Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Гуравдүгээр cap » 15 » Баяртай "Ариал Мон"
9:13 AM
Баяртай "Ариал Мон"

Баяртай "Ариал Мон"

2006 онд  "Өдрийн сонин"-нд энэ нийтлэл анх гарч билээ. Тэр үед би энэ тухай хавь ойрынхондоо дэлгэрүүлж ярьж, олон удаа уйгагүй тайлбарлаж байлаа. Өнөөдөр энэ тухай бас л ярих шаардлага гарч байх юм.
Шинэ үе юникодыг сонгож байна!
ARIAL MON гэх мэтийн монгол үсгийн фонтуудыг монголчууд бид их хэрэглэдэг. Яагаад энэ үсгийн систем маань гологдоод байна вэ? Arial Mon, Times New Roman Mon, Danzan Arial.. танил сонсогдож байгаа биз? Яагаав та бидний өдөр тутам уулздаг найз ФОНТ-ууд маань шүү дээ. Албан захидал, тайлан баланс, бичиг захиа гээд бүгдийг компьютер дээрээ чухам л Ариал Мон-оороо л шивж өгнө.
 
Дээрээс батлагдсан албан бичиг боловсруулахад баримтлах стандарт дээр хүртэл Ариал Мон-оор бичихийг шаардана. Өглөө ажилдаа ирээд аяга кофе уусан шигээ сонин гарчиглахад мөн л Ариал Мон надтай уулзана. Хаа сайгүй Ариал Мон. Тийм байтал чинь юун баяртай маяртай вэ гээд уншигч та гайхаж байна уу? Гайхах хэрэггүй, яг одоо та Ариал Мон гэдэг энэ найзаасаа сал. Нээрээ шүү. Бас таймс нью роман мон, данзан ариал энэ тэрийг ч гэсэн компьютераасаа устга. Үгүй тэгээд устгачхаар чинь би юугаараа бичиж, баримт материалаа боловсруулах болж байна аа? гэж асуумаар байгаа биз? 

Монголчууд бид анх компьютер хэрэглэж эхлэхээсээ авахуулаад өнөөдрийг хүртэл түүний "эрхэнд" байж, түүнд зохицож ажиллах гэж нилээд "зовж" ирсэн болохыг та мэдэх үү? Яагаад гэвэл компьютерийн бүх зүйл англи хэл дээр, нэг ч монгол үг байхгүй. Тэгээд л нэг бол англи хэл сураад зөвхөн англи дээр компьютераа ашиглах, эсвэл ямар нэгэн аргаар монгол хэл, монгол үсгээ компьютерт "оруулж ирэх" хэрэгтэй боллоо. Мэдээж манай авьяаслаг компьютерийн мэргэжилтнүүд нөгөө болж өгдөггүй кирилл үсгүүдээ компьютерийн ертөнцөд оруулж ирж чадсан. Тэгээд л хөгжин хөгжсөөр бидний салдаггүй найзууд Ариал Мон, Таймс Нью Роман Мон-ууд амьдралд маань орж ирсэн хэрэг. Өдөр тутмын алба, амины ажил, оюутны курсийн ажлаас өгсүүлээд мөн ч их ажлыг маань амжуулж өгч байна даа, тэд. Харин одоо тэдний минь "түүхэнд гүйцэтгэх үүрэг" нь дуусаж, халаагаа өгөх цаг аль хэдийн иржээ.

Компьютерийн сүлжээ үүссэн цагаас эхлээд тулгарсан нэг том бэрхшээл бол орон орны хэлэн дэх янз бүрийн үсэг, дүрс тэмдэгтүүдийг компьютерт оруулах явдал байсан юм. Дэлхий даяараа зөвхөн англи хэлийг, латин үсгүүдийг ашиглах боломжгүй шүү дээ. За тэгээд яаж ийгээд кирилл, араб, ханз гэх мэтээр үсгүүдээ компьютерт оруулчихлаа, одоо энэ үсгүүдийг таньдаг програмууд буюу "гарын драйвер" гэж нэрлээд байдаг жишээ нь монгол үсгийн Mon¬key гэх мэт програмыг суулгасан компьютерууд дээр саадгүй ажиллана. Бичиж болж байна, уншиж болж байна, хэвлээд үзье, болж байна аа, хэрэглээд байдаг хэрэг. Гэтэл биш ээ. Өөр нэг газрын компьютер дээр уншигдахгүй, бичигдэхгүй байна. Нөгөө програмаа явуулж суулгахаас. Шийдчихлээ. Гэтэл бас л асуудал гарлаа. Интернэт дээр байрлуулсан мэдээллүүд уншигддаггүй ээ. Ямар ганц мэдээлэл уншуулах гэх дэлхий даяар тойрч явж бүх компьютерт програмаа суулгалтай биш. Мэргэжилтнүүд энэ бэрхшээлийг ч бас шийдэх аргыг олсон. Миний бэлдсэн мэдээллүүд монгол дахь бүх компьютерууд дээр одоо уншигдана, яагаад гэвэл тэд бүгд монгол гарын драйвертай. Интернэт дээр байгаа манай компанийн вэбийг ч гэсэн хүмүүс уншиж чадна. 

Cyrillic Windows 1251 гээд кирилл код болгож тохируулахад арзайгаад уншигдахгүй байсан үсгүүд уншигдаад эхэлнэ. Ингээд явж байтал бас л асуудал... "ө", "ү" гэж хоёр онцгой үсгийг өөрийнхөө компьютер дээр ариал мон-оороо бичихэд зүв зүгээр мөртлөө Интернэтэд хэрэглэж болдоггүй. "ө" үсгийг буруу харсан "э" буюу "ө", "ү" үсгийг латиний "v" үсгээр орлуулж бичнэ. Жишээ нь "хөдөлгүүр" гэдэг үгийг "хэдэлгvvр" гэж бичих бөгөөд үүнийг "хөдөлгүүр" гэж шууд тааж уншина. Үнэн хэрэг дээрээ энэ бичлэгийг гаднаас нь хараад л "хөдөлгүүр" гэж дотроо хөрвүүлэн ойлгохоос биш хэн ч "хөдөлгүүр" гэж уншихгүй шүү дээ. Монгол үг огт биш байгаа биз?

Бас имэйл, чат гээд Интернэт, сүлжээ ашигласан ямар нэгэн төрөл бүрийн програмуудыг монгол хэлээрээ ашиглаж болдоггүй. Үргэлж латин үсгээр орлуулж бичих хэрэгтэй болно. Тэгээд нэг юм бичиж байтал хүн бүр өөр өөрөөр бичнэ, тайлж унших гэж бас тэрүүхэндээ л ажил. Ариал мон-оор имэйл бичиж болохгүй, чаталж болохгүй, мэдээлэл хайж болохгүй. Word, Excel гээд хуруу дарам хэдхэн програмууд дээр л би түүнийг ашиглаж монголоороо баримт материал бэлдэж чадахаас биш бусад янз бүрийн гоё програмууд дээр монголоор бичиж ашиглаж огт болдоггүй. Google, yahoo гэх мэт хайлтын системүүд дээр монгол хэл дээр мэдээлэл хайж олж авна гэдэг бол бүр хэцүүхэн даваа. Өмнөх жишээгээр аваад үзэхэд "хөдөлгүүр"-ийн тухай мэдээлэл хайлаа гэж бодоход би "хэдэлгvvр" гэж нэг бичээд, "hudul¬guur" эсвэл "hodolguur" ч гэж бичиж магадгүй болох нь ээ. Тэгэхээр тус тусдаа ажиллаж байсан компьютеруудын хувьд шийдэж чадсан кирилл үсгийн асуудал хоорондоо холбогдсон компьютерууд дээр шийдэгдэж чадсангүй ээ, өөрөөр хэлбэл багахан хэсэг нь л шийдэгдээд үндсээрээ шийдэгдсэнгүй гэсэн үг. Харамсалтай...


Үгүй ээ, би танд баяртай мэдээ дуулгая. Одоо би компьютер дээрээ янз бүрийн гарын драйвер суулгахгүй, ариал мон фонт надад хэрэггүй, латин үсгээр орлуулж бичиж, эсвэл хүний бичсэн текстийг тайлж унших гэж толгойгоо өвтгөхгүй. Миний дээр дурдаад байсан бэрхшээлүүдийг мэргэжилтнүүд шийдчихжээ. Бүр аль эрт шүү. Яагаад би өдийг хүртэл мэдээгүй, бэлэн байгаа боломжийг ашиглахгүй яваад байсан хэрэг вэ?
Энэ шийдэл нь Юникод (Unicode) буюу хөрвүүлэх юм бол нэгдсэн кодчлол буюу нэгдсэн стандарт ажээ. Энэ нэр аль хэдийнээс энд тэндгүй дуулдаад байсан боловч та бид үүнийг зөвхөн компьютерийн мэргэжилтнүүдэд л хамаатай, ямар нэгэн нарийн ширийн зүйл гэж ойлгоод огт сонирхолгүй явж ирсэн. Гэтэл тэр нь бүр миний өдөр тутмын ажил амьдралтай салшгүй холбоотой зүйл байдаг байна шүү. Технологийн хөгжлийг дагаад бид бүгдээрээ хамгийн сүүлд гарч ирсэн аль л хүчтэй, сайн процессорууд, Windows XP, Windows 2000 бүр Win¬dows Vista гээд л нэрлэдэг, хэрэглэдэг болж байна. Үйлдлийн системийн шинэ хувилбарууд дээр, бүр Windows XP-с эхлээд дэлхийн олон орны хэлийн үсэгнүүд, тэмдэгтүүдийг суулгаж, нэмэлт янз бүрийн програмгүйгээр жижигхэн тохиргоо хийгээд л ямар ч саадгүй зөвхөн өөр өөрийн хэл дээр байтугай нэг дор төрөл бүрийн хэл дээр, олон янзын үсэг, тэмдэгт ашиглан баримт мэдээлэл бэлтгэх, ашиглах боломжийг бий болгожээ. Одоо дэлхийн бүх өнцөг буланд хүн бүр юникод ашиглаад бүх төрлийн хэл дээр, тэдний үсэг, тэмдэгтийг уншиж, бичиж чадна.
Юникод нь өөрөө Windows төдийгүй Linux/Unix буюу манайхны нэрлэж заншсанаар Линукс, MacOS буюу Макинтош зэрэг үйлдлийн системүүд дээр ч ажилладаг. Зөвхөн Word, Excel гэхгүйгээр оффисын бусад бүх програмууд болон төрөл бүрийн мэргэжлийнхний ажилладаг програмуудын хувьд ч та бид монгол хэлээрээ, кирилл үсэг ашиглах боломжтой. Өдөр ирэх тутам энэхүү програмын жагсаалтууд нэмэгдсээр, тиймээс зүгээр л бүх програмын хувьд OK гэж ойлгоход л хангалттай. Юникод нь зөвхөн хэрэглэгчид бидний төдийгүй програм зохиогчид, вэб мастеруудад олон бэрхшээлийг нь шийдэж өгсөн аж. Төрөл бүрийн хэл дээр вэб сайт урлах, мэдээллийн сан үүсгэж ажиллахад үг үсэг, тэмдэгтийн асуудал үүсэхээ больсон тул би Интернэт дээр мэдээлэл хайхад ямар ч саадгүй болжээ. Шууд л "хөдөлгүүр" гэж бичнэ шүү!!! Харин энд нэг л том бэрхшээл үлдсэн. Ямар гээч?

Мэргэжилтнүүд асуудлыг нь шийдээд өгчихсөн байхад бид хэрэглэхгүй байгаад л хамгийн том бэрхшээл оршиж байна. Албан бичгээ ариал мон-оороо бичсээр, имэйлээ латин үсгээр орлуулж бичээд, мэдээллийн сан, вэб хуудсандаа буруу харсан э, латины v-г ашигласаар суух уу? Миний компьютер дээрх ариал мон-оор бичсэн файлыг юникод ашигладаг Солонгоо уншихгүй, миний бичсэн латин үсэгтэй имэйлийг авчхаад ээж минь уншиж чадахгүй, дээр үеийн хөгшчүүл шиг хэн ээ миний хүү энэ захиаг дуудаад өгөөч гээд л, миний хийсэн вэб сайт дээрх мэдээллийг Интернэт дээрээс хэн ч хайгаад олж үзэж чадахгүй...
Шийдэл нь "Баяртай Ариал Мон, Сайн уу юникод".
Ариал мон андаасаа шууд салахад бас хэцүү, яагаад гэвэл миний бүх файлууд энэ фонтоор бичигдчихсэн. Харин нэг найзынхаа зөвлөснөөр монгол мэргэжилтнүүдийн бүтээсэн хуучин фонтуудаар бичсэн файлыг юникод руу хөрвүүлдэг жижигхэн програмыг Интернэт дээрээс олоод авчихсан. Хэрэг болсон үедээ файлаа хөрвүүлчихнэ. Дараа нь компьютер дээрээсээ Monkey гэдэг гарын драйвераа устгалаа. Хэрэгтэй хэрэггүй MON гэсэн хэдэн зуун ч фонт надад байсан юм бэ дээ. Тэднээс гарын 5 хуруунд багтахаар хэдхэнийг л би ашигладаг байсан. Бүгдийг нь устгалаа. Эцэст нь Windows XP системийн өөрийнх нь монгол кирилл үсэг буюу Cyrillic Mon¬golian үсгийн тохиргоог хийв. Одоо ингээд би хуучин миний толгойг өвтгөж байсан бүх бэрхшээлүүдээс ангижирлаа. 

Би чамд хайртай Ариал Мон, гэхдээ баяртай. Шинэ үе Юникодыг сонгож байна шүү дээ.

Эх сурвалж http://1920.mn/
Ангилал: Мэдээ мэдээлэл | Үзсэн: 1923 | Нийтэлсэн: Захирал_Mongoloo | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 3
Зочин: 3
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz