Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Дөрөвүгээр cap » 9 » Би тийм биш Харин та? [Зэмлэл]
8:08 PM
Би тийм биш Харин та? [Зэмлэл]

Би тийм биш Харин та?[Зэмлэл]

Ай ард түмэн минь болиоч !!!
Сүү зарах хүн сүүндээ ус жаахан нэмээд аривжуулчих, алт мөнгөн эдлэлийн инж дархан алт, мөнгө хайлуулахдаа тун ялимгүй тунгаар цэнгээр гууль юм уу цайр холиод, эзнийг нь мэхэлчих, ер аливаа юм худалдаалах хүн жигнүүрийн жингийн туухайд төмөр соронзон наалдуулчих, тэр ч байтугай бууз, хуушуур зэргийг гурилын цаана мах багатай будаа ногоо гээд элдэв зүйлийг холиод хачирлачих, ер өөрт ашигтай, өрөөлд гарзтай булихай бузрыг хийхээс сийхгүй, бусдыг хонжих, монжих хомголзуур сэтгэлтэй хүн яасан олон болоо вэ? Одоо цагт!

              Хүний юманд хүйтэн цэвдэг ханддаг, хүний юмаас илүү харж билүү долоодог ,хүний сайныг бус мууг хардаг, өөрөөс дээшхид атаархдаг, доошхийг доромжилдог, урьд Монгол хүнд байгаагүй цээртэй бүхэн өдгөө байна, байх байхдаа бүр хүн бүрд шүү!!!
             Монгол хүн чанарын мүс "хайлж", Монголчууд хүнээ барж гүйцэж байна, бурхан минь!!! Цөөхүүлээ бид чинь бие биеээ мэрж мөлжөөд байвал, дээшээ гарсан нэгнийгээ татаж унагаад байвал яаах билээ? Даргыг сонинд "буудаж" дардаг,,, авъяас билэгтнийг архиар "шагнаж" дардаг ёс суртахуун ноёлоо юу гэлтэй.
             Эм худалдах энэрэнгүй үйлстэн ханиад томуу дэгдэж, хүн өвдөөсэй гэж хүсэх, барьцаат зээлийн эзэн хүний үнэтэй эдийг өчүүхэн үнээр үнэлж авчихаад, эзэн нь битгий ирж аваасай гэж бодох, авто засварын ажилчид цас орж хальтраа гулгаа үүсч, зам тээвэрийн осол аваар гараасай гэж санах, мод, нүүрс зараачин нь шуурга болж, тэнгэр муухайрч хүйтрээсээ гэж тэнгэрийг царайчлах, ном үзээчин шавь багш битгий эрээсэй, хичээл битгий ороосой гэж горьдох зэргээр өөрийн төлөө, хар амиа хоохойлж байвал бусдын ажил үйл, хэрэг явдал бүтэх үгүй нь хамаагүй болжээ,
             Одоох нийгэмд "би үхэхээр  чи үх, гэсэн ёс суртахуун ноёлж байна.
              Тухайн үедээ наймаагаарч юм уу, аль эсвэл ямар нэг юмаар нөхрөө монжиж \этгээд үг\  өчүүхэн хонжоогоор баяжих гэдэг донтой хүн ямагт хүнийг хонжих хожихыг боддог, миний л хэрэг бүтж байвал түүний хэрэг баларсанч надад падгүй, хажуу лангууны бараа зарагдаад өөрийн бараа зарагдахгүй байвал хор шар нь хөдөлж, түүнд атаархах, жөтөөрхөх гэх мэт аль муу сэтгэлийг үүсгэх болжээ.
              Атаа, хорсол, муу санаа, мунхаг үйлдэл цөм хомголзох сэтгэлээс үүсэлтэй агаад энэ нь хүний мүс чанарыг муутгаж, хүн бус"хүнэнцэр" -үүдийг төрүүлж байна.
              Хүнийг мэхэлж, залихай булихайгаар олсон мөнгө, ашиг эцэсдээ эзэндээ хор болдогыг Монгол ардын ухаанаар "Эд ихэдвэл эзнээ хорлоно","Олзны бага амттай","Гэнэт цадах гэдсэнд цөвтэй,гэнэт баяжих аминд халтай", "Баян хүн баартай" гэх мэт онч тэргэн үгээр сануулан сургасныг санагтун........    
  
                                                                                                                   Зохиолч: Ч.Тэмүүлэл
                                                                                                                                   
2011.04.09                                                                                           temuulel21@yahoo.com          
Ангилал: Мэдээ мэдээлэл | Үзсэн: 1675 | Нийтэлсэн: Зохицуулагч_Ghost | Үнэлгээ: 1.0/1
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz