Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Гуравдүгээр cap » 29 » Хамгийн анхны HARD DRIVE
9:46 AM
Хамгийн анхны HARD DRIVE
Hard drive

Өнөө цагт Hard Disk-гvй компъютер гэж vгvй билээ. Мөн сvvлийн vеийн зарим видео тоглуулагч (VCR), дvрс билэгийн аппарат-камеруудад хvртэл кассетний оронд Hard Disk-г хэрэглэж байна. Дэлхий дээрх эдгээр олон хатуу дискнvvд ганцхан ижилхэн vvрэгтэй. Эдгээр нь тоон хэлбэрт байгаа мэдээлэлийг харьцангуй удаан хугацаанд хадгалж чаддаг. Зөвхөн эдний тусламжтайгаар л компъютер "юмыг удаан хугацаанд марталгvй санаж байх" чадвартай болдог.

Хатуу Дискний Yндэс
Hard Disk-ны тvvх 1950-аад оноос эхэлжээ. Анхны хатуу дискvvд нь одоогийн 21 инчийн телевизорын дайтай хэмжээтэй, гэхдээ дөнгөж хэдхэн мегабайтыг л хадгалах өчvvхэн багтаамжтай байжээ. Тухайн vед эдгээрийг Hard Disk ч гэж нэрлэж байсангvй, "fixed disk", "Winchesters" гэж нэрлэдэг байжээ. Харин сvvлээр нь "floppy disk" буюу "уян диск" гэсэний эсрэг гэдгээр нь "hard disk" буюу "хатуу диск" гэж нэрлэх болжээ. Гол учир нь Hard Disk-г соронзон оронтой хатуу материалаар (хөнгөн цагаан, шил гм.) хийдэг бол Floppy Disk нь пластик хальсан дээр мэдээлэлээ хадгална.
Энгийнээр авч vзвэл хатуу диск, энгийн кассетте хоёрын хооронд нэг их ялгаа байхгvй. Ижилхэн л соронзон чанар ашиглаж мэдээлэлээ хадгална. Харин одоо хатуу диск, кассетте хоёрын хоорондын vндсэн ялгааг сонирхоцгоож, эндээс та бvхэн Hard Disk-ны талаар тодорхой ойлголт авах болов уу:
Кассеттны соронзон материал нь нарийхан пластик туузан дээр тvрхэгдсэн байна. Харин хатуу дискэн дээрхи соронзон материал нь өндөр нягтралтай хөнгөн цагаан юмуу шилэн дискэн дэр тvрхэгдсэн байна. Дараа нь vvнийгээ толь мэт гөлгөр болгож зvлгэсэн байна.
Кассеттны хувьд та урагшаа хойшоо гvйлгэж хvссэн мэдээлэлдээ хvрдэг бөгөөд, энэ нь тодорхой цаг авдагийг мэдэх билээ. Харин хатуу дискны аль ч хэсэг дээрхи мэдээлэлд агшин зуурт хvрэх боломжтой.
Кассеттэн дээрхи мэдээлэлийг уншихад унших/бичих толгой нь туузандаа шууд хvрэлцдэг бол, хатуу дискны унших/бичих толгой нь дискныхээ гадаргуу дээгvvр тодорхой хэмжээний зайтай гvйж, хэзээ ч дискэндээ яг хvрдэггvй.
Кассеттны тууз нь ойролцоогоор секундэд 5,08 см хурдтайгаар унших/бичих толгой дээгvvр гvйдэг бол, хатуу диск нь унших/бичих толгойн доогуураа дээд тал нь 272 км/цагийн хурдтайгаар эргэлднэ.
Хатуу дискэн дээрхи мэдээлэл нь кассеттны туузтай харьцуулбал маш өчvvхэн хэмжээний соронзон бvсэд хадгалагдах бөгөөд, энэ нь дискний нягт болон хурдыг нэмэгдvvлсэний vр дvн болно.
Эдгээр болон бусад олон нарийн шинж чанаруудад vндэслээд орчин vеийн Hard Disk-vvд нь өчvvхэн бага зайнд асар их мэдээлэл хадгалах боломжтой болсон ажээ. Хатуу дискний бас гол нэг давуу тал нь аль ч хэсэгт байгаа мэдээлэлдээ секундыг хэд хуваасантай тэнцэх богино хугацаанд хvрч уншиж чаддаг явдал юм.
Одоо цагт жирийн персонал компъютеруудад 10-200 гигабайтын маш өндөр багтаамжтай хатуу дискvvд хэрэглэгдэх болжээ. Дискэн дээрх мэдээлэл нь файль хэлбэрээр хадгалагдна. Файл гэдэг нь энгийн vгээр хэлбэл ердөө л хэсэг байт мэдээлэл бөгөөд онцлог нь өөрийн гэсэн нэртэй байна. Байт гэдэг нь (энгийн vгээр хэлбэл) текстэн мэдээлэлийн тэмдэгтийн ASCII код байж болно, компъютерт биелvvлэх зvйлсийг нь заасан программын дотоод заавар код байж болно, эсвэл зургийн файлын цэгийн өнгөнvvд байж болох юм. Дотроо юуг ч агуулсан байлаа гэсэн файл гэдэг нь байтуудын цуваа хэлбэртэй байна. Хэрвээ тухайн эгшинд ажиллаж байгаа программ файл авах хvсэлт ирvvлбэл, Hard Disk нь уг файлын байтуудыг нь CPU-руу илгээнэ.

Хатуу дискны ажиллагааг vнэлэх хоёр хэмжvvр байна
Data rate- буюу секундэд хэдэн байтыг CPU-руу илгээж чадахыг илтгэсэн хэмжээс. Ихэвчлэн секундэд 5-40 мегабайт байна.
Seek time - буюу CPU-с файль авах хvсэлт ирсэнээс хойш, хэр хугацааны дараа уг файлын анхны байтыг CPU-руу илгээж байгааг заасан хэмжээс. Энэ хугацаа нь ихэвчлэн 10-20 миллисекунд байна.
Дараагийн чухал vзvvлэлт нь мэдээжийн хэрэг хатуу дискний багтаамж - capacity байдаг.

Хатуу Дискны Дотор Талд

Hard Disk-ны ажиллагааг ойлгох хамгийн vр дvнтэй арга бол дотогшоо нь өнгийж харах явдал юм.
Анхааруулах зvйл: Hard Disk-г онгойлгож харах гэдэг нь vvнийг эвдлэнэ гэсэн vг билээ. Иймээс энэ туршилтыг өөрийн эвдрээгvй ажиллаж байгаа хатуу дискэндээ туршиж vзэхгvй байхыг танд зөвлөж байна!!

Энэ нь нэг талдаа удирдах электроник микросхем хавтантай гадна талаараа гадны соронзон орноос хамгаалах хөнгөнцагааны тусгай хайлшан битvv бvрхvvл бvхий хайрцаг байна. Энэ микросхем хавтан нь соронзон хэлбэрт байгаа мэдээлэлийг байт болгож хувиргах, мөн буцааж хувиргах ажлыг гvйцэтгэнэ.

Дискнvvд, асаалттай vедээ минутанд 3600-7200 удаа эргэлддэг бөгөөд vйлдвэрлэлийн vр дvнд гайхамшигтай гөлгөр чанартай болсон байна. Жирийн тольноос ялгарах зvйл огт vгvй мэт..
Унших/бичих толгойг хэрэгтэй байрлалд нь хvргэж байх зориулалттай "гар". Энэ гар нь дискний захаас төв орж, буцаж зах руу нь очих энэ хөдөлгөөнөө маш их хурдтайгаар буюу ойролцоогоор секундэд 50 удаа гvйцэтгэнэ. Та бvхэний мэдэх Hard Disk-нээс мэдээлэл уншихад гардаг дарчигнах маягийн бөглvv дуу нь энэхvv гарны хурдтай нааш цааш хөдөлгөөнөөс болж vvсэж буй дуу юм.
Ихэнх хатуу дискэнд багтаамжыг нэмэгдvvлэх зорилгоор хэд хэдэн дискыг давхарлан хэрэглэдэг. Энэ Hard Disk-ны хувьд гурван дисктэй, зургаан унших/бичих толгойтой байна:
 
 

Өндөр хурдтай шугаман мотор ашиглан, гарны хурдан бөгөөд нарийн хөдөгөөнийг хангана.

 Мэдээлэлийг Хадгалах
Дискны гадарга дээр мэдээлэл нь sector болон track-д хадгалагдна. Track нь төвөө тойрсон тойрогуудыг, sector гэж track-г бялуу мэт хуваахад vvсэх жижиг хэсэгvvдийг нэрлэнэ.
 
Sector нь тодорхой хэмжээний байтыг агуулна - жишээлбэл 256, 512 гэх мэт. Гэхдээ диск, vйлдлийн систем аль ч тvвшинд sector-уудыг ихэвчлэн cluster-уудад бvлэглэн авч vздэг.
Low-level formatting - энэ нь дискэн дээр track, sector-уудыг шинээр байгуулах процесс юм. Sector тус бvрийн эхлэл төгсгөлийг зааж өгнө. Энэ процесс нь дискыг блок блок байт хадгалахад нь бэлдэнэ.
High-level formatting - харин энэ процессын vед file allocation table (файл байрлуулах хvснэгт) гэх мэт файлыг хадгалах бvтэцийг sector-уудад бичиж өгнө. Энэ процесс нь дискыг файл хадгалахад нь бэлдэнэ.

Манайд олон фирмийн HDD-г хэрэглэж байна. HDD-г сонгохдоо үйлдвэрлэсэн фирмийг нь харах хэрэгтэй. Яагаад гэвэл үйлдвэрлэгч фирмээсээ хамааран хурд, эдэлгээ даах нь өөр өөр байна. Манай нөхцөлд хамгийн тохирмжтой нь Seagate. Эдэлгээ даахдаа сайн. Бат бөх байдаг. Maxtor хурд сайтай боловч хэт  мэдрэмтгий учир зөөвөрлөхөд амархан гэмтдэг. IBM хурд сайтай ч эдэлгээгээрээ Seagate-г арай гүйцэхгүй. Western Digital хурд сайтай, эдэлгээ даахдаа ч сайн. Гэхдээ үйлдвэрлэгчээс шалтгаалсан гэмтэл ихээхэн гардаг.
Хатуу дискний эргэлтийн хурд хэдий чинээ их байна төдий чинээ их мэдээлэл уншиж бичнэ гэсэн үг. Компьютерийг юунд ашиглаж байгаагаас шалтгаалан эргэлтийн хурдны ялгааг олж харна. Мультимедиа программ ашигладаг бол эргэлтийн хурд маш чухал. Харин баримт боловсруулах болон веб хуудас үзэхэд энэ хэмжигдэхүүний ялгаа тийм ч их байддаггүй. Их багтаамжтай дискнүүд ихэнхдээ удаан /5400 rpm/ байдаг.




Эх сурвалж-http://americanmongols.com/index.php?option=com_k2&view=item&id=119%3Ahard-drive-%D0%B1%D1%83%D1%8E%D1%83-%D1%85%D0%B0%D1%82%D1%83%D1%83-%D0%B4%D0%B8%D1%81%D0%BA&Itemid=206&lang=mn

Ангилал: Зөвөлгөө | Үзсэн: 1172 | Нийтэлсэн: Дэд_зөвлөх_Ponie | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 3
Зочин: 3
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz