Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Аравдүгээр cap » 20 » Эртний 7 гайхамшиг
7:04 AM
Эртний 7 гайхамшиг
Хүн төрлөхтөний Эртний 7н Гайхамшиг

1.Гизагийн аугаа Пирамид

Гизагийн агуу пирамид гэдэг Хеопсын (Хуфугийн) пирамид нь өнөөгийн Египет улсын нийслэл Кайр хотын ойролцоох Гизад орших хаадын оршуулгын цогцолбор пирамидуудын хамгийн аварга, хамгийн эртнийх нь бөгөөд Эртний Дэлхийн 7 гайхамшгаас өнөөдөр үлдэж хоцорсон цорын ганц бүтээл юм. Энэхүү байгууламжийг Египетийн дөрөв дэх хаант улсын фараон Хуфугийн (Грекээр Хеопс хэмээн дуудагддаг) шарилыг хадгалах булш гэж үздэг бөгөөд 20 жилийн турш барьж МЭӨ 2560 онд дуусгасан гэж таамагладаг. Уг пирамид баригдаж дууссан цагаасаа хойш 3800 жилийн турш хүний гараар бүтээгдсэн хамгийн өндөр байгууламж байсан байна.



2.Вавилоны дүүжин цэцэрлэг

Вавилоны дүүжин цэцэрлэг буюу Семирамидын дүүжин цэцэрлэг (Англи хэл: Hanging Gardens of Babylon) нь өнөөгийн Иракийн Ал Хилла хотын ойролцоо байсан Эртний Дэлхийн 7 гайхамшгийн нэг гэж үздэг. Уг байгууламжийг МЭӨ 600 оны орчимд шинэ Вавилоны хаант улс буюу Чалдийн хаан Навуходоносор II-ын зарлигаар байгуулсан. Тэрээр өөрийн эхнэр Мэдиагийн Амитист зориулан бариулсан бөгөөд урт наст модод, анхилуун үнэрт цэцэгс, ургамлыг түүний эх орноос авчруулан ургуулсан ажээ. Уг цэцэрлэг МЭӨ I зууны үед газар хөдлөлтөөр сүйрсэн гэж тэмдэглэгдсэн байдаг. Грекийн түүхч Диодорус Сикулус, газарзүйч Страбо нар өндөр, сахлаг ургамал бүхий дүүжин цэцэрлэгийн талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Усалгааны систем нь Архимедын шургийн дүрэм ашигладаг байсан гэж таамагладаг.



3.Олимп дахь Зевсийн хөшөө

Олимп уулан дахь Зевсийн хөшөө (Англи хэл: Statue of Zeus at Olympia) нь Эртний Дэлхийн 7 гайхамшигт ордог. Уг хөшөөг сонгодог үеийн алдарт уран барималч Фидиас МЭӨ 432 оны орчимд Грекийн Олимп уулнаа барьсан байна. Суумал дүртэй уг хөшөө нь өргөн цэлгэр сүмийн хойморт байрласан, ойролцоогоор 12 метр өндөр байсан ажээ. "Хэрэв Зевс босоод зогссон бол сүмдээ багтахгүй байх байсан” гэж МЭӨ I зууны үед газарзүйч Страбо тэмдэглэсэн байдаг.
Уг хөшөөг эртний Грекийн баримал урлалын нэг төрөл болох chryselephantine аргаар хийсэн бөгөөд хөшөөний их биеийг модоор босгон, дээгүүр нь нимгэн алтаар бүрж, зааны ясаар чимэглэсэн байжээ. Энэхүү уран барималд зориулан алт, зааны яс, халуун орны үнэт хар мод, үнэт чулуун чимэглэл бүхий хуш модон сэнтий урласан байдаг. Зевсийн баруун гарт нь ялалтын охин тэнгэр Никейгийн багахан хөшөө, зүүн гарт нь гэрэлт таяг бариулж, бүргэд суулгасан байдаг байв.



4.Артемисийн сүм

Артемисийн сүм нь (Грек хэл: Ἀρτεμίσιον) буюу Дианагийн сүм хэмээн нэрлэгддэг уг байгууламж нь Артемист зориулан байгуулагдсан бөгөөд Персийн Ахейменидийн улсын (одоогийн Турк) нутаг Эфест МЭӨ 500 оны орчимд баригджээ. Хүрлийн үеийн соёлын дурсгал, эртний дэлхийн 7 гайхамшгийн нэг уг сүмийг Лидийн Кроесусын зарлигаар баригдсан бөгөөд 120 гаруй жилийн турш барьж байгуулсан байна. Сидоны Антипатерийн тэмдэглэснээр Эртний Дэлхийн 7 гайхамшигт орсон байдаг.



5.Мауссолос хааны бунхан

Мауссоллосын булш, Маузоллосын бунхан (Грек хэл: Μαυσωλεῖον της Ἁλικαρνασσοῦ) эсвэл Галикарнассусын бунхан гэж олноо нэрлэгддэг байгууламж нь МЭӨ 353-350 оны хооронд Персийн нэгэн хаант улсын хаан Мауссоллос болон түүний эхнэр бөгөөд эгч нь болох Кариагийн Артемис II нарт зориулан Галикарнассус буюу одоогийн Турк улсын Бодрумд баригджээ. Уг барилгыг Грекийн архитекторч Сатирус, Пифиус нарын удирдлага дор барьсан бөгөөд ойролцоогоор 45 метр өндөр, эртний Грекийн уран барилгын мастерууд болох Леокарес, Бриаксис, Паросын Скопас болон Тимофиус нарын уран барилгын онцлогийг тусган, чимэглэл бүхий 4 өөр талтай хийсэн бөгөөд Сидоны Антипатер Эртний Дэлхийн 7 гайхамшгийн нэг хэмээн нэрлэсэн байдаг. Мавзолиум буюу Мавзолей (Өрнө дахинд бунхан хэмээн ойлгогддог) хэмээх үг нь ерөнхийдөө аварга том бунханг илэрхийлдэг бөгөөд Мауссоллост зориулсан хэмээх утгатай Грек үг юм.



6.Родос арлын Гелиосын хөшөө

Родос арлын Колоссус (Англи хэл:Colossus of Rhodes) нь МЭӨ 292 – 280 оны хооронд уран барималч Линдосын Чаресын удирдлага доор Грекийн Родос арал дээр байгуулагдсан бөгөөд Эртний Грекийн нарны бурхан Гелиосийн аварга хөшөө юм. Уг хөшөө нь эвдрэхээсээ өмнө эртний ертөнцийн хамгийн өндөр байгууламж байсан бөгөөд ойролцоогоор 30 метр өндөртэй байсан. Эртний Дэлхийн 7 гайхамшгийн нэг гэж тооцогддог.



7.Александрын гэрэлт цамхаг

Александрын гэрэлт цамхаг буюу Александрын Фарос (Грек хэл: ὁ Φάρος τῆς Ἀλεξανδρείας) нь МЭӨ III зуунд (МЭӨ 285-247 оны хооронд) Египетийн Александрия хотын усан боомтод зориулан баригдсан. 115-150 метр өндөр уг байгууламж олон зууны турш хүний гараар бүтээгдсэн хамгийн өндөр барилга байсан ба Сидоны Антипатер "Ертөнцийн 7 гайхамшиг”-таа буюу Эртний Дэлхийн 7 гайхамшигт багтаасан байна. Анх баригдахдаа Хуфу болон Хафра пирамидын дараа орохуйц том байгууламж байв. Зарим судлаачид XIV зууны үед уг цамхагт нэмэлт өргөтгөл хийж, 180 метр орчим болгосон гэж үздэг.

Ангилал: Мэдээ мэдээлэл | Үзсэн: 1779 | Нийтэлсэн: Форум_хянагч_Heezgii | Үнэлгээ: 5.0/1
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
«  Аравдүгээр cap 2011  »
НяДавМягЛхаПүрБаБя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 245
Энэ сард: 2
Энэ 7 хоногт: 1
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 224
» Хүйс
Эр: 160
Эм: 81
>
Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz