|
Үндсэн хуудас » 2011 » Гуравдүгээр cap » 19 » AutoCAD 20 удаа төржээ
9:08 PM AutoCAD 20 удаа төржээ |
График дизайны хөгжилд хамгаас үнэтэй хувь нэмэр оруулсан хал үзэж
халуун чулуу долоосон хөгшин цэрэг болох AutoDesk компани саяхан 20
насны ойн баяраа тэмдэглэжээ. Гэхдээ энэ бол компанийн нас биш юм байна.
Харин тэдний гол програм хангамжийн шинээр төрсөн тоо нь гэнэ. 1982
оноос эхлэн AutoCAD програм нь 2D хэмжээст орон зайд архитектур,
инженерийн төрөл бүрийн шийдлүүд, зураг төслийг боловсруулахад
ашиглагдаж ирсэн түүхтэй. Харин өнгөрсөн жил 2006 хувилбар нь гарч
ирснээр тэрээр 20 дахиа төрсөн нь тэр ажээ.
AutoDesk нь 1985 онд нийтэд уг програмыг санал болгосон гэдэг. Гэтэл
үнэн хэрэг дээрээ 3-н жилийн өмнө боловсруулагдсан байсан гэдэг.
Тэгэхээр өнөөгийн гигант програмууд хэрхэн зовж байж нийтийн хүртээл
болсон нь бага сага ойлгогдож байгаа биз ээ. Түүнээс хойш 20-н хэдэн
жилийн турш өсөж хөгжиж байгаа нь дан програмын хувьд агуу түүх гэж
ойлгож болно. "80-аад оны сүүл үед Unix системд AutoCAD-ын 9 дэх
хувилбарыг нь би ашигладаг байлаа" гэж Калифорни мужид байрлах Laser
Custom Designs компанийн механикийн инженер Jay Pheng сонирхуулж байна.
"Харин өнөөдөр би 2004 хувилбарыг нь хэрэглэдэг" гэж нэмж хэлэв. Ер нь
дунджаар жилд нэг шинэ хувилбар гаргадаг байсан болж таарч байна.
Тэгэхээр өнөөгийн AutoCAD хичнээн сүрхий, мундаг, хөгжлийн олон үе шатыг
туулсан болохыг төсөөлж болохоор байна. Ингэж олон төрсөн ийм том
хэмжээний програм өөр байхгүй юм. "Дэлхийн хэмжээний програм болохын
тулд хүнд замыг туулсан гэдэг нь тодорхой. Тэгээд ч иймэрхүү мэргэжлийн
програмууд олон хүний хүсэл сонирхолд нийцэхийн сацуу тэдний өдөр тутмын
хүнд хүчир шаардлагуудыг биелүүлэх шаардлагатай болдог. Иймээс л шинэ
шинэ хувилбарууд гардаг юм даа" гэж Autodesk-ийн ахлах гүйцэтгэлийн
хэлтсийн дарга Carl Bass өгүүлж байна. "Хамгийн гол нь AutoCAD анх гарч
байсныгаа бодвол өнөөдөр маш олон янзын зорилгоор ашиглагдаж байгаа юм."
"Түүнийг анх барилгын зураг төсөл, автомашины дизайн гаргах зэрэгт л
хэрэглэдэг байлаа. Тэгвэл өнөөдөр үйлдвэрлэлийн бүх салбарт, барилгын
бүх салбарт, шинжлэх ухааны салбарууд, график дизайн, хүүхэлдэйн кино,
видео тоглоом гээд л ашиглахгүй салбар гэж үгүй болж. Хамгийн сүүлд би
дизайнерууд хувцасны загвар гаргахдаа ашиглаж байгааг мэдээд тун их
гайхахын сацуу их баярласан шүү" гэж Bass хэлж байна. Энэ програмын
түүх нь бараг л компьютерийн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг харуулж
чадах юм. Хамгийн анх CP/M платформд зориулагдан гарч байсан бол DOS
гарахад бас л өөрчлөгдөж байв. "90-ээд оны үеэр бид 15 платформд
зориулан зэрэг гаргаж байлаа шүү дээ. Ямар аймшигтай байсан гэж санана.
Энэ бол 15 дахин их ажил нэмж хийнэ гэсэн үг юм. Асар их зүгшрүүлэлт,
алдаа, гацалтыг шийдэх хэрэгтэй болж байсан юм. Тэр үед DOS, Windows
зэрэг нь одоогийнх шигээ хүчээ олоогүй байсан үе шүү дээ. Харин одоо бол
AutoCAD маань анх гарч байсан хувилбараасаа 40 дахин томорсон боловч
ганцхан Windows үйлдлийн систем дээр ажилладаг болсон байна." гэж Bass
хэлэв. "AutoDesk компанийн хаяг дээр бусад үйлдлийн систем дээр
ажилладаг болгож өгөөч гэсэн хүсэлт ирдэг ч бид ингэж өөрчлөх тухай
бодсон юм алга байна" гэж өгүүлэв. Сонирхуулж хэлэхэд Jay Pheng нь
Au¬toCAD дээр объектуудыг бүтээдэг гэнэ. Түүний бүтээсний хэлбэрийн
дагуу CNC машин (computerized numerical control machine) ямар нэгэн
зүйлийг лазераар зүсдэг гэнэ. AutoCAD-ын ердөө 30 гаруй хувийг л би
ашигладаг байх гэж тэрээр төсөөлж байгаа юм. Програм хэт үнэтэй байдаг,
иймээс миний боломжид таарсан хялбархан бүтэцтэй бас хямдхан байгаасай
гэж хүсдэг хэмээн тэрээр хэлж байна. Харин харамсалтай нь AutoDesk-ийн
түшмэл Bass үүнийг боломжгүй хүсэлт хэмээжээ. "Бидэнд тохиолдлын
хэрэглэгчдэд зориулсан LT гэсэн хувилбар бий л дээ. Гэхдээ profession¬al
гэх мэтийн гол хувилбаруудаа ийм болгох бодол огтхон ч байхгүй." "Бидэнд
2 удаа маш хэцүү үе тохиолдож байсан. Эхнийх нь 90-ээд оны эхэн үед
програмаа шинэчлэн сайжруулж байхад тохиолдсон. Бид саад тотгор
тохиолдоно гэдгийг тооцоолж байсан боловч тийм хэцүү байна гэж ёстой
бодоогүй шүү. Асар том барилгын архитектурыг тэр чигт нь шинээр босгох
шиг л юм болсон доо. Асар их цаг хугацаа, хүч хөдөлмөр, нерв
зарцуулагдсан юм. 2 дахь нь хэдхэн жилийн өмнө өрнөсөн интернэтийн
давлагааны үед болсон. Тэр үед хүмүүс бүгд л интернэт гээд ухаанаа алдах
шахсан шүү дээ. Энэ байдал ноднингоос гайгүй болсон." гэж Bass ний
нуугүй хэлэв. Gartner фирмийн ахлах шинжээч Sha¬ron Tan "AutoCAD
програм ийм олон жилийн турш амьд байхаар барахгүй жил тутам шинэчлэгдэн
сайжирч байгаа нь түүний даян дэлхийг бүрхсэн үнэнч хэрэглэгчидтэй нь
холбоотой" гэж шууд хэлж байна. "Түүний хэрэглэгчдээс гадна AutoCAD-ын
алдарт DWG файлын форматтай чухал үүрэг гүйцэтгэсэн юм. AutoCAD-ын
энэхүү үндсэн файлын форматыг өөр програмын формат руу хөрвүүлэх
оролдлогууд амжилтгүй болж байсан. Иймээс нэгэнт үүсгэсэн хуучны DWG
файлаа нээж ажиллахын тулд Auto¬CAD-ыг сонгохоос өөр замгүй байсан юм." AutoDesk
компани нь маш ашигтай ажиллаж байгаа нь нийтэд тодорхой байна. 2005
оны эхний хагаст 356 сая долларын орлого олсон гэж санхүүгийн баримтдаа
тэмдэглэжээ. Энэ компани зах зээл дээр хамгаас ашигтай ажиллаж байгаа
компаниудын сайн жишээний нэг юм. Тэрээр зах зээл дэх өөрийн хүчирхэг
байр суурийг улам бэхжүүлэх, хэрэглэгчдийнхээ тоог улам нэмэгдүүлэхийг
хүсэж байгаа нь тодорхой. Шинэ хувилбаруудаасаа гадна хуучны
хувилбаруудаа амжилттай зараад байж чаддаг нь эдний хамгийн сонирхолтой
чадвар юм. Тэдний хувьцаа өнгөрсөн онд AUD$640-оос AUD$880 доллар болон
өсжээ. Санхүүгийн зах зээл өндөр хөгжсөн оронд хувьцаа ингэж өсөх нь
тэрхүү компанийн байр суурь, ашиг орлогыг юу юунаас илүү илэрхийлж чадах
юм. Ер нь энэ нь өөрөө маш том сурталчилгаа, маркетингийн чухал алхам
бололтой. Иймээс ч Bass "Бидэнд ирэх онд маркетингийг хөгжүүлэхэд мөнгө
зарцуулах шаардлагагүй боллоо" гэж хэлсэн байх. AutoCAD програмыг
нийт 6 сая хэрэглэгч хэрэглэж байгаа боловч эдгээр нь LT болон
Professional хувилбаруудын нийт тоо юм. Өнөөдөр AutoDesk компани
AutoCAD-аас гадна хэд хэдэн тооны програм хангамж болон тэдний
сайжруулалтуудыг (up¬date) гаргаж байгаагаа зарлаж байна: - Revit
Building 8 нь өмнөх хувилбаруудад байсан бүхий л алдаа дутагдлуудыг
боломжийн хирээр засаж сайжруулсан, DWF форматын объектод хэрэглэгчийн
үүсгэсэн, системийн хооронд илэрдэг байсан согогийг автоматаар илрүүлэн
засах технологийг суулгасан байна. - Buzzsaw үйлчилгээ нь project
portfo¬lio-г сайжруулсан байна. Харилцаа холбоо, sharing буюу хувааж
эзэмших, ажиллах явцад төслийн мэдээллийг ажиглаж хянах нэмэлт
боломжуудыг оруулжээ. - 3D design software Inventor 10 нь цаг хэмнэх зориулалттай "over-en¬gineering"-д саад болох боломжтой болжээ. -
Architectural Desktop 2006 (Уран барилгын харагдац 2006) програмд
Project Standards хэмээгдэх боломж нэмэгджээ. Стилийн тодорхойлолт,
харуулах тохиргоо зэргийг дэмжих, синхрон хийх чадвартай юм байна.
Түүнчлэн үүсгэсэн баримтаа design Web format (DWF) руу хөрвүүлэх хялбар
боломжийг суулгажээ. - Building Systems 2006 нь маш нягт дизайн
гаргах боломж, инженерийн дизайны өгөгдөл рүү хялбархнаар хандах, DWF
гэх мэт 3-дагч програм хангамжууд руу хялбар байдлаар экспортлох
боломжуудыг тус тус нэмжээ.
Эх сурвалж www.kt.mn
|
Ангилал: Мэдээ мэдээлэл |
Үзсэн: 1408 |
Нийтэлсэн: Захирал_Mongoloo
| Үнэлгээ: 0.0/0 |
|
|
|
|
Сайтын админ |
|
Статус |
» Гишүүдийн мэдээлэл Нийт гишүүд: 263 Энэ сард: 0 Энэ 7 хоногт: 0 Өчигдөр: 0 Өнөөдөр: 0 » Сайтад: Сайтын эзэн: 1 Хянагч админ: 2 >
Нийт: 3 Зочин: 3 Гишүүн: 0 |
|