Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Гуравдүгээр cap » 29 » Back Up буюу нөөцлөлтийн ашиг тус
10:10 AM
Back Up буюу нөөцлөлтийн ашиг тус
Back Up буюу нөөцлөлтийн ашиг тус Хэрэв та компьютерийн шинэ хэрэглэгч бол Back Up гэж юу болох яагаад тийм чухал байдаг талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу?
Аливаа вирусээс болж, цахилгаан үүсгүүрийн эндэгдэл, хатуу дискний асуудлуудаас болж хэрэгтэй дата, мэдээллүүдээ хэрэглэгчид ихээр алддаг. Чухал бичиг баримтаа буцаан сэргээж чадахгүй хүндхэн байдалд орохгүйн тулд та Back Up-г заавал тогтмол хийж байх шаардлагатай юм.
Back Up хийх нь системээс тань болон дата мэдээллийн хэр чухлаас зайлшгүй хамааралтай юм. Гэвч доорх хэсгүүдэд Back Up хийх нь таны дата мэдээллийн аюулгүй байдалд зайлшгүй хэрэгтэй болов уу?

    Чухал хэрэгцээтэй документ бичиг баримт болон хавтас 
    Бүртгэлийн файлууд Windows 95, 98, ME
    Е-майл, мэдээний хавтас Outlook Express, Mozilla, Netscape, болон бусад
    Мессенжер мэдээлэл AIM, Yahoo!, MSN болон ICQ бусад
    Систем, үндсэн цөм систем файлууд, дэлгэцний тохируулгын хавтас

Мэдээлэлүүд, датаг байнгын Back Up-тай хадгалах нилээд олон арга байдаг.
Датанд байнга Back Up хийх: Компьютерийн хэрэглээ улам нарийсаж байгаа энэ үед вирусууд болон хатуу дискний ажиллагаа муудах нь элбэгшсэн. Тийм учраас хэр чухал дата гэдгээс шалтгаалан долоо хоног бүр хэрэв өдөр тутам компьютер ашигладаг бол өдөр бүр Back Up хийхийг зөвлөж байна.
Чухал датадаа хэд хэдэн Back Up-г хийх: Хэд хэдэн хуулбар Back Up-г цаг тутамд хийх нь учирч болох эрсдэлээс бүрэн сэргийлнэ. Алдагдсан мэдээлэлээ сэргээж чадахгүй байгаа бол Back Up-н өөр нэгэн хувилбараас сэргээх бололцоог бий болго.
Back Up хийх хялбар арга нь тодорхой сонголтод төвлөрөх: Бүхэл бүтэн системдээ цаг тутам Back Up хийх нь цагийг тань ихээхэн үрэх болно. Зөвхөн чухал гэж үзсэн файл, хавтас, зурагтаа Back Up хий. Бүхэл бүтэн хатуу дискэндээ Back Up хийн цагаа үрэх шаардлага байхгүй. Гэхдээ хамгийн зөв шийдэл бол бүх хэрэгтэй програм болон систем драйверуудаа суулгачихаад дараа нь 3 дагч Back Up софтверийг ашиглах явдал юм. Norton ghost болон бусад софтверүүд бүх програмд Back Up хийхэд ердөө 15 минут зарцуулах бөгөөд 7 хоног бүр тусгайлан Back Up хийх шаардлага гарахгүй.

Хэрхэн Back Up хийх вэ?

Windows XP нь өөр дээрээ backup програмтай байдаг боловч 3-дагч програмыг хэрэглэж үндсэн програм дээр байдаггүй нэмэлтүүдийг хийж болно. Хэрэв та мэргэжлийн Windows XP хэрэглэдэг бол Windows Backup болох Ntbackup.exe хэдийн хэрэглэхэд бэлэн байдаг. Гэвч гэрийн зориулалттай Windows XP нь дараах алхмуудыг хэрэгжүүлэн Backup хэрэглээнд инсталл хийх хэрэгтэй.

1. Windows XP CD-г драйвертаа хийнэ хэрэв хэрэгтэй бол My Computer дахь CD тэмдэгтийг давхар дарна.
2. Microsoft Windows XP дэлгэцэн дээр гарч ирэх сонголтоос Perform Additional Tasks гэснийг дарна.
3. Browse this CD сонголтийг мөн дарна.
4. Windows Explorer дээр ValueAdd folder гэсэн дээр давхар дарж дараа нь Msft-г дараа нь Ntbackup-г дарна.
5. Ntbackup.msi давхар дарснаар Backup хэрэглээг инсталлдаж эхлэх юм.
Ингээд компьютерт тань Backup хэрэглээ суугдсан гэж ойлгож болно. Датандаа Backup хийхийн тулд:
1. Start> All Programs> Accessories> System Tools> Backup хэрэглүүрийг энэ дарааллаар орсноор идэвхижүүлэх юм.
2. Next буюу дараагийн товчийг дарж хоёр дахь хуудсан дээрх Back up files and settings сонголтыг хийж Next товчийг дарна. Зураг 1 дээрх мэдээлэл бүхий хүснэгт гарч ирнэ.
backup1






Яг ямар датад Backup хийхээ шийднэ.

Магадгүй та All information on this computer
Хамгийн зөв сонголт нь My documents and settings нь юм. Үүнд таны е-майлууд, контактууд, Windows-н бүртгэлд хадгалагдсан хувийн тохиргоонууд хүртэл агуулагдаж байгаа.
Хэрэв хэд хэдэн хүн дундаа хэрэглэдэг гэр бүлйин компьютер бол Everyone's documents and settings гэсэн сонголтыг хийхэд хүн бүрийн хувийн бүртгэл дэхь датануудад Backup хийгдэх юм. Хэрэв таны датанууд бүртгэлээс гадна байрлаж байгааг мэдэж байгаа тохиолдолд Let me choose what to back up сонголтыг хийснээр дараа нь зураг 2т үзүүлсэн Items to Back Up сонголт гарч ирнэ. Үүн дээрээс та яг ямар датад Backup хийхээ сонгон дарж болно.
backup2
буюу компьютер дээрх бүхий л датад Backup хийхийг сонгох гэж байж болох юм. Гэвч сонголтоо хийхээсээ өмнө сайтар бодор хэрэгтэй. Хэрэв та нилээдгүй софтверүүдэд инсталл хийсэн бол Backup олон гегабайтын зайг компьютерт эзлэх болно.


My Documents сонголтыг хийснээр хувийн бүх датануудад Backup хийхээс гадна, My Computer-н шаталсан хэлбэрийг сонгон дарснаар та бусад өөр датад Backup хийх сонголтыг хйих болоцоо бий болно. Хэрэв таны зарим дата сүлжээн драйверд хуваалт хийгдсэн бол My Network Places хавтаснаас тэдгээр хавтсыг сонгон дарж болно.
Энэ сонголт нь танд мэдэгдэлгүйгээр Backup хийгдэх гэж байгаа датаг харахад мөн тусална. Жишээ нь My Music гэсэн дотор олон жижиг хавтас бүхий Backup хийх шаардлага байхгүй хавтсуудыг идэвхигүй болгох бололцоог олгоно.







Backup хийсэн файлуудаа хаана хадгалахаа шийдэх

Backup Type, Destination, and Name гэсэн хуудсан дээр хаана файлуудаа хадгалах сонголтууд гарч ирнэ. Вackup хийсэн файлуудаа Floppy disk буюу А драйвер дээр хадгалахаар тохируулагдсан байдаг боловч энэ нь аль хэдийн өнгөрсөн арга юм. Энэ нь тийм ч тохиромжтой сонголт биш бөгөөд Browse товчийг дарж дараах байрлалуудыг сонгон хадгалж болно.

  • Компьютерийн хатуу дискэнд хадгалах, хэрэв хатуу диск тань С: болон D: гэж хуваагдсан байгаа бол С: дискэн дээрх датаг D: дискэн дээр аюулгүйгээр хадгалж болно.
  • A Zip драйвер эсвэл өөр зөөврийн медиа драйверт хадгалж болох бөгөөд мэдээж танд олон гегабайтын дата байхгүй бол шүү дээ. Харамсалтай нь Windows Backup хэрэглээнд шууд CD-RW драйверт хадгалах боломж байдаггүй.
  • Сүлжээний драйверт хадгалах, гэхдээ сүлжээнд тодорхой хэмжээний л сул зай байдаг.
  • Гадны хатуу диск эсвэл USB болон IEEE 1394 эсвэл үнэ нь сүүийн үед унаж байгаа FireWire драйверт хадгалах боломжтой. Гадны хатуу дискээ 40 GB түүнээс дээш хэмжээтэй байхаар сонгож аваарай.

Хаана хадгалахаа сонгосны дараа файлдаа тхрох нэрийг өгч Next товчийг дарна. Ингээд Finish товчийг дахиухан дараад Back up-хийж эхлээрэй.

Байнгын Back up хийх

Ингээд та дээрх алхмыг долоо хоногт нгэ удаа хийх хэрэгтэй дурьдсан. Хэрэв мартчихна гэж айж байвал Windows дээр автомат Back uр-ийг хийхээр тохируулж бас болно.
Үүнийг хийхийн тулд Finish товчийг дарахаасаа өмнө Advanced> Next >When to Back Up гэсэн цонхноос Later> Set Schedule> Schedule Job гэсэн Зураг 4 дээр үзүүлсэн цонх гарч ирнэ. backup3
Ингээд тохруулга дээр нь та хүссэн өдөр цаг минуттай нь тохируулж өгч болох юм. Долоо хоног бүрийн Баасан гаригт долоо хоногийнхоо хийсэн чухал ажлуудад Back up хийх нь муугүй санаа боловч сонголт таных байх юм. Ингээд тохируулсныхаа дараа OK товчийг дарснаар Back up автоматаар эхлэнэ харин та компьютераа асаалттай орхихоо мартваа. Ойролцоогоор 10 минутийг 5 GB-н датаг Back up хийхэд зарцуулдаг.

Бусад Back up хийх сонголтууд


Windows Backup нь мэдээж үнэгүй хэрэглэгддэг. Таны сонголтын дагуу гуравдагч програмыг худалдан авч хэрэгдэж болно. Жишээ нь PowerQuest Drive Image 2002, OutBack Plus 4, OE Backup эдгээр нь өөр өөрсдийн нарийвчилсан Backup-уудыг хийнэ.
Ерөнхийдөө энгийнээр бол хэрэгтэй чухал мэдээлэлүүдээ зөөврийн медиа драйваруудад хадгалах, гадны хатуу дискт хадгалах, CD-RW драйверт мөн хадгалах зайлшгүй шаардлагтай юм.
Төлбөртэй гуравдагч програмууд нь бараг бидний үйлдэлгүйгээр файлуудад back up хийдэг.

Ангилал: Зөвөлгөө | Үзсэн: 924 | Нийтэлсэн: Захирал_Mongoloo | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 6
Зочин: 6
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz