Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2012 » Нэгдүгээр cap » 17 » Дэлхийн хамгийн алдартай 10 хакер
5:21 PM
Дэлхийн хамгийн алдартай 10 хакер

Дэлхийн хамгийн алдартай 10 хакер

Төрөл: Мэдээ мэдээлэл

10. Jonathan James

16 настайдаа Жамес DTRA-н серверийг хакердан шоронд сууж байсан. DTRA нь Батлан хамгаалах яамны харьяа агентлаг бөгөөд түүний зорилго нь Америкийн нэгдсэн улсад аюултай химийн, биологийн, цөмийн энгийн болон онцгой зэвсгийн хор хөнөөлийг багасгах байжээ. Тэрээр тухайн агентлагийн нууцлаг и-майл хаягийг болон ажилчдын нэрс, нууц үгийг тайлж уншиж байсан юм.
Тэрээр хакердсаныхаа төлөө шоронд хоригдсон хамгийн залуу хакер болсон юм. Мөн Жамес НАСА-гийн компьютер-руу нэвтэрч ойролцоогоор 1,7 сая долларын үнэтэй баримтуудыг хулгайлсан. Наса компьютерийн системээ хүчээр унтраасан боловч эцэстээ 41,000 долларын хохирол амссан. Жамес С программын туслах хэрэгслийг ашиглан кодыг татаж авсан гэдгээ тайлбарласан бөгөөд " Код нь өөрөө баас шиг байсан тэдний шаардаж байгаа шиг 1,7 сая долларын үнэ байгаагүй" хэмээн тэрээр тэмцэлдсээр байсан юм.

----------------------------------------------------------------------------------------------------------------

9. Adrian Lamo

Ламо The New York Times, Yahoo!, Bank of America, Citigroup, Cingular, Microsoft-г сүйтгэж байсан. Гэр оронгүй хакер хэмээх хочтой тэрээр Kinko-н интернэт холболтыг ашигладаг бөгөөд өөрийн халдлагаа кофены мухлаг, номын сан зэргийн интернэтээс орж хакерддаг. The New York Times-г хакердсаныхаа төлөө сойролцоогоор 65,000 доллар буцаан олгосон бөгөөд 6 сарын ял эдлэн 2 жилийн тэнсэн авсан юм.

----------------------------------------------------------------------------------------------------------------

8. Kevin Mitnick

"hacker poster boy” хэмээх хуурамч нэрийг өөртөө авсан Mitnick -г Хууль зүйн яамнаас Америкийн нэгдсэн улсын түүхэн дэхь хамгийн ихээр эрэн сурвалжлагдаж байгаа компьютерийн гэмт хэрэгтэн хэмээн тодорхойлон бичсэн. Тэрээр 2,5 жил хакерын эрчимтэй ажиллагаагаа үргэлжлүүлсэн. Тэрээр компьютерлуу нь хакердан компанийн нууц мэдээллийг хулгайлан үүрэн холбооны операторуудыг хольж мөн үндэсний аюулгүй байдлын хамгаалалтын системийг сүйтгэсэн. Дараа нь тэрээр компьютерийн мэргэжилтэн, хамтран зүтгэгч хакер Tsutomu Shimomura-н гэрийн компьютерийг хакердсан. Өнөөдөр тэрээр компьютерийн хамгаалалтын зөвлөх, илтгэгч, зохиогчын ажил хийж байна.

----------------------------------------------------------------------------------------------------------------

7. Kevin Poulsen

Dark Dante нэрээрээ алдартай Poulsen Лос Анжелесийн KIIS-FM-н утасны сүлжээг хакердсанаараа хүлээн зөвшөөрөгдсөн хакер болсон юм. Хуулийн шахалтаар түүнийг "the Hannibal Lecter of computer crime.” хэмээн хочилсон юм. Засгийн газрын мөрдөн байцаалтын мэдээллийн баазыг хакердсанаас хойш Poulsen-г албан ёсоор эрэн сурвалжлах болжээ. Poulsen супермаркетад байхдаа баригдсан бөгөөд 5 жилийн ял авчээ.

----------------------------------------------------------------------------------------------------------------

6. Robert Tappan Morris

Morris нь интернэтэд анхны компьютерийн өт болох Мorris Worm-г бүтээгч гэдгээрээ алдартай Энэхүү өт нь өөрийгөө хэд дахин олон хэмжээгээр хувилах чадвартай компьютерийг алгуурхнаар унтраан удаан ашиглах боломжгүй болгодог юм. Үүгээр хэдий хэр хэмжээний компьютерыг нэрвэснийг тооцоолох боломжгүй ч 6000 машиныг устгасан юм. Тэрээр 3 жилийн ял, олон нийтийн сервисийн 400 цагийн тэнсэн, 10,500 долларын төлбөр төлсөн юм.

----------------------------------------------------------------------------------------------------------------

5. Stephen Wozniak

Woz утсаар удаан ярьсан тохиолдолд автоматаар унтрах цэнхэр хайрцган механизмыг утасны сүлжээнд суулгасан юм.

----------------------------------------------------------------------------------------------------------------

4. David Smith and Tsutomu Shimomura


David Smith майл хэлбэрээр тархдаг дэлхийн эргэн тойрондох маш олон компьютерийг сөнөөсөн Melissa хэмээн и-майл вирусыг зохион бүтээснээрээ алдартай. Интернэтэд бараг 63,000 вирус тархсан бөгөөд 65 тэрбум долларын хохирол учруулсан юм. Гэхдээ Смит зөвхөн ганцыг явуулсныхаа төлөө Америкийн нэгдсэн улсын холбооны шоронд хоригдсон юм.


Shimomura Kevin Mitnick-д хакердуулсан. Shimomura өөртөө хууль бус зарим дайралтыг хийсэн бөгөөд эцэстээ Mitnick-руу дайрах алхамыг хийсэн.

----------------------------------------------------------------------------------------------------------------

3. Vladimir Levin

Levin Citibank-н Герман, Израйл, Америкийн нэгдсэн улс, Нидерланд, Финланд гээд л гадны орнуудад байдаг гүйлгээ мөнгөн шилжүүлгээ сүлжээгээр утсаар хийдэг хэд хэдэн томоохон үйлчлүүлэгчдийн дансруу нэвтэрсэнюм. Өөрийгөө ArkanoiD хэмээн нэрлэсэн тэрээр ямар нэгэн эрдэмтэн байгаагүй бөгөөд Citibank-н машин руу хэрхэн нэвтрэхээ мэддэг жирийн нэгэн системийн удирдагч байсан юм.

----------------------------------------------------------------------------------------------------------------

2. Onel A. de Guzman

Тэр бол эдгээр хакерууд дундаас хамгийн шилдэг нь. Учир нь түүнийг одоо хаана байгааг хэнч мэдэхгүй. Түүнийг нэрээр нь хайхад 10 жилийн өмнө зохиосон вирусных нь тухай л гарч ирдэг бөгөөд өөр бусад ямар ч мэдээлэл байдаггүй. Onel "ILOVEYOU гэх гарчигтай майл вирусыг Ази, Европ, Америкийн нэгдсэн улсуудаар майлаар тараасан юм. Вэб-н серберт аюул учруулаад байсан учраас IT инженерүүд нь тэр үедээ майл системээ унтрааж байжээ.

----------------------------------------------------------------------------------------------------------------

1. Gary McKinnon

40 настай Gary McKinnon бол , Зэвсэгт хүчин, Нисэх хүчин, Тэнгисийн цэргийг флот, Наса-гийн систем байрлаж байсан Америкийн нэгдсэн улсын засгийн газрын компьютерийн сүлжээг хакердсан юм. Америкийн нэгдсэн улс McKinnon-с болж 97 компьютер $700,000 доллар/400,000 фунт, 588,000 евро/-н хохирол амссан юм.

 

Ангилал: Комьпютер түүний тухай | Үзсэн: 1300 | Нийтэлсэн: Juugii2233 | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 1
0   Spam
1 eee   (2012-03-14 3:15 PM)
123456

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
«  Нэгдүгээр cap 2012  »
НяДавМягЛхаПүрБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 237
Энэ сард: 1
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 216
» Хүйс
Эр: 155
Эм: 78
>
Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz