Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Гуравдүгээр cap » 1 » Цуврал онигоо 11
9:25 AM
Цуврал онигоо 11

Шинэ байранд нүүж орсон найзындаа. Зочин:
-Энэ юу дуугараад байна? Танайх хулганатай юм уу даа? Байрны эзэд:
-Үгүй ээ, манай доод айлын залуу ёотон идэж байгаа юм.

Компаний захирлууд "Бие биедээ баярхах” уулзалт хийж байна… Нэг захиралын тойруулж тамхилсан хөөрөг буцаж ирсэнгүй… Хөөргөө алдсан захирал:
-Би та нарыг арай ч ийм цагаандаа гарсан хулгайчид гэж бодохгүй байна. Би одоо гэрэл унтраагаад асаана. Энэ хооронд хөөргийг минь энд тавиарай, гээд даалингий нь ширээний голд тавив. Гэрэл унтраад асахад даалин байхгүй болсон байв…

Зочин гэрийн эзэгтэйн өгсөн буузыг "цохиж” өгч байна. Гэрийн эзэн:
-Бууз сайхан байна уу?
-Сайхнаар барах уу, би эхнийх дээр нь сууж байна.

Бүсгүй:
-Хөөө тийм үү, та тэгээд жирийн хоригдлоос шоронгийн дарга болтлоо дэвшсэн юм үү?

Нэг бүсгүй нөгөөгөөс:
-Чи бананд дуртай юу?
-Идэхэд бол онцгүй л юм билээ…

Грузин эрээс:
-Хамгийн гоё шувуу?
-Бүргэд.
-Яагаад?
-Хамар нь гоё…

Хартай нөхөр, эхнэртээ томилолтоор явлаа гэж хэлээд "харанхуй өрөөндөө” нуугдчихав. Шөнө болов…
"-Аяар аяар… наад хөлөө… одоо эвтэйхэн байна… би түлхлээ шүү…” Нөхөр өрөөндөө сэмхэн орж ирвэл, эхнэр нь унтаж байх бөгөөд төгөлдөр хуурыг нь хулгайч нар аваад явсан байлаа.

Усан онгоц хуваариасаа өмнө төрөлх хотдоо ирэв. Нэг усан цэрэг гэртээ иртэл балконоор нь нэг эр гаран зугтав. Усан цэрэгт хөөгдсөн эр хотын цэцэрлэг рүү зугтан баахан эрэгтэй хүмүүсийн хөшөөний дунд ороод хөшөө шиг зогсчихов. Тэгтэл хажуугийн хөшөө:
-Чи наад оймсоо тайлахгүй бол бид бүгдээрээ баригдана шүү, гэлээ…

Педерсон ажлаасаа арай эрт ирэн сахлын тонгоргоо ирлэн сууна. Эхнэр нь:
-Чи юу хийгээд байгаа юм бэ?
-Тэр орон дороос цухуйж байгаа гутал эзэнгүй бол сахлаа хусъя даа…

Хижээл эр гэртээ ортол нэг нүцгэн Залуу гутал хувцсаа тэвэрсээр зөрөөд гүйн гарав. Эр үглэнэ:
-Хм, одоогийн энэ залуучуудийг ээ, баярлалаа ч байхгүй, баяртай ч байхгүй…

Эр, эхнэрийнхээ нууц амрагт:
-Хэрвээ би намын гишүүн биш байсан бол эрүүг чинь хуга цохих байсан юм, гар… зайл!!! Нууц амраг
"-Нам мандтугай” гэж хашгирсаар гүйн гарав…

Чапаев Петька хоёр олон жилийн дараа уулзав. Петька Ролс-ройс унаж, ягаан пиджак өмсөж бохь зажилжээ. Харин Васил Ваныч явган, хувцас тааруу ч бас л бохь зажилжээ. Петька:
-Та юу хийж байна даа?
-Муу ах нь оймс л угааж байна даа…Петька Чапаев нар хөгжмийн салаанд алба хааж байна. Тэдний салаа гол гатлав. Петька морин хийлэн дээрээ сууж хөвөөд гатгав. Түүнээс асууна:
-Чапаев хаана байна?
-Тэр, төгөлдөр хуураа түрээд ирж яваа… Чапаев:
-Анка хаана байна? Петька:
-Наркозтой унтаж байгаа…
-Наркозыг нь дүүжлээд Анка-г над дээр!!! Чапаев:
-Петька, хоёр дахь өдрийн 9 цагт хуралтай гээд зарлал гаргаадах. Төдөлгүй Петька эргээд ирэв.
-Василий Иванович, вторник (мягмар гариг) гэж бичдэг юм уу, вторнек гэж бичдэг юм уу?
-Мэдэхгүй ээ, толь бичгээс харахгүй юу. Маргааш нь "Лхагва гаригийн урьд өдрийн 9 цагаас хуралтай” гэсэн зар гарсан байв. Чапаев, Петькаг дуудав.
-Чи толь бичиг дээр вторник гэж олоогүй юм уу?
-Ф үсэг дээр зөндөө хайсан. Фторник гэж ч алга, фторнек гэж ч алга байхаар нь аргаа бараад Лхагва гаригийн урд өдөр гээд биччихсэн юм…

Цэрэг:
-Ийм цайг яаж хүнд өгдөг байна аа. Ахлагч:
-Би уугаад л байгаа биз дээ. Цэрэг:
-Би хүнд гэж байна шүү! Ахлагч:
-Наад сумнуудаа надад бүгдийг нь өг. Цэрэг:
-Та надад буцааж өгөх юм уу?
-Өгнө өө, өгнө. Алив бүгдийг нь… Дууссан уу?
-Ганцхан үлдсэн.
-Тэр ганцыгаа ч өг.
-Өгөхгүй ээ.
-Яаж байгаа юм?
-Хэрвээ та, миний сумнуудыг эргүүлж өгөхгүй бол надад хэрэг болно!

Цэрэг, ахлагчдаа хандав.
-Нөхөр ахлагч аа, би найз бүсгүйгээ нэг эргэчихээд ирье, хэд хоногийн чөлөө өгөөч.
-Би хүртэл найз бүсгүй дээрээ очихгүй байхад чи очоод байхдаа яадаг юм?
-Та бол дарга учраас таны найз бүсгүйг хүн болгон харж, хайрлаж хамгаалж байгаа, харин минийхийг бол үгүй… (Хувилбар)

Цэрэг, ахлагчдаа хандав.
-Нөхөр ахлагч аа, би найз бүсгүйгээ нэг эргэчихээд ирье, хэд хоногийн чөлөө өгөөч. Ахлагч;
-Чи найз бүсгүйгээ эх орноосоо дээгүүр тавьж байна уу?
-Үгүй ээ, нөхөр ахлагч аа, эх орныг бол сая сая эрчүүд хамгаалж байна, харин миний найз бүсгүйг бол надаас өөр хэн хамгаалах билээ дээ..

Дэлхийн шилдэг уран бодлогуу

Шинэ бодлого

Гурван эхнэр

Вагоны купед гурван хүүхэн энэ тэр ойр зуурын юм ярьсаар сүүлдээ эр нөхрүүд үнэнч биш тухай ярьж эхлэв. Нэг нь:
-Манай нөхөр өнөө шөнө хаана л хонож байгаа бол доо, аягүй бол нэг хүүхнийд л очиж хонож байгаа даа. Хоёр дахь нь:
-Манай хар ч гэсэн хаана хонож байгаа нь бүү мэд ээ… Гурав дахь нь:
-Би бол нөхрөө хаана байгааг сайн мэдэж байна, гэлээ.

Асуулт:

Гурав дахь эхнэрийн нөхөр хаана байгаа вэ?
Түрүүчийн дугаарт нийтлэгдсэн бодлогын хариу

50 бакс

Банкны менежер харих замдаа 50 долларын дэвсгэрт олжээ. Дараа казино тоглоход дугаар нь хэрэг болох байх хэмээн дугаарыг нь тогтоогоод халаасандаа хийв. Түүнийг гэртээ харьтал эхнэр нь махны дэлгүүрийн худалдагчаас 50 долларын нэхэмжлэх ирсэн тухай хэлж. Менежер нөгөө 50 доллараа эхнэртээ өгчээ. Эхнэр нь маргааш нь нөгөө 50 долларыг махны худалдагчид, тэрбээр үхрийн мах авдаг фермертээ, фермер нэгэн дэлгүүрийн худалдагчид, худалдагч дэлгүүрийнхээ цэвэрлэгчид цалинг нь өгөхдөө нөгөө 50 долларыг оролцуулан өгчээ. Харин цэвэрлэгч уг дэвсгэртийг бусад дэвсгэртүүдийн хамт банкин дахь хадгаламжиндаа өгөхөөр ирэв. Кассны мөнгө хүлээн авагч, цэвэрлэгч эмэгтэйн авчирсан мөнгөнүүдээс 50 долларын нэг дэвсгэрт хуурамч болохыг илрүүлж уг дэвсгэртийг менежертээ (анх уг дэвсгэртийг олсон менежер) аваачиж үзүүлэв. Менежер уг дэвсгэртийн дугаарыг харан таньж, халааснаасаа 50 доллар гарган мөнгө тоологчид өгч хуурамч 50 долларыг устгахыг хүсэв. Мөнгө тоологч жаахан гайхсанаа, менежерийн өгсөн мөнгийг цэвэрлэгчийн хадгаламжид хүлээн авч хуурамч дэвсгэртийг устгалд оруулав…
Асуулт: Дээрх гүйлгээнүүдээс хэн нь хохирсон бэ?
Хариулт: Хэдийгээр дээрх гүйлгээнүүд бүгд хүчингүй боловч менежер махныхаа мөнгийг жинхэнэ мөнгөөр төлснөөр хэн ч хохиролгүй үлдсэн байна.

 

 

Ангилал: Онигоо | Үзсэн: 1033 | Нийтэлсэн: Харилцаа_Шидтэн | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz