Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Аравдүгээр cap » 23 » Мэдэхэд илүүдэхгүй
7:26 PM
Мэдэхэд илүүдэхгүй

Хабул хан
Чингис хааны элэнц эцэг Хабул хан нь 12-р зууны эхэн ба дунд үе буюу Кидан гүрэн мөхөж (1125) ба Зүрчидийн Алтан улс байгуулагдаж байсан (1115) цаг үед Боржигин, Тайчуудын овгуудыг нэгтгэсэн Хамаг Монгол аймгийн хан (ойролцоогоор 1123-1150) байжээ. Хабул хан Боданчар мунхагийн үр удам болох Тумбинай цэцний хүү бөгөөд түүний хоёр дахь хүү Бартан баатар нь Чингис хааны эцэг болох Есүхэй баатарын эцэг болно. Хабул хан 1135 оны үед Өмнөд Хятадын Сүн улстай дайтаж байсан Алтан улс руу довтолж байжээ. Мөн Алтан улсын Шицзун хааны сахлыг согтуугаар татан зулгаасан гэж тэмдэглэгдсэн байдаг. Барьж авчирахаар илгээсэн элч нарыг нь Хабул хан устгажээ. Түүний хариуд Шицзун хаан цэрэг гарган илгээсэнд Хабул хан бут цохин ялалт байгуулжээ.
Түүний удаа дараагийн цэрэг дайны амжилтын дүнд Алтан улс Хамаг Монголын ханлигтай 1149-өөс 1150 оны үед найрамдлын гэрээ байгуулахад хүрч Хабулыг Хамаг Монголын хан хэмээн хүлээн зөвшөөрч байжээ. Хабул хан нас барахдаа өөрийн долоон хүүгээс бус харин Тайчуудын Амбагайд хан сууриа залгамжлуулан үлдээсэн байна. Амбагай хан тун удалгүй 1150 онд Татар аймагт баригдан Алтан улсад хүргэгдэн модон илжигт тэлэгдэн алуулсны дараа Хамаг Монголын хан сууринд Хабул ханы дөрөв дэх хүү Хутула хан суужээ.
Хабул хан Гоо Хулгуа гэдэг хатантай, Охинбархаг, Бартан баатар, Хутугту Монхор, Хутула хан, Хулан, Хадаан, Тодойн отчигин гэсэн долоон хүүтэй байсан байна. Хабул хан Боданчар мунхагийн үр удам бөгөөд Хиад Боржигин овгийн өвөг болно.

Зураг нь олдсонгүй уучлаарай

Хутула хан
Хутула хан 1150-иад онуудад Хамаг Монголын хан байжээ. Түүний эцэг Хабул хан юм. Хабул хан нас барахдаа долоон хүүтэй атал Сэнгүн Билгэгийн хүү Амбагайг хан болгохоор зааж үлдээсэн боловч тун удалгүй татар аймгийнхан Амбагай ханыг барин Алтан улсад хүргэж алуулсан байна. Нууц товчоонд өгүүлснээр Амбагай хан Хутула ба өөрийн хүү Хадаан тайши нарыг нэр дурдан өшөө авахыг захисан байна. Амбагай хан нэр заасан тул монголчууд Онон мөрний Хорханаг Жубурын хөндий гэдэг газар цугларч хэлэлцээд Хутулыг хан болгожээ. Хутула ба Хадаан тайш татаруудтай олон удаа тулалдсан боловч амжилт олоогүй байна. Хутула хан их бяр чадалтай хүн байсан хэмээн Хамаг Монголчууд үлгэр домог болгон ярьдаг байжээ.
Хотала хаан маш том биетэй, их хүчтэй хүн байсан бөгөөд нэг өдөрт нэг хөхүүр айрга ууж, бүтэн хонины махыг торохгүй иддэг, аав Хабул хааныгаа дуурайсан эрэлхэг зоригтой, түргэн ширүүн зантай, ярихыг нь сонсоход тэнгэр дуугарч буй мэт сүртэй, нүцгэн гараараа жирийн хүнийг нэг цохилтоор нурууг нь хугалчих чадалтай, өвөл зуны аль ч улиралд цээж нүцгэн явдаг, задгай галын дэргэд цасан дээр нүцгэн унтчихдаг нэгэн байсан байна. Нэгэн удаа эргүүлээр явж байгаад Татарын жижиг ангитай тааралджээ. Морины хурдаар давхин орсон боловч морь нь намагт гүнзгий шигдэн гарч чадахаа болсонд тэр даруй эмээл дээрээ үсрэн босож явган байлдаж хөөж явуулсаныхаа дараагаар намагт суусан мориныхоо сүүлнээс нь татан гаргаж буцахдаа морио үүрч явж байжээ. Хэдий тэрээр хүч чадлын хувьд олноос онцгой байсан ч Татаруудаас өнгөрсөн хаадынхаа өсийг олигтой авч чадахгүй байсаар нэгэн тулалдаанд гэдсэндээ үхлийн шарх авч өнгөрсөн байна.
Хиад боржигин овгийн Хутула бол Чингис хааны өвөг эцэг Бартан баатарын дүү болно. Хүү нь Алтан гэгч байсан бүлгээ.

Мандухай сэцэн хатан

Мандуул хаан, Батмөнх болху жонон хоёр, эе захаа нзгдэн, зургаа түмнийг мэдэж явав. Мандуул хаан хоёр хатантай ажгуу. Их хатан нь Ойр Бэхэрисүн тайжийн охин Их хамарт Юнхэн, бага хатан нь Энгүүд Цорогба Төмөр Чинсангийн охин Мандухай цэцэн хатан буюу... Тэндээс Мандуул хаан таван он болохуй дөчин хоёрын гахай жилд халив.

Баянмөнх болху жонон Хотахант Дарасутай нэрт газар суухуйд Шигэ тайхаас Даян хааныг хевгүүлэв. Даян хааныг Балгагчины Багай нэрт хүн өгөв. Түүний хойно Ойрадын Исмэн тайш довтолж Шигэр тайхыг аваад мөн Исмэн тайш асрав. Болху жонон, Борбугийн газар Болудай хоёул дутааж явтал Еншөөвийн захын упсад хүрч жонон хээр байж Болудайг үг ав гэж илгээв. Болудайн эгч нь золгож дуүгээ барьж эс тавив. Жонон умдаасч хүлцэн ядаад, айлд бууж айраг уухуйд нэгэн баяд охин, ургийн унасан цагаан шаргал морь, өмссөн хэрмэн дотортой магнаг дээл, алтан бүс тэр бүгдийг ажиглаж суув. Жононг мордож одсоны хойно тэр охин усны дзргэд олон хүн байхыг үзээд очиж хэлэв. Тийм нэгэн хүн очив гэв. Еншөөвийн таван отгийнХэрээ Цагаан хоёр, Төмөр, Мөнх, хар Бадай эд бүгдээр гүйцэж, Жононгоос чи юун хүн буй гэж асуув. Алтан бүсээ өг гэв. Эс өгөв. Еншөөвийн хэдэн хүн Баянмөнх болху жононг цулбуурдаж бариад хороож барс жил тэнгэр болов. Еншөөвийн нэгэн гэм тэр гэх Даян хаангы туухай тэжээхүйд Тангудын төлөгчийн долоон хөвгүүн Төмөр Хадаг ирж Багайд өгүүлрүүн. Энэ хөвгүүнийг сайн хүнд өг. Эс бөгөөс над өг гэж гуйж эс бүтэв. Түүний хойно төмөр Хадаг ах дүү долуулаа сайн улаан морио унаж ирээд булааж авч ирэв. Өчүүхнээс эцэг эхээсээ хагацсанаас Даян хаан бэтгэ өвчинтэй болсон ажгуу. Тэр өвчнийг Төмөр Хадагийн эм Сайхай хэмээх нь есөн цагаан тэмээний сүүгээр тэжээж гурван мөнгөн аяга цоортол илэн эмчлэв. Тэр эмлэгэнд замаг мэт долоон хэсэг өвчин унаж сайн болов. Даян хаанын нэгэн зовсон тэр буй.

Түүний хойно Даян хааныг Тангудын Төмөр Хадаг аваачиж Мандухай цэцэн хатны гарт хүргэв. Мандухай цэцэн хатан эртний хаадын өшөөг дурдаж үхэр жил цэрэг мордуулав. Явган цэргийг явуулж гурав хоносны хойно морьт цэргийг авч мордов. Мандухай цэцэн хатан нь сайвраар саадаглаж, садарсан үсээ хурааж /эр хүн шиг зэвсэглэн үсээ эвхэж/ сайн Даян хааныг үхэр тэргэнд суулгаж мордов. Тэр цагт Даян хаан балчир байв. Хишигтэний Алайдунгаар газарчлуулж дөрвөн түмэн ойрадыг довтлохуйд сэцэн хатны малгай нь унаж малгайгаа өгөв. Хатан аваад хориглож давшуурлаж дөрвөн түмэн ойрадыг дагуулав. Зургаан түмэн улс, ойрадын нэгэн төрийг ... эндүүлэв.

Түүний хойно Мандухай цэцэн хатанд, Хорчины Ноёнболд ван "галыг чинь цахиж, нутгийг чинь зааж өгье” гэргий /хатан/ болгож авъя гэв.

Мандухай цэцэн хатан зарлиг болруун:

Хааны минь өвийг Хасарын үр чи идэх буюу

Хасарын үр чиний өвийг бид идэх билүү

Өргөж үл болох үүдтэй билээ.

Алхаж үл гарах босготой билээ.

Хааны минь үр байтал чамд үл эчнэм би гэв.

Түүний хойно Алагчигуудын Сатай доголонгоос үг асууруун: Ноёнболд вангийн үг зөв буюу, буруу буюу гэж асуув. Сатай доголон, зөв байнам чи гэв. Хойно Хорладын Мэнд өрлөгийн гэргий Жиган агаас мөн урьд үг асуув. Жиган ага өгүүлрүүн:

Хасарын үрд очвол

Хар мөр удирдан

Хамаг улсаасаа хагацаж

Хатан нэрээ алдюу

Хааны үрд очвол

Хаан тэнгэрт ивээгдэж

Хамаг улсаа эзлэн

Хатан нэрээ алдаршуулюу

Чага хөвгүүнд овчол

Цагаан мөр татаж

Цахар түмнийг эзэлж

Цаглашгүй нэр алдаршюу

Жиган ага энэ үгийг айлтгав. Мандухай хатан, Жиган агагийн үгийг зөвшөөрч Сатай доголонгийн үгийг буруушааж:

Хааны үрийг өчүүхэн гэж

Хамаг улсаа эзэнгүй гэж

Хатан биеийг минь бэлбэсэн гэж

Хасарын үрийг их гэж

Хаанаас үг өгүүлмүй хэмээгээд

Халуун цайг тэргүүн уруу нь асгав.

Мандухай цэцэн хатан, Даян хаанд гурван давхар улт гутлыг өмсгөж Алагчигудын үнээний алаг лонхот архи авч, найман цагаан ордны өмнө очиж, гэрийн ноён Мэнгэн суут хаан хатны сүлдэнд цацал цацуулж Эш хатан өөрөө ийн өгүүлбэй.

Хар цагааны зүс ялгагдахгүй

Хол газар бэрлэдэг билээ би.

Хаан чиний үрийг балчир гэж

Хасарын үр авъя гэхэд

Хайрлан тэтгэх өршөөлийг эрж

Хааны ордны дэргэд ирвэй би.

Харах нүд минь дальдирч байна.

Харайх хөл минь сөгдөж байна.

Алаг морины зүс ялгагдахгүй

Алс газар бэрлэдэг билээ.

Ач үрийг чинь өчүүхэн гэж

Алсын авга авъя гэхэд

Арчлан тэтгэх өршөөлийг эрж

Алтан ордны чинь дэргэд ирвэй би.

Айх амь минь алдарч байна

Арчих нүүр минь улайж байна.

Өргөн их үүдийг чинь хөнгөн гэж

Өндөр их босгыг чинь нарийн гэж

Өөр хүнд очвоос

Өөдгүй нэр над хоцормуй.

Балчир үрийг чинь бага гэж

Басаж доромжлохгүй би.

Болд ванг их гэж

Богтлогдож очихгүй би.

Уурга чинь урт биш үү.

Уургалж ав өчүүхэн намайг.

Хуйв чинь агуу биш үү.

Хурааж ав өчүүхэн намайг.

Хав хүч бүрдсэн

Хаан хөвгүүн төрж бөлгөө.

Хаан хөвгүүнийг чинь халив гэж

Хар биеэ мэдэж очвоос

Хаа гуяасаа хагацсу би.

Эзэг богдоос минь

Эрхэм хөвгүүн төрж бөлгөө.

Эрхэм хөвгүүнийг чинь алдав гэж

Эм хүн биеэ мэдэж очвоос

Эзэн хаан хатны өмнө

Эвдүүлсү би гэж

Үнэн үгсээ өгүүлж

Үүрдийн тангараг өргөөд

Хувь заяагаа соёрхох

Хутгийг гуйж залбирсан нь

Энэ үгийг минь зөвшөөх болус

Эмэгтэй намайг зөвшөөх болус

Эрхэт хаан эцэг минь

Эш хатан эх минь

Дотоод энгэрт минь

Долоон хөвгүүн төрүүл.

Доорд хатан над

Долоон нуган заяаваас

Долууланд нь Болд нэр өгч

Гал голомтыг чинь сахиулъя.

Газар нутгийг чинь эзлүүлье гэж
залбираад харив. Хатны тэр зарлигийг сонсоод Ноёнболд ван урьд үгээ байв. Даян хааныг Холугурын голд долоон насандаа усанд унасанд шунгаж явсан Тангудын Айн Төмөр нэрт хүн авсан гэх. Түүний хойно Батмөнх Даян хааны арван долоон насанд нь Мандухай цэцэн хатан биеэ залгуулж мөн он гахай жилд хаан ор суулгав. Тэр хутаг гуйсны хүчээр Мандухай цэцэн хатнаас долоон нуган ганц охин төрөв.



Ангилал: Мэдээ мэдээлэл | Үзсэн: 993 | Нийтэлсэн: Форум_хянагч_Heezgii | Үнэлгээ: 5.0/1
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
«  Аравдүгээр cap 2011  »
НяДавМягЛхаПүрБаБя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 238
Энэ сард: 1
Энэ 7 хоногт: 1
Өчигдөр: 1
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 217
» Хүйс
Эр: 156
Эм: 78
>
Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz