Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Аравдүгээр cap » 23 » Мэдэхэд илүүдэхгүй №4
7:33 PM
Мэдэхэд илүүдэхгүй №4

Хүннү гүрэн

Хүннү нар бол Монголчуудын эртний удам бөгөөд Төв Азийн түүхэнд гүн ул мөрөө үлдээсэн нүүдэлчин аймаг юм. Хүннү нар нь МЭӨ III зууны үед хүчирхэгжин мандаж, Төв Азийн эртний нүүдэлчин аймгуудын дундаас анх удаа өөрсдийн төр улсыг байгуулсан билээ. МЭӨ 209 оңд Хүннү аймгуудын зонхилогч Модун шаньюй гэгч Хүннүгийн 24 аймгийг нэгтгэн захирч, Хүннү улсыг үндэслэн байгуулжээ. Хүннүгийн төрийг барьж агсан хэсэг нь Монголчуудын өвөг учир тэдний байгуулсан төрийг Монголын нүүдэлчдийн анхны төр улс гэж үздэг. Хүннү улсын хаан Модуны өргөө нь Хангайн нуруу, Орхоны хөндийд байжээ. Модуны үед Хүннү улс ихэд хүчирхэгжин Төв Азийн нүүдэлчдийн эзэнт гүрний зиндаанд хүрч, Хятадын Хан улстай өрсөлдөн тэмцэлдэх болжээ. Модун шаньюйд ялагдсан Хан улсын хаан Гао-ди МЭӨ 198 онд Модунтай ургийн холбоо тогтоож, найрамдлын гэрээ байгуулж байв. Уг гэрээ ёсоор Хүннү гүрэн, Хан улс хоёр бие даасан, эн сацуу хоёр эзэнт гүрэн гэдгийг харилцан хүлээн зөвшөөрсөн ажээ.

Хүннүгийн нутаг дэвсгэр нь өмнө зүг Цагаан хэрмээс умар зүгт Байгал нуур, баруун зүгт Ил Тарвагатай, дорно зүгт Солонгос хүрч байв. Хүннү гүрэн нь дотоодын тэмцэл самуун болоод Хан улсын арга явуулга зэргээс болж, МӨ 53 онд 2 хэсэг болон хуваагдаад, улмаар МӨ 93 онд Сяньбид эзлэгдэн мөхсөн байна. Хүннүгийн нийгмийн бүтцэд сурвалжит язгууртны давхраа ноёлж байсан боловч ураг төрлийн байгуулал, овог аймгийн ахлагчдын нэр нөлөө бас хадгалагдсаар байжээ. Хүннү улс нь төв, зүүн, баруун гэсэн 3 хэсэгт хуваагдаж, аравтын зохион байгуулалттай байжээ. Улсын төв хэсгийг шаньюй өөрөө, зүүн, баруун гарыг хааны томилсон вангууд захирч байв. Вангуудад элдэв хэргэм зэрэг зүүсэн үе залгамжилсан зонхилогчид захирагдах бөгөөд тийм зонхилогч 24 байсан нь тус бүрдээ нэг түмэн морин цэрэгтэй байжээ. Түмний ноёд ажил хэргээ залгуулахын тулд аравт, зуут, мянгатын дарга нарыг томилдог ба тэдний дундаас үе залгамжлуулан ван, цэргийн томоохон дарга нарыг дэвшүүлдэг байжээ. Хүннүгийн төрийн байгууллын эл онцлог нь хожмын монгол, түрэг угсааны нүүдэлчин улсуудад уламжлагдан үлджээ.

Хүннүгийн аж ахуй, эдийн засгийн байгууллын үндэс нь бэлчээр ус, мал сүрэгт тулгуурласан нүүдлийн мал аж ахуй юм. Нүүдэлчин аймгууд тус бүр нүүдэллэн сэлгэх тусгай тогтоосон нутаг бэлчээртэй байжээ. Түүнээс гадна ан агнуур нь Хүннүгийн эдийн засагт багагүй үүрэгтэй байжээ. Хүннү улсад тариалан бас эрхэлж байжээ. Хүннү нар бөө мөргөлтэй байв. Тэнгэрийн хүү гэгддэг шаньюй өглөө наранд, үдэш саранд мөргөдөг байжээ. Мөн язгууртнууд нь жил бүрийн хавар, намарт шаньюйн ордонд цугларч, өвөг дээдэс, тэнгэр газартаа мөргөж, тахил өргөдөг байжээ. Хүннү нар Төв азийн нүүдэлчдийн утга соёлын хөгжилд оруулсан том хувь нэмэр бол бичиг үсэгтэй болсон явдал юм. Тэрхүү бичиг нь арамей нарын бичгийг өөрсдийн хэл ярианд тааруулан нэн эртний овог аймгийн тамга тэмдэгээр баяжуулсан байжээ. Өнөөгийн Монгол улсын нутаг нь Хүннү гүрний газар нутгийн цөм болж байсан тул хүннү нарын түүх, соёлын арвин баялаг дурсгал Монголд хадгалагдан үлджээ. Хүннүгийн эд өлгийн дурсгалын нэг онцлог бол хүн мал, араатан амьтны дүрсийг төрөл бүрийн арга барилаар, янз бүрийн эдээр дүрслэх явдал байв. Хүннүгийн соёл нь Монгол нутаг дахь урьд үеийн хүрэл, төмрийн үеийн соёлыг уламжлан урагш ахиулж, хойч үеийнхээ нүүдэлчдийн соёлд гүнзгий ул мөрөө үлдээсэн аж. Түүнчлэн Хүннүгийн түүх, соёлын дурсгалуудад хөрш зэргэлдээ нүүдэлчид болоод Хятад, Солонгос, Дундад Ази, Грек-Бактрийн суурьшмал иргэншилтэй өргөн харилцаж явсны ул мөр хадгалагдан үлдсэн байдаг. 

Хүннү гүрний газар нутаг



Модун шаньюй

Төрийн эрхийг авсан нь
Модун Түмэн шаньюйн ууган хүү байсан бөгөөд эх нь Модуныг төрүүлээд насан өөд болжээ. Түмэн шаньюй дахин өөр яньчжи (Хятадын сурвалж бичгүүдэд "Хүннү нар хатныг яньчжи гэдэг" гэж тэмдэглэсэн байдаг) авсан байна. Тэр яньчжи удалгүй төрөх болохдоо Түмэнд хандан "Би үхэж магадгүй. Хэрвээ надаас хүү төрвөл та заавал шаньюй болгоно гэж амлана уу" гэсэнд Түмэн шаньюй түүнд хайртай байсан тул зөвшөөрчээ. Ингээд тэр яньчжигаас хүү төржээ. Түмэн шаньюй нэгэнт тангаргалсан тул түүнийгээ биелүүлэхээс өөр аргагүй болжээ. Түмэн шаньюйн үед Хүннү нар хүнд байдалд ороод байлаа. Өмнөд талаас нь Цинь улс довтолж, Ордосыг булааж авсан байжээ. Баруун талаас Юэчжи нар довтолж, Хүннү нараас Хүннү рүү довтлохгүй байхын барьцаа болгож, Түмэн шаньюйг өөрийн залгамжлагчаа барьцаанд өгөхийг шаардсан байна. Зүүн талаас нь дорнод Ху нар (Дүнь Ху) довтолж, Хүннү нараас албан татвар авч байлаа. Түмэн шаньюй Модуныг зайлуулахын тулд түүнийг Юэчжи нарт барьцаанд өгсөн байна. Харин Модун барьцаанаас оргож, Хүннүд эргэж иржээ. Улмаар Модун төрийн эрхийг булааж авч, МЭӨ 209 онд шаньюйн суудалд суужээ. Модун хэрхэн шаньюйн суудалд суусан тухай эртний Хань улсын түүхч түшмэл Сыма Цяны бичсэн "Ши цзи" (Түүхэн тэмдэглэл) хэмээх зохиолын "Хүннүгийн шастир" хэмээх 110-р бүлэгт: "Түмэн шаньюй Маодунь гэдэг ширээ залгамжлах хүүтэй байтал хайртай яньчжигаас нь отгон хүү төрөхөөр Маодунийг зайлуулахын тул Юэчжи нарт барьцаанд өгсөн. Юэчжи нарт Маодунь очмогц Түмэн тэднийг довтлоход Маодунийг тэд алахаар завдсан. Гэтэл Маодунь тэдний сайн морийг хулгайлан унаж буцаж ирэхэд Түмэн түүний эрэлхэг зоригтойг таашаан түмтийн дарга болгосон. Маодунь дуут сум хийгээд, морьт цэргүүдээ морин дээрээс нум харвахад сургаж, "Дуут сумыг харвасан зүг рүү цөм харвагтун, харваагүй хүний толгойг авна" гэж тушаасан. Маодунь шувуу, араатан агнахаар явахдаа дуут сум харвасан зүг сумаа харваагүй хүний толгойг авсан. Удалгүй Маодунь сайн морь уруугаа дуут сумаа харвахад бараа бологчдын зарим нь харваж, зарим нь харваагүй, ингээд харваагүй хүний толгойг авсан. Маодунь жаахан азнаж байгаад хайрт гэргий уруугаа дуут сумаа харвахад бараа бологчдын зарим нь маш айн, харваж зүрхлээгүй. Маодунь бас л тэдний толгойг авсан. Дахиад бас анд явж байхдаа шаньюйн сайн морь уруу дуут сумаа Маодунь харвахад бараа бологчид нь цөм харвасан. Ингээд Маодунь бараа бологчдоо ашиглаж болохыг мэдсэн. Хожим нь Маодунь эцэг Түмэн шаньюйг даган ан хийхдээ дуут сумаа Түмэн уруу харвахад бараа бологчид нь цөм Түмэн шаньюйг харвасан. Чингээд Маодунь хойд эх, дүү, өөрт нь захирагдах гээгүй түшмэдийг цөмийг алаад өөрөө шаньюй болжээ." хэмээн бичсэн байдаг.
Хүннү гүрнийг байгуулсан нь
МЭӨ 209 онд Модун шаньюйн суудалд сууж, Хүннү улсыг байгуулсан гэж эрдэмтэд үздэг. Модун МЭӨ 209 онд шаньюйн суудалд сууж, засаг захиргааны өөрчлөлт хийжээ. Тэрээр Хүннү улсын засаг захиргаа, цэрэг, аж ахуйд томоохон өөрчлөлт хийсэн юм. Хүннү улсын засаг захиргаа, цэргийн байгуулалтын тухай "Ши цзи" зохиолд: "Маодунаас эхлэн Хүннү хамгийн хүчирхэг том болж, умар зүгийн харь угсаатныг цөмийг захирч, өмнө зүг Хятадтай мөр зэрэгцэх улс болсон бөгөөд түүний үе улиран залгамжилдаг төрийн тушаалтны цолыг тэмдэглэн дурдаж болно. Баруун, зүүн цэцэн ван, баруун, зүүн гули ван, баруун, зүүн их жанжин, баруун, зүүн дүвэй, баруун, зүүн данху, баруун, зүүн гудухоу тушаалтныг тавьсан. Хүннүгээр цэцэн гэхийг туци гэнэ. Иймд хааны ор залгамжлах хүү зүүн цэцэн ван болох нь олонтой. Зүүн, баруун цэцэн вангаас данху хүртэлх тушаалтны хамгийн том нь түмэн морьт (цэрэг), бага нь мянган морьт (цэрэг) захирна, эдгээр 24 даргыг түмтийн дарга гэнэ. Том түшмэд цөм үе залгамжилна. Киян, Лань, хожим буй болсон Сюйбу, эдгээр гурав нь сурвалжит овог мөн. Зүүн гарын бүх ван, жанжин нь Шангу тойргийн өөдөөс харан дорно зүгт Хуйхэ, Чосонтой (Солонгосын нутагт байсан эртний улс) хиллэн зүүн гарт байна, бүх баруун гарын түшмэл, жанжин нь Шаньцзюнь тойргийн өөдөөс харан, өрнө зүгт Юэчжи, Ди, Цян нартай хиллэн баруун гарт нутаглана. Шаньюйн өргөө нь Дай, Юньчжун тойргийн өөдөөс харсан нутагт буудаг. Тэд тус бүр өвс, ус даган нүүх хувь газартай, гэхдээ баруун, зүүн цэцэн ван, баруун, зүүн гули ван хамгийн том хувь газартай. Баруун, зүүн гудухоу төр жолоодоход тусална. 24 түмтийн дарга тус бүр мянгат, зуут, аравтын дарга, жижиг ван, гол туслагч, дүвэй, данху, цецзюй нарыг томилно." хэмээн өгүүлжүхүй. Мөн "Ши цзи" зохиолд Хүннүгийн том түшмэдийн тухай өгүүлэхдээ: " Хүннүгийн том түшмэд гэвэл дээд нь зүүн цэцэн ван, дараа нь зүүн гули ван, дараа нь баруун цэцэн ван, дараа нь баруун гули ван, эдгээрийг дөрвөн эвэртэн гэнэ. Дараа нь зүүн, баруун жичжу ван, зүүн, баруун вэньюйти ван, дараа нь зүүн, баруун цзяньцзян ван, эдгээрийг арван эвэртэн ван гэнэ." гэжээ. Хүннү улсын цэрэг, зэвсгийн тухай "Ши цзи" зохиолд дурдахдаа: "Алсын тусгалтайгаас нум, сум, ойрынхоос илд,төмөр бариултай жад байна... Маодунь хүчтэй болсноос хойш гурван бум гаруй цэрэгтэй... Маодунь Пинчен хотод Хань улсын хаан Гаодийг дөрвөн буман морьт цэргээр бүслэхдээ өрнө этгээдэд цагаан морьтой, дорнодод халзан морьтой, умардад хар морьтой, өмнөдөд саарал морьтой цэрэг байрлуулсан." хэмээн бичжүхүй. Мөн Хүннү улсын хэв хуулийн талаар "Ши цзи" болон "Хоу Хань шу" (Зүүн Хань улсын түүх) хэмээх зохиолуудад дурдахдаа: "Тэдний баримталдаг хуулиар ирт, үзүүртийг гаргавал цаазаар аваачна, хулгайн ялтай хүний гэр бүлийг хураана. Хөнгөн хэрэгтнийг бэрээднэ, хүндийг цаазаар авна. Арав хоногоос илүү хугацаагаар хорихгүй, улс даяар хоригдол хүн хэдхэнээс хэтрэхгүй... Зүүн гарт хамаарагдах Киян, баруунд орох Лань, Сюйбу овог нь шүүх хэргийг эрхлэн ял оноож, тэр тухайгаа шаньюйд амаар илтгэнэ, гэхдээ бичиг, дэвтэр үйлддэггүй." хэмээжээ.
Хань улсын эсрэг дайн
МЭӨ 200 онд Модун 30000 цэргээр өмнө зүгт оршиж байсан Хань улс руу довтолжээ. Модун урьд нь Цинь улсад алдсан Хүннүгийн харъяаны Ордос нутгийг эргүүлэн авав. Модун Хань улс руу улам цөмрөн довтлохдоо Хань улсын хилийн Май цайзыг дайран эзэлж, түүнийг хамгаалж байсан Хань улсын цэргийн жанжин Хань Синийг буулган авч, өөрийн талд орууллаа. Хань улсын хаан Лю Бан үүнийг сонсоод 300000 цэрэг дайчлан Модуны эсрэг хөдөлжээ. Лю Бан цэргийнхээ магнайн ангиа удирдан давшиж Модуны цэрэгтэй тулалдав. Модун ялагдсан дүр үзүүлж, зугатжээ. Лю Бан түүний хойноос хөөж, их цэргээсээ тасарсан байна. Модун үүнийг ашиглан Пинчен хотын дэргэд гэдрэг эргэж, Лю Баны цэргийг бүслэн авчээ. Хань улсын цэрэг долоон хоногийн турш эсэргүүцэн байлдсан боловч Хүннү нарын бүслэлтээс гарч чадсангүй. Энэ үед их цэрэг нь нэгэнт тулалдааны газарт хүрэлцэн ирсэн боловч, эзэн хаан нь бүслэлтэнд орсныг мэдээд тулалдаанд орж зүрхэлсэнгүй. Лю Бан Модун шаньюйд найрамдлын гэрээ байгуулах санал тавив. Хань улсын цэрэг тоогоор давуу, мөн түүний холбоотон болсон Хань Син ирэхгүй удсан тул Модун Лю Баны гэрээ байгуулах саналыг хүлээн авч, Хүннү, Хань улсын хооронд найрамдлын гэрээ байгуулж, бие, биенийхээ тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Мөн Хань улс Хүннү улсад жил бүр алба өгч байхаар болжээ. Энэ явдлын тухай "Ши цзи" зохиолд: "Цагаан хэрэмнээс хойших нум агсагчдын улс нь шаньюйн зарлиг дагаж, Цагаан хэрэмнээс урагших түшмэдийн бүс, малгай өмсөгчид суудаг орон нь харин над (Лю Бан өөрийгөө хэлж байна) захирагдана... Хань улс, Хүннү улс хоёр бол мөр зэрэгцэх, хүчирхэг хөрш улсууд юм... Гаоди (Лю Бан хааны оны цол) хаан Лю Цзинг элчнээр илгээн, хааны ургийн гүнжийг шаньюйд яньчжи болгон өгч, жил бүр тухайлсан хэмжээний торго, торгон бараа, дарс, тутарга, хүнсний зүйл бэлэглэх болсон" хэмээн тэмдэглэжүхүй. Энэ явдал Хүннү гүрний сүр хүчийг улам тодоор харууллаа.
Үхэл
МЭӨ 174 онд Модун шаньюй Хань улсад элч илгээж, Лю Хоу хатантай гэрлэх санал тавьжээ. Энэ нь Лю Хоу хатантай гэрлэснээр Хань улсыг эрхэндээ оруулах зорилготой байлаа. Үүнийг мэдсэн Лю Хоу хатан энэ саналд татгалзсан хариу өгчээ. Хань улсын эрх баригчид хүсэлтийг нь хүлээж аваагүй тул Модун Хань улс руу довтлох байх гэж айж байсан боловч Модун Лю Хоу хатны хариуг нааштайгаар хүлээн авч, дайн хийгээгүй юм. МЭӨ 174 онд Модун шаньюй нас баржээ. Модуныг түүний хүү Цзиюй залгамжилж, Лаошан шаньюй хэмээх цолтойгоор Хүннү улсын шаньюй болжээ. Энэ явдлын тухай "Ши цзи" зохиолд: "Маодунь хальсны дараа хүү Цзиюй нь шаньюй болж, Лаошан гэх өргөмжилсөн нэртэй болов." хэмээн тэмдэглэжээ.

Жоохог урт л болчихшиг боллоо залхууралгүй уншаарай

БАС АДМИНУУД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЯВЖ БОЛНО

Ангилал: Мэдээ мэдээлэл | Үзсэн: 1483 | Нийтэлсэн: Форум_хянагч_Heezgii | Үнэлгээ: 4.0/1
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
«  Аравдүгээр cap 2011  »
НяДавМягЛхаПүрБаБя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz