Үндсэн хуудас » 2011 » Гуравдүгээр cap » 19 » Adobe Creative suite гэж юу вэ?
11:03 PM
Adobe Creative suite гэж юу вэ?
Adobe CS гээд нэр томьёг та хаа
нэгтээ сонсож л байсан байх.Компьютер графикийн чиглэлээр сурдаг бидний
хамгийн ойр байдаг багц програмуудын нэг юм.Энэхүү багцийн талаар тийм
тийм ийм ийм юм хийдэг гэж онолдохгүй оюутан хүний үгээр л та бүхэнд
танилцуулах гэж хичээе.Энэхүү нийтлэлийг бичих болсон шалтгаан нь юу
гэхээр саяхан 2010 оны 4 сарын 12 нд худалдаанд гарсан будаг нь ч
арилаагүй байгаа шив шинэхэн 5 дахь багц нь гарсан билээ.
Adobe
компани компьютер графикийн чиглэлээр гаргадаг маш олон төрлийн
програмуудийг багцлан Creative suite буюу CS багц нь саяхан 5
хувилбарынхаа нээлтийг хийлээ.Мандаак ч бас юугаараа дутхав
хэхэ.Блогтооо бас CS5 -ийнхаа нээлтийг хийх гээд энэхүү нийтлэлийг бичиж
сууна .Adobe гээд морины нэр юм шиг байна л эээ. Creative suite
Бүтээлч цуглуулга гэж би хувьдаа орчуулаад байгаан.Хүмүүс өөр өөр хэлэх
нь их бий.Энэхүү багцанд нь 4 төрөлд хуваан үнэн нь өөр өөр байдаг. •
Design Premium Мэдээж та хэвлэлийн эх бэлтгэл зураг зурдаг уран
бүтээлч бол энэ хувилбар байхад л хангалттай. Мөн энэхүү салбарыг
сонирходог бол шүү дээ. • Web Premium Нэрнээс ихэнхдээ хараад ойлгож байгаа биз.Веб –д юу л хэрэгтэй байна. Тэдгээрт зориулсан багц • Production Premium Видео үйлдвэрлэгчийн цогц багц видео хийхэд юу хэрэгтэй байна түүнийг л энэ багц олгодог. •
Master collection Энэ бол жинхэнэ мэргэжлийнхэнд зориулсан бүх
програм хангамжууд нь нэг дор багцлан Master collection гэж нэрлэдэг.
Хамгийн үнэтэй хамгийн гоё багц нь юм. Ингэж багцаа ангиллаж
бичдэг нь ямар учиртай гэхээр над мэтийн мөнгөггүй нөхдүүд бол шууд л
торрентооос үнэгүй крекдсэн /хуурамч/ хувилбарыг нь л олж авна. Авах
авахдаа хамгийн супер нь Master collection – ийг нь авна шүү дээ. За
миний тохиолдолд ийм ядах юмгүй ингээд болоо. Бүдүүлэг гэдэг нь
мэдээжийн асуудал. Энэ програмыг авах мөнгөөрөө би 3 жилийн
сургалтын төлбөрөө төлж мэргэжлийн дипломтой болсон нь дээр байх.Ажил
дээр гараад худалдаж авах ухамсар сууна гэж найдаж байгаа хэхэ. Гадны
орнуудад чухам яадаг вэ. Үнэхээр энэ програмыг тухайн хэрэглэх
салбартаа л авна.Мэдээж үнэ нь янз болохоор тэгдэг ч магад гэхдээ энэ
мөнгөний асуудал бол яав ч биш л дээ. 3,000 доллар бол гадны оронд
дундаж л өртөг байх. Дизайн л гаргадаг хүн видео чиглэлийн юм хийдэг
програмтай багцаар ч юу хийх билээ. Энэхүү багцууд ч бас давхар
мэргэжлийн салбаруудад тохируулан гаргадаг. Creative suite багцанд ямар програм хангамжууд байдаг вэ? Photoshop (PS) Анх
1989 Macintosh –ийн үйлдлийн систем дээр Thomas knoll хэмээх оюутан
бичсэнээр энэхүү програм маань төрсөн түүхтэй.Өөрөөр хэлбэл энэ бид 2
нас жацуу болж таарч байна. Thomas knoll –ийг нэрийг програм эхлэх
болгонд залхаталаа хардаг биз хэхэ. Растер Вектор төрлийн зурагтай
ажилладаг. Ихэнх үүрэг нь растер чиглэлийг зургууд дээр ажилладаг.
Зурганд эффект өгөх засвар гэх мэт зурган дээр юу хэрэгтэй байна түүнийг
л хийж гүйцэтгэдэг. Adobe - ийн компаний анхны гэгдэх програмуудын нэг
бөгөөд одоо 12 дахь хувилбар нь гараад байна. Ер нь миний бодлоор
Photoshop програм бол Adobe -ийн ямар ч програмын үндэс гэж боддог.Учир
нь бүх програмуудынхаа зүйлийг бэлдэж илүү уян хатан холбогдож
ажилладаг.График дизайны үндэс програм гэж ойлгож болох юм. ЗААВАЛ СУРАХ
ЁСТОЙ ПРОГРАМ мэргэжлийнх ч бай бус ч бай. Ядаж таньд зургаа өнгө
оруулах засах гэх мэт хэрэгцээ заавал гарна.Магадггүй та вектор дүрстэй
ажилладаггүй гэж бодож байгаа байх, харин энэ бол тийм биш харин ч
дутахгүй хийдэг. Indesign (ID) 1994 онд төрхөд нь Pagemaker
хэмээн дуудаж байсан. Aldus хэмээх компианаас өргөж авсанаар 1999 оноос
энэхүү програмыг Indesign хэмээн нэрлэсэн юм.Хэвлэлийн эх бэлтгэл
эмх цэгц , зураг болон тэкстийн гайхамшигтай нэгтгэн сонин
сэтгүүл,реклам гэх мэтийг таньд үзүүлдэг.Анх бий болж байх үедээ QuarkXpress
хэмээх програмттай өрсөлдөж байсан гэдэг. Одоо бол хэвлэлийн дизайны
салбартаа монополь/давамгайлсан/болсон гэхэд хилсдэхгүй .Мэргэжлийн
хэлээр бол DTP desktop publishing хийдэг програм хангамж юм.Энэ
програмыг их сургуульд ороод л ямар зориулалтайг нь ойлгож билээ.Өмнө нь
иймэрхүү хэвлэлийн брошур ханын самбарыг PS дээр завааруулдаг байж
билээ. Хэвлэлийн дизайны чиглэлээр үйл ажиллагаа мөн сурах гэж байгаа
бол та заавал сурах ёстой програм гэж зөвөлье. Illustrator (Ai) 1988
онд хөгжүүлэлт нь эхэлсэн гэдэг. * Postscript дээр зориулан гаргасан
бөгөөд энэхүү компаний ууган програмуудын нэг. Эх бэлтгэл, реклам зар
сурталчилгаан, 2 хэмжээст графикийг гүйцэтгэдэг нь энэхүү програмын
үүрэг.Өөрөөр хэлбэл виктор графикийг жинхэнэ утгаар нь бүтээдэг.Та
гайхаж байгаа байх Indesign Photoshop хэмээх програмуудыг урьд
дурдчихсан байдаг.Тэд л яаг л адил үүрэг гүйцэтгэж байгаа мэт. Цэвэр
зураг зурдаг програм нь гээд ойлгочиход болно.Зиа нэгэн жишээ дээр
тайлбарлах гэж хичээе. Хэрвээ та сэтгүүлийн нүүр бэлдэх гэж байгаа гэж
бодье. Харин энэ үед illustrator маань хамаг л зураг зурах ажлыг
гүйцэтгэнэ.Логогоо зураад индизайндаа оруулна. Photoshop хамаг сайхан
Photo зургуудийг нь бэлтгээд индизайнд өгнө. Индизайн маань ирсэн
файлуудыг тэкстийн хамт нийлүүлэн таны сэтгүүл бий болох юм. Мэдээж
гүйцэтгэх үүрэг нь салбар болгонд өөр. 2 хэмжээст хүүхэлдэй хийвэл
зургийг нь бэлдэж өгөх бас веб дизайнд түлхүү хэрэглэнэ. Орчин үед
зураачид энэхүү програмыг ашиглаж эхэлсэнээр Digital art хэмээх урлаг
бий болоод байна. Энэ бас Photoshop-д ч хамаатай хэхэ. Өрсөлдөгч
програм нь одоогоор Corel X гэсэн хувилбарууд юмуу даа Манайхан ихэнхдээ
Corel дээр ажилладаг санагддаг.Гэхдээ л би Illustrator ийнхаа талд шүү
хэхэ. Заза энэ миний бодол аль аль нь сайн гэдгийг нь мэднэ. Adobe bridge (Br) Гүүрхэн
минь намайг гаргаад өгөөч. Би үүнийг ойлгохдоо Microsoft –ийн browser
/хөтөч/ -ийг хэрэглэдэг шүү дээ.Adobe bridge бол яаг л тийм өөрөө
нэмэлт хөтөчийг бий болгодог гэсэн үг. Adobe –ийн ямар л програм
байна түүний файлуудыг энэхүү хөтөчөөр харах боломжтой. Mozilla –аар веб
үзэхэд ямар байдаг билээ. Internet explorer оор үзэх ямар билээ.
Яаг л тийм юм шиг. Сайн тайлбарлаж мэдэхгүй юм. Ямартаач Creative suit
багц бий болоход л байсан програм хангамж юм. Flash (Fl) Jonathan
Gay хэмээх оюутан Charlie Jackson Michelle Welsh хэмээх залуустай
нийлэн future Splash хэмээх програмаар үндсийг нь тавьж байжээ. Алдарт
Microsoft MSN эндээ тэдний програмыг ашиглаж байсан. Дараа нь
Macromedia компани худалдаж аваад асарч тойлоод Macromedia Flash хэмээн
нэрийдсэн гэдэг. Macromedia хэмээх компаний эзэмшилд байсан энэхүү
бүтээгдэхүүнийг бас л Adobe –ийнхан худалдаж аваад өөрийн болгочихсон. 2
хэмжээст хүүхэлдэйн кино, Хөдөлгөөнт веб сайт, Хөдөлгөөнд реклам
гэх мэт. Ер нь хөдөлгөөнтэй болгоныг л бүтээдэг гээд ойлгочиход
хилсдэхгүй. Гэхдээ мэдээж виктор графикаар бүтээгдсэн 2 хэмжээст
хөдөлгөөнд дүрсүүд юм. Веб сайтны эхлэл толгой гээд л веб технологи
дээр та харж л байсан биз.Adobe flash player нь веб ертөнцийн ихэнх хувийн
видео дуу зэргүүдийг тоглуулж байна. Өөр дээрээ Action script хэмээх
програмчилалын хэлтэй. Мөн програмчилалын хэлийг нь ашигласан төрөл
бүрийн жижиг хэмжээний тоглоом хүртэл байдаг. Сүүлийн үеийн зөөврийн
платформууд дээр ихэвчилэн ашиглаж байна. Гар утас медиа тоглуулагч
гээд л зөндөө л юм. Мэдээж PS AI нартайгаа холбогдон гүйцэтгэх
боломжтой байдаг. Өө тэгэхээр та бас Flash програмыг Future ба Splash
ийн товчлол хэмээн ойлгочихож болох юм байна хэхэ. Dreamweaver (DW) Бас
л нөгөө Macromedia хэмээх компаний бүтээлийг худалдаж аваад өөрсдөө
хөгжүүлэн Adobe нэрийн доор гаргадаг билээ. Веб програмчлалын бүхий л
хэлүүдийг өөртөө агуулан GUI нь буюу хэрэглэчийн интерфэйсэтэй
харилцан хийдэг.Өмнө HTML хуудсыг кодоор нь бичин хийдэг байхад энэхүү
програм хэрэглэгчидэд улам дөхөм болсон.Ихэнхдээ веб дизайн layout
(эмх цэгц) бүтэцийг гаргадаг жинхэнэ веб дизайнерийн гол багаж гэж
ойлгож болно. Нэг ахынхаа хэлсэнээр өөрөө кодоо бичиж сурсан нь дээр шүү Dreamweaver их муудна сургана гэж зөвлөж билээ хэхэ. Firework (Fr) Ихэнхдээ
веб дизайнерууд хэрэглэдэг гэдэг . Виктор витмар зураг дээр ажилладаг.
Яагаад ч юм illustrator байдаг болохоор энийг би суулгадаггүй ч юм.Ямар
сайндаа нэг алдартай дизайны блог дээр Did u use Firework? гэсэн
санал асуулга байхав дээ хэхэ. Анх Macromedia MX хэмээх багц байхад нь
би суулгаж үзэж билээ. Тэр үед ч байдаг байсан одоо ч байсаар байна.
Дашрамд дурдахар Macromedia багцанд одоогийн Flash, Dreamweaver,
Firework, Gold fusion Freehand гэх мэт тэрүүхэндээ мундаг програмтай компани байсан шүү. After effect (AE) За
ёстой видео артистийн гайхамшиг болсон бүтээл. Үүх түүхийг нь сайн
мэдэхгүй юмаа.Ямартаач нөгөө Aldus хэмээх компани 1993 онд хөдөлгөөнд
дүрс боловсруулалтын зориулалтаар хөгжүүлэлтийг нь эхлэсэн юм
байна. Зиа тэгээд сураагүй юм биш Adobe хүчирхэг програмуудынхаа багт
нэгтэгсээр үйл хэрэг нь үргэжлэж байна. Видёо дүрсэнд
эвлүүлэг,Давтагдашгүй эффект гээд л ер нь бол видео дүрсний засварчин
гэхэд хилсдэхгүй юм.Photoshop зургийг ямар гайхалтай өөрчилдөг
билээ. AE маань ведионд яаг л энэ үүргийг гүйцэтгэдэг. AI,PS,FL,PR гэх
мэт програмуутайгаа хослон бүтээдэг.Дашрамд дурдахад жаахан компьютер жаахан л шаардаад байдаг гайтай програм. Хамгийн алдартай хувилбар нь 7.0 за сs4 –үүдийг нэрлэж болно. Premiere (Pr) Real-Time
буюу тухайн агшины видео эвлүүлэг хийдэг програм хангамж юм. 1991 онд
хөгжүүлэлт нь эхэлсэн мөн удаан жилийн түүхтэй. Телевизийн шууд эффер
мөн урт удаан хугацааний видео дүрстэй ажилладаг. Миний бодлоор Adobe
–ийн энэхүү програм бусад эвлүүлэгийг програмуудаас арай л дутагдалтай
санагддаг. Ачаалал өндөр гүйцэтгэл удаан гээд л ер нь л таалагдахаа
болиод байгаа. Гэвч аварга багцуудын нэг тул сайн бүтээгдэхүүн л гэж
бодож байна. Энэ програмын талаар мэдээлэл тун хомс юм . Нэг удаа 13 цаг
рэндэр хийсэнээ санаж байна хэхэ. Мэдээж бусад бүх програмуудтай
гайхалтай холбогдон ажилладаг. Soundbooth (Sb) бас Audition Зиа
би гэж дуу талын найруулагын чиглэлээр юу ч судлаж бас анхы мэдэгдэхүүн
байхгүй нэгэн. Анх Adobe audition 1.5 гэж байхад нь хэрэглэж байсан.
Хэрэглэх гэж дээ хэдэн дуу хольж хутгадаг л биз хэхэ. Энэ програмыг маш
олон жил өөрийнхөө хэрэгцээнд хэрэглэсээр ирлээ. CS хэмээх багцанд
оруулдаггүй энэхүү програмыг тусад нь хөгжүүлэх байх гэж найдаж
байгаа. Оронд ч гэх юм уу Soundbooth хэмээх дууны найруулга хийдэг
програмыг багцандаа оруулаад 5 дахь хувилбарынхаа нүүрийг үзээд
байна. Дууны найруулга эвлүүлэг гэх мэт дуутай холбоотойг бүгдийг л
хийх энэхүү програмыг бараг л ашиглахгүй байсаар л... Encore (En) Энэхүү
програм нилээд л сүүлд гарсан санагддаг. Би барагтай л хэрэглэж
үзээгүй байж байгаад CS3 аас нь хойш хэрэглэж үзлээ. DVD бэлтгэх
үүрэгтэй. Та янз бүрийн кинонуудын DVD ямар гоё эхлэлтэйг DVD ээ
тоглуулахад л харагддаг шүү дээ.Тэр бүхний хийж гүйцэтгэдэг програм
юм.Өөрөөр хэлбэл Premmer дээр эвлүүлсэн киногоо үүгээр дамжуулан DVD
дээр бичдэг юм.Нээх энгийн програм мөртлөө DVD хичээл хүртэл бүлэг
сэдэвт хувааж байгаад гаргасан байдаг. Зиа эдгээр програмуудаа
товчхон ч гэсэн та бүхэндээ танилцуулалаа. Би энэ том багцын бүгдийг нь
хэрэглэж үзээгүй шүү. Зарим програмуудыг нь орхичихлоо. Дизайнер
гэх хүний хэрэглэх гол гол програмуудыг судлан суралцаж явна. PS дээрээ
зургийг нь бэлтгэн AE үүгээ өгнө.Sb дуугий нь бэлтгэн AE маань видео
дүрсээ байгаа байдлаас нь илүү гайхамшигтай болгон Pr –т илгээнэ.PR
маань эвлүүлсэн бүтээлийг En –ээ өгөн гайхамшигт бүтээлийн DVD бий
болно. Реклам нэрийн хуудас лого нь Ai зуран ID хүлээн авсанаар
бүтээлийн маань cover, реклам, сонин сэтгүүлүүд бий болно. Dr маань веб
сайтыг нь бүтээж Fl маань гайхамшигт хөдөлгөөн оруулан хэрэглэгчидэд
хүргэнэ.Acrobat маань энэ бүхний гарын авлагыг бүтээнэ Таньд хүргэнэ.
Зиа тэгээд энэхүү супер багц маань хоорондоо аалзны тор мэт сүлжилэлдэн
ажилцгаана.Энэ бүгд нийлээд магдаггүй мултимедиагийн цогц шийдэл болж
байгаан. Ганц дутагдаж байгаа зүйл бол 3D график бүтээдэг програм хангамж
л дутуу байгаа юм. Уншигч та магдаггүй миний энэ мэдээллээс анхны ч
мэдэгдэхүүн авч чадахгүй байх учир нь миний блогт багтахааргүй их
түүхтэй аварга загас шүү дээ. Ингээд блогтоо CS-5 –ийнхаа нээлтийг
хийчихлээ. Удахгүй эдгээр програм хангамжуудыг ашигласан хичээлүүд
зөндөө гаран таньд хүрэх юм.Цаг гарган уншисанд таньд баярлалаа. *Postscript Компьютер принтер 2 хоорондоо ойлголцон, өгөгдөл мэдээллийг зөв хэвлэхэд тусалдаг технологи юм. Эх сурвалж http://www.monkey.mn
Ангилал: Мэдээ мэдээлэл |
Үзсэн: 1950 |
Нийтэлсэн: Захирал_Mongoloo
| Үнэлгээ: 0.0 /0
Сайтын админ
Статус
» Гишүүдийн мэдээлэл Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад: Сайтын эзэн: 1 Хянагч админ: 2 >
Нийт: 5
Зочин: 5
Гишүүн: 0