Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Гуравдүгээр cap » 28 » Компьютер хортой гэж үү?
7:22 PM
Компьютер хортой гэж үү?
kt_zuvluguu_pc-health_0063Толгой өвдлөө, бие хөшлөө, нүдний хараа муудлаа, стрестэй ядраад байна гэх мэтээр хамаг өвчнөө компьютер руугаа чихээд сууж буй хүн бүхэнд энэхүү мэдээллийг зориулж байна.

Компьютер дээр удаан ажилласнаар компьютераас шалтгаалах євчин заавал тусах уу?
Компьютер дээр удаан ажилласан, ялангуяа компьютер тасралтгүй хэрэглэдэг зарим хэрэглэгчид нуруу, хүзүү, мєр, гар, бугуйн эмгэг тусах магадлалтай. Тэгэхээр ажлын байрны орчин нєхцєлєє сайтар бодолцоод, єєрийнхєє эрүүл мэндэд нийцүүлж ажиллавал энэ тийм ноцтой проблем биш. Сайн дизайнтай, тохилог, ая тухтай ажлын байр олон асуудлаас урьдчилан сэргийлж чадна. Харин нэгэнт ийм эмгэг үүсчихсэн бол эмчид хандахаас єєр яах билээ.
Компьютер нүдний хараанд тэгж их нєлєєлнє гэж үү?
Тэгэлгүй яах вэ, компьютерийн дэлгэц нүдний ганц дайсан гэхэд бараг болно. Мэдээж ямар ч амралтгүй, удаан хугацаагаар ажиллавал шүү дээ. Дээр нь бас гэрэлтүүлэг чухал нєлєє үзүүлнэ. Хэрвээ компьютерийн байрлал буруу, гэрэлтүүлэг их муу бол нүд хэзээ ч аврагдахгүй. Тэгэхээр компьютерийн байрлал, єрєєний орчин их нєлєєлнє. Дээр хэлсэнчлэн дэлгэц тогтвортой, єнгєний ялгарал, чанар сайтай бол нүд ядрах нь хамаагүй бага байна.
Би контакт линз зүүдэг. Компьютер дээр ажиллахад хүндрэл гарах уу?
Компьютер нь єрєєний агаарыг их хуурай болгодог. Тэгээд л нүд аргаж чилдэг. Мєн нүүрний арьс хуурайшиж, уруул ам их хатдаг гэж дээр хэлсэн. Тэгэхээр контакт линзтэй хүн компьютер дээр удаан ажиллавал хуурай халуун, хэцүүхэн нєхцєлд л ажиллаж байна гэж єєрийгєє тооцоход гэмгүй. Иймд нулимс орлуулагч шингэн буюу нүдний дусаагуур хэрэглэх нь зүйтэй. Мєн болж єгвєл компьютер дээр ажиллахдаа линзээ аваад нүдний шил зүүсэн нь хамаагүй дээр.
Компьютер дээр удаан ажилласнаар стрессд єртєх үү?
Мэдээж. Компьютер хэрэглэх болсноор зарим хүнд мэдэхгүй, чадахгүй зүйл олон тохиолдож, хүндрэл бэрхшээл тулгардаг. Жишээ нь, компьютер гацах, юу нь мэдэгдэхгүй гэнэт тасалдах гэх мэтээс болж стрессд орох магадлал бий. Системийн функцуудыг бүрэн сурахад их хэцүү, их хугацаа шаарддаг болохоор ихээхэн нервтэж эхэлдэг. Уйгагүй хичээл, чармайлтаар энэ асуудлыг даван туулж болно. Гэтэл зарим ажилчдын түм буман олон ажлыг бүр ч ихээр хєнгєвчилж єгдєг болохоор тэд стрессд орох нь юу л бол, харин ч ажлаа илүү хялбараар гүйцэтгэх боломжийг олгодог компьютертаа ухаангүй хайртай байдаг.
Толгой євдєхийн гол шалтгаан компьютер мєн үү?
Тиймээ, толгой євдєх гол хүчин зүйлүүдийн нэг нь компьютер дээр ажилласнаас байж болох юм. Учир нь агаарын хуурайшил, компьютерийн хортой туяа зэрэг нь толгой євдүүлдэг. Єєрєєр бас ажлын явцад бий болох стрессүүд, тухайлбал нүдний шил зүүх шаардлагатай болох, линзээ єєрчлєх, чанар муутай дэлгэц, хурц гэрэл ойх, буруу суух зэрэг бүх зүйлүүдээс болж толгой євдєж болно. Хэрэв толгой чинь євддєг бол ажлын байрны орчин нєхцєлєє шалга. Мєн компьютер дээр завсарлахгүйгээр хэр удаан ажилладгаа бодоод єєрчлєєд үзэхэд гэмгүй шүү.
Тэгээд компьютер дээр яаж ажиллавал зєв зохистой ажилласан болох вэ?
Энэ бол хийж байгаа ажлаас бүхэлдээ хамаарна. Мэдээж текст бичиж байгаа бол тасралтгүй удаан хугацаагаар бичвэл хуруу гар ядарна. Ерєнхийдєє тасралтгүйгээр хоёр цагаас илүү ажиллаж болохгүй. Ямар ч яаралтай ажил байсан дор хаяж хоёр цаг тутамд 10 минут орчим амарч байх хэрэгтэй. Мєн юу ч хийж байсан 20 минут тутамд нүдний хараагаа дэлгэцээс шилжүүлж байх ёстой. Тэгээд дээр хэлсэнчлэн компьютер болон чиний сууж байрлал, харьцаа зєв байх шаардлагатай.

Эх сурвалж-www.kt.mn
Ангилал: Зөвөлгөө | Үзсэн: 1057 | Нийтэлсэн: Дэд_зөвлөх_Ponie | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 5
Зочин: 5
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz