээ орсон бол Тамд очих байсан. Харин хүнд үед нөхрөө орхиогүй учраас та жинхэнэ Диваажинд ирлээ…

-Өнөөдөр хяналтын ажил авна.
-Багш аа, тооны машин хэрэглэж болох уу?
-Болно оо.
-Аа, транспортир?
-Болно оо. За хяналтын ажлын сэдвээ бичээрэй. "17 дугаар зууны үеийн оросын түүх”

Нэг хүүхэн казино тоглож байна. 23 дээр бооцоо тавьж хожив. Дахиад 23 дээр тавьж хожив. Ийм байдлаар 3 удаа хожив. Энэ байдлыг ажигласан казиногийн
захиргааныхан ирэв:
-Та үнэхээр азтай юм, та яагаад зөвхөн 23 гэсэн тоог сонгоод байгаа юм?
-Би танай хотод 7 дугаартай нислэгээр ирсэн. Зочид буудлын 7 номерийн өрөөнд буусан. Танай руу 7 дугаартай таксигаар ирсэн.
-Тэгээд яагаад 23-ыг сонгосон юм?
-Гурван 7 чинь 23 биз дээ???

Сурагч охин:
-Ээж ээ надад амьтны дотор эрхтэний лавлах толь аваад өг л дөө.
-Надад тийм их мөнгө алга аа…
-Тэгвэл надад хулгана алаад өг.

Залуу хосууд:
-Хоёулаа…Бүсгүй:
-Хурим болтол болохгүй ээ…
-Тэр болтол эдгэчихнэ ш дээ… /хувилбар: "Хурим болооч үү, үгүй ч үү…/

Хоёр эр хуурамч найман мянгатын дэвсгэрт хийв. Нэг нь: .
-Би яваад задлуулчихаад ирье. Төдөлгүй ирэв.
-За яав задлуулав уу?
-2ш дөрвөн мянгатаар задлуулчихлаа.

Шинэ бодлогууд

Лифт

-Пилочета хотод нэгэн сонин байшин байдаг гэнэ. Нэгдүгээр давхарт нь ердөө хоёрхон айл, дээшлэх тусам айлын тоо хоёр дахин нэмэгддэг аж. Энэ байшингийн цахилгаан шатны хамгийн олон дарагддаг товч хэдэн давхрынх вэ?

Хэцүү асуулт

-Ямар хүн энэ асуултанд ямар ч хариулт хэлдэггүй вэ?

Толгойгүй хүн

Өрөөнд байгаа хүн толгойгүй байж болох уу?

Нохойны хурд

-Сүүлэндээ уясан хонхны чимээг сонсохгүйн тулд нохой ямар хурдаар гүйх ёстой вэ?

Түрүүчийн дугаарт нийтлэгдсэн бодлогын хариунууд

Гурван эхнэр

Вагоны купед гурван хүүхэн энэ тэр ойр зуурын юм ярьсаар сүүлдээ эр нөхрүүд үнэнч биш тухай ярьж эхлэв. Нэг нь:
-Манай нөхөр өнөө шөнө хаана л хонож байгаа бол доо, аягүй бол нэг хүүхнийд л очиж хонож байгаа даа. Хоёр дахь нь:
-Манай хар ч гэсэн хаана хонож байгаа нь бүү мэд ээ… Гурав дахь нь:
-Би бол нөхрөө хаана байгааг сайн мэдэж байна, гэлээ.

Асуулт:
Гурав дахь эхнэрийн нөхөр хаана байгаа вэ?

Хариулт:
Гурав дахь эхнэр бэлэвсэн эхнэр байжээ. Зарим уншигчид "З дахь эхнэрийн нөхөр нь шоронд байгаа” гэсэн хариулт ирүүлсэнийг тооцож болох юм.

 

Ангилал: Онигоо | Үзсэн: 1020 | Нийтэлсэн: Харилцаа_Шидтэн | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz